Ховд хотод дөрвөн чиглэлд 3.7 км хатуу хучилттай автозам баригдана

9076 2017/09/16 0

Жаргалант сум буюу Ховд хот дотор дөрвөн чиглэлд 3.7 км хатуу хучилттай автозам баригдахаар 9 сарын 4-нд ажлын гэрээ хийгдсэн байна. Энэ хүрээнд аймгийн Засаг даргын Эдийн засаг, хөгжлийн бодлого хариуцсан орлогч дарга Ш.Батсүх болон бусад холбогдох албаныхан тус чиглэлийн замын маршрутаар явж замын трасст орсон шугам сүлжээний асуудлуудыг хэрхэн шийдвэрлэхээ хэлэлцлээ

.

Нийт 2.2 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэйгээр баригдах тус замын эхний ээлжийн хоёр замыг энэ ондоо ашиглалтанд оруулах бөгөөд үлдсэн хоёр чиглэл нь 2018 оны 10 сард бүрэн дуусгаж ажлаа хүлээлгэн өгөх юм байна. Тухайлбал, Хуучин нисэхийн уулзвараас 6-р сургуулийн араар дээд замтай холбох, Бадамлах дөл дулааны станцын уулзвараас Жаргалант сумын чиглэлд тавих авто замд, Цамбагарав баг Өөлдийн хорооллын урдуур эмнэлэгийн арын замтай холбох, Стадионоос 10 мянгатын араас дээд хөндлөн замтай холбох зэрэг автозамуудыг ийнхүү хатуу хучилттай холбохоор болжээ.

khovd.gov.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.UNDESTEN.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9605-1575 утсаар хүлээн авна.
Сэтгэгдэл бичих
Нэр:*
Сэтгэгдэл:
Та сэтгэгдэл бичихдээ 10 тэмдэгдээс дээш тэмдэгт бичнэ үү.
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Асуулт:
4+4=?
Хариуг энд бичнэ үү:*
НИЙТЛЭЛЧ

САНАЛ АСУУЛГА

Цаазын ялтай орон болохыг дэмжиж байна уу?