Дархан-Уул аймаг: Шилэн эмнэлэг төсөл хэрэгжиж байна

5059 2017/09/27 0

Дархан-Уул аймгийн Засаг даргын 2017-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 6.2.2-ийн 2 дугаарт эмнэлгийн тусламж үйлчилгээг үйлчлүүлэгчдэд чирэгдэлгүй, хүлээгдэлгүй авах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор Шилэн эмнэлэг төслийг хэрэгжүүлэхээ тусгагдсан.
 
Энэ дагуу тус төслийн эхний шат хэрэгжиж эхэлсэн бөгөөд өнөөдөр /2017.09.22/ аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинбат, Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Б.Цасчихэр, Эрүүл мэндийн газрын дарга Б.Батцэнгэл нар тус төслийн явцтай танилцлаа. Эхний ээлжид мэдрэл, 103, хүлээн авах, амаржих тасаг, захиргаа зэрэг нийт 32 ширхэг камерыг тендерт шалгарсан "Easy Net” ХХК байршуулаад байна.
 
Шилэн эмнэлэг төслийг хэрэгжүүлснээр амбулатори, тасаг нэгжийн үйлчилгээнд цахим бүртгэл, мэдээлэл хяналтын орчин нөхцөлийг бүрдүүлж, тусламж үйлчилгээний менежментийг сайжруулж, шуурхай ил тод нээлттэй байдлыг хангах, тусламж үйлчилгээний чирэгдлийг бууруулах үр дүнтэй юм.
 
darkhan.gov.mn
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.UNDESTEN.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9605-1575 утсаар хүлээн авна.
Сэтгэгдэл бичих
Нэр:*
Сэтгэгдэл:
Та сэтгэгдэл бичихдээ 10 тэмдэгдээс дээш тэмдэгт бичнэ үү.
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Асуулт:
8+8=?
Хариуг энд бичнэ үү:*

САНАЛ АСУУЛГА

УИХ-аар хаалттай хуралдсан өршөөлийн хуулийг зөвшөөрч байгаа юу?