Ихэр нярайд мэс засал хийж амь насыг нь аварчээ

8896 2017/09/18 0

Баянхонгор аймгийн нэгдсэн эмнэлгийн төрөх тасагт 2017 оны 09 сарын 14-нд Баянговь сумын иргэн Ч.Ц нь жирэмсний хожуу хордлогын хүнд хэлбэр заалтаар кесар мэс заслаар амаржиж, 2250гр, 2610гр жинтэй ихэр хөөрхөн охидтой болжээ. Ихэр охидод "Эх ургийн цусны резүс үл тохирооны шалтгаант нярайн цус задрах өвчин"-ий улмаас нярайн цус задрал, хүнд хэлбэрийн цус багадалт, хүнд хэлбэрийн шарлалт үүсч амь нас нь эрсдэлтэй байдалд орсон юм.Тэднийг аврахын тулд охидын цусыг бүрэн сольж, сэлбэх эмчилгээ хийх шаардлагатай болсон. Цусыг сольж сэлбэх нь эрхтэн шилжүүлэн суулгахтай адилтгах ажилбар бөгөөд орон нутагт, ихрүүдэд нэгэн зэрэг хийгдэж байгаагаараа ховор тохиолдол, Баянхонгор аймагт анх удаагийн тохиолдол юм.Энэ ажилбарыг хийж, охидын амь насыг аврахад туслалцаа үзүүлсэн, удирдан чиглүүлсэн ЭХЭМҮТ-ийн захиргаа, хамт олон, нярай судлалын тасгийнхан, хийх нөхцөл бололцоогоор хангасан Баянхонгор аймгийн нэгдсэн эмнэлгийн захиргаа, хамт олонд талархлаа илэрхийлье гэж эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.


 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.UNDESTEN.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9605-1575 утсаар хүлээн авна.
Сэтгэгдэл бичих
Нэр:*
Сэтгэгдэл:
Та сэтгэгдэл бичихдээ 10 тэмдэгдээс дээш тэмдэгт бичнэ үү.
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Асуулт:
9+9=?
Хариуг энд бичнэ үү:*
НИЙТЛЭЛЧ

САНАЛ АСУУЛГА

Цаазын ялтай орон болохыг дэмжиж байна уу?