Тогны хулгайчийг ухаалаг тоолуурын системээр илрүүллээ

5047 2017/10/05 1

 

 

Дархан-Уул аймгийн хэмжээнд иргэд цахилгаан эрчим хүч зүй бусаар хэрэглэх, дур мэдэн цахилгаан тоног төхөөрөмжид хүрэх, онгойлгох зэрэг хууль зөрчсөн үйлдлүүд гаргаж байгаа бөгөөд Дархан Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ ХК нь хэвлэл мэдээллийн байгууллагатай хамтран хяналт шалгалт хийж зөрчлийг илрүүлэн устгах, олон нийтэд сэрэмжлүүлэх, зүй бус хэрэглээг таслан зогсоох чиглэлээр хяналт шалгалтын ажлыг хийж байна.

 

 

2017.10.03-ны өдөр Ухаалаг тоолуурын системд ирсэн мэдээллийн мөрөөр хяналт хийхэд Шинэ хорооллын 15-р байрны 34 тоотын оршин суугч нь эрчим хүчний тоолуур хэмжүүр эд анги, байрлал холболтыг дур мэдэн өөрчилж ЦЭХ-ийг зүй бусаар ашиглаж ДСЦТС ХК-д хохирол учруулсан байна. Энэ асуудлыг газар дээр нь хуулийн мэргэжилтэн шалгаж илэрсэн зөрчлийг арилгасан бөгөөд Эрчим хүчний тухай хууль ЦЭХ хэрэглэх дүрэмд зааснаар ЦЭХ-ний нөхөн бичилт хийж хохирлыг төлүүлж зөрчлийн тухай хуульд заасны дагуу хариуцлага хүлээлгэхээр боллоо. Зөрчлийн тухай хуулинд дээрх зөрчлийг гаргасан тохиолдолд 50,000 төгрөгөөр торгох хариуцлага хүлээлгэхээр заасан байдаг байна.

 

Мөн Хуучин хорооллын 32-р байрны 56 тоот, 27-р байрны 03 тоот, 13-р байрны 34тоот, 65 тоот, Элит 24 айлын орон сууцны 7 тоот зэрэг айл өрхүүд схем холболт өөрчилөн цахилгаан эрчим хүчийг зүй бусаар хэрэглэж байсан зөрчил Ухаалаг тоолуурын системийн мэдээллийн мөрөөр шалгалт хийж таслан зогсоож ажиллалаа. ЦЭХ-ийг зүй бусаар хэрэглэх /тог хулгайлах / нь Эрчим хүчний тухай хууль, Зөрчлийн тухай хуулийг зөрчиж байгаа бөгөөд дээрх хуулиудын хүрээнд хариуцлага тооцогдохыг анхааруулж байна. Манай компанийн УХААЛАГ ТООЛУУРЫН СИСТЕМ схемийн зөрчлийг операторуудад мэдээлж хүчдэлийг таслах хүртэл үйл ажиллагааг автоматаар хийдэг тул хууль бус үйлдэл гаргахгүй байхыг хэрэглэгчиддээ уриалж байна.


Эх сурвалж: ДСЦТС ХК-ийн Мэдээллийн алба


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.UNDESTEN.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9605-1575 утсаар хүлээн авна.
Сэтгэгдэл бичих
Нэр:*
Сэтгэгдэл:
Та сэтгэгдэл бичихдээ 10 тэмдэгдээс дээш тэмдэгт бичнэ үү.
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Асуулт:
10-1=?
Хариуг энд бичнэ үү:*
  • ЧД-н 3-р хороо 6А
  • 2017/10/09 22:08
ЧД-ийн 3-р хорооны 6А байрны нэг давхарт болон подвалд үйлчилгээний 4-5 кафе, оёдол,урлан мэт газрууд орцны болон гүдүүгүй иргдийн тогийг хулгайлсаар олон жил боллоо. ЧД-ын ЦЭХ-нийхэнд хэлээд тоохгүй юм. Хэнд хандах вэ???

САНАЛ АСУУЛГА

УИХ-аар хаалттай хуралдсан өршөөлийн хуулийг зөвшөөрч байгаа юу?