Дархан-Уул аймаг: Яамны мэргэжилтнүүд тарвагаа тоолж байна

5836 2017/09/19 0

 

Дархан-Уул аймагт тарвага тооллого, судалгааны ажлыг анх удаа энэ сарын 11-ний өдрөөс эхлүүлжээ. Энэ хүрээнд тус аймгийн БОАЖГ-ын мэргэжилтнүүд, байгаль хамгаалагчид болон Ой бүхий аймгуудын биологийн олон янз байдлыг хамгаалах төслийн зөвлөх, орон нутгийн зохицуулагч, ойн нөхөрлөлүүд хамтран найман хүний бүрэлдэхүүнтэй хоёр хэсэг болон Хонгор, Орхон сумдаар талбайн  болон замлалын  арга зүйг ашиглан ажиллаж байгаа аж.

 


Өнгөц харахад зүгээр л тарвага тоолж байгаа мэт харагдавч энэ нь Дархан-Уул аймгийн ирээдүйн байгаль, хүрээлэн буй орчны эко системд чухал үүрэгтэй гэдгийг холбогдох мэргэжилтнүүд хэлж байна. Монгол тарваганы судалгаанд Дархан-Уул аймгийн тарвагыг орхигдуулж байсан бөгөөд энэхүү судалгаагаар олон шинэ мэдээллүүдийг судлаачид олж авчээ.  Дархан-Уул аймгийн хэмжээнд урьд нь тарвага элбэг байсан ч байгалийн хүчин зүйл болон хүний буруу үйлдлээс хамааран ихээхэн хорогдсон гэдэг нь судалгаагаар харагдаж байна.
 
Ийнхүү тооллогын ажлыг хийснээр тарвагыг хамгаалах, өсгөн үржүүлэх, нөөц тоо толгойг тогтоох мониторинг тогтмол хийх нөхцөл бүрдэх аж

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.UNDESTEN.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9605-1575 утсаар хүлээн авна.
Сэтгэгдэл бичих
Нэр:*
Сэтгэгдэл:
Та сэтгэгдэл бичихдээ 10 тэмдэгдээс дээш тэмдэгт бичнэ үү.
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Асуулт:
10-3=?
Хариуг энд бичнэ үү:*

САНАЛ АСУУЛГА

УИХ-аар хаалттай хуралдсан өршөөлийн хуулийг зөвшөөрч байгаа юу?