Дорноговь: Хэрэглээний усны орчныг сайжруулах төсөл 3 дахь жилдээ үргэлжилж байна

6122 2017/09/18 0

 

Дорноговь аймаг, Япон Улсын Шизуока муж хоорондын найрамдалт хамтын 6 дахь жилдээ үргэлжилж байгаа бөгөөд найрамдалт хамтын ажиллагааны хүрээнд 2015 оноос Дорноговь аймгийн хэрэглээний усны орчныг сайжруулах төсөл 3 дахь жилдээ үргэлжилж байна. "Цэвэрлэх байгууламжийн инженер, техникийн ажилчдыг чадавхжуулах” сургалтад Баянхонгор, Дархан, Дорнод, Дорноговь, Завхан, Өвөрхангай, Орхон, Сэлэнгэ, Төв, Хэнтий, аймгуудын 15 компанийн 40 гаруй хүмүүс хамрагдаж байна. 

Сургалтыг Япон улсын Шизуока мужийн Хэрэглээний усны хэлтсийн орлогч дарга Ойши тэргүүтэй мэргэжилтнүүд сургалт мэдээлэл хийж байгаа бөгөөд энэ удаагийн сургалтаар "Цэвэрлэх байгууламжийг ажиллуулж эхлэх”, "Цэвэршүүлсэн ус, лагийг дахин хэрэглэх”, "Аюулгүй байдал” зэрэг сэдвээр явуулж байна.


Сургалтыг нээж аймгийн Засаг даргын орлогч Г.Эрдэнэцэцэг хэлсэн үгэндээ: "Төслийн үр дүнд орон нутагт хот, суурин газрын хөгжил цэцэглэлтийг түргэтгэх, хүн амын ажиллаж амьдрах таатай нөхцөлийг бүрдүүлэх, хөрсний бохирдлыг бууруулж байгаль орчинд эерэг нөлөө үзүүлэх болно. Цаашид Дорноговь аймгийн хувьд инженерийн нэгдсэн шугам сүлжээнд холбогдоогүй байгаа 9 сумдад дулаан хангамжийн эх үүсвэр, инженерийн шугам сүлжээ шинээр байгуулах, Сайншанд, Замын-Үүд сумдад цэвэрлэх байгууламж шинээр барьж 2018-2019 онуудад ашиглалтад оруулах, Айраг, Өргөн, Иххэт сумд болон Зүүнбаян багийн бохир ус шингээх байгууламжийг шинээр барих зэрэг ажлуудыг 2016-2020 онд хийнэ” гэсэн юм.
 
Эх сурвалж: dornogovi.gov.mn
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.UNDESTEN.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9605-1575 утсаар хүлээн авна.
Сэтгэгдэл бичих
Нэр:*
Сэтгэгдэл:
Та сэтгэгдэл бичихдээ 10 тэмдэгдээс дээш тэмдэгт бичнэ үү.
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Асуулт:
1+1=?
Хариуг энд бичнэ үү:*

САНАЛ АСУУЛГА

УИХ-аар хаалттай хуралдсан өршөөлийн хуулийг зөвшөөрч байгаа юу?