Өмнөговь аймагт ширэм хайлуулах үйлдвэр ашиглалтад оржээ

8033 2017/09/28 0

"Даланзадгад ДЦС" ТӨХК-ийн "Ширэм хайлуулах үйлдвэр" өчигдөр ашиглалтад оржээ. Ингэснээр гадны байгууллагуудад захиалан хийлгэдэг метал, хар төмөр, ширмэн эд ангиудыг өмнөговьчууд өөрсдөө хайлуулж дахин боловсруулан хэрэглээнд нийлүүлэх боломжтой болж байгаа аж. Даланзадгад ДЦС нь жилд 50 тонн ширэм хэрэглэдэг ба энэ өдрөөс эхлэн өөрсдийн хэрэглээний ширмээ хайлуулах боломжийг бүрдүүлнэ. Цаашид өөрсдийн хэрэглээгээ хангахаас гадна бусад сумд, аймагт нийлүүлдэг болж үйл ажиллагаагаа өргөжүүлнэ гэдгээ үйлдвэрийн удирдлагууд онцолж байлаа. Даланзадгадын ширэм хайлуулах үйлдвэр нь цагт нэг тонн ширэм хайлуулах хүчин чадалтай юм байна. Тус үйлдвэр байгуулагдсанаар 15-20 байнгын ажлын байр бий болж байна.


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.UNDESTEN.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9605-1575 утсаар хүлээн авна.
Сэтгэгдэл бичих
Нэр:*
Сэтгэгдэл:
Та сэтгэгдэл бичихдээ 10 тэмдэгдээс дээш тэмдэгт бичнэ үү.
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Асуулт:
8+8=?
Хариуг энд бичнэ үү:*
НИЙТЛЭЛЧ

САНАЛ АСУУЛГА

Цаазын ялтай орон болохыг дэмжиж байна уу?