Галсангийн Хэнмэдэх : Хүмүүс манайхыг эко айл гэдэг

12669 2017/10/14 5

 Сайхан амьдрах санааных

Та хэдэн настай вэ. 40 настай нэгэн эрхэм насныхаа тоогоор мод тарьсан гэж дууллаа. Үнэхээр сайхан санаа байгаа биз. Их хотын залуусын дийлэнх нь төрсөн өдрөө баярын ширээний ард ямар нэг зоогийн газарт хэтэвчин дэх хэдэн бор юмаа баран өнгөрүүлдэг нийтлэг хэвшилтэй болсон билээ. Биднээс өөрөөр сэтгэж, эрүүл сайхан аж төрж байгаа Галсангийн Хэнмэдэхийн гэрт www.undesten.mn сайтынхан зочиллоо. Тэрээр Сүхбаатар дүүргийнXXдугаар хороонд оршин суудаг. 2007 ондБэлхийнзусланд суурьшин 2008 оноос хувиараа мод тарьж эхэлснээр түүний байгаль дэлхийг хайрлах, эрүүл аж төрөх дотоод мэдрэмж нь амьдралд биелэлээ олсон гэдэг. Хүслээ даган өөрийнхөөрөө сайхан амьдарч байгаа Г.Хэнмэдэхтэй ярилцлаа. 

Сайн байна уу. Сайхан намаржиж байна уу?

-Сайхан. Энэ жил эрт хүйтэн болох шинжтэй. Хоёр, гурав хоногоос хүйтэрнэ гэсэн. Үүнээсөмнө үлдэгдэл ногоогоо хураагаад, хашааныхаа өвсийг цаснаас өмнө хадах санаатай сууна.

-Та өвлийн ажлаа бэлтгээд нэлээд завгүй байна уу?

-Одоо ч бараг дуусч байна. Уржигдар хүнсний ногооныхоо үлдэгдлийг хураалаа.Одоо хашааны өвсөө хадаадянзлаадболох гээд байна. Гэхдээ жижиг сажиг ажил гарч ирээд байдаг юм. Моднуудаа басянзална.

-Танайх ч нэлээд их мод тарьсан байна шүү. Хэзээнээс мод тарьж эхлэв?

-Одоогоос есөн жилийн өмнөөс мод тарьж эхэлсэн. Мод тарьж эхэлсэн түүх маань их сонин. Таван буудалд мод тарьдаг өвөө, эмээ хоёр байдаг гэж сонсоод эхнэр бид хоёр очсон. Тухайн үед эмээ "Яасан сайн хүүхдүүд вэ. Мод тарина гэж ирдэг хүн бараг байдаггүй” гээд бид хоёрт гурван мод бэлэглэж байсан. Бэлгэнд авсан мод 40-60 см өндөртэй байсан. Тухайн үедээ ийм жижиг мод ургах юм болов уу гэж бодоод авч байлаа. Одоо тэр мод метр гаруй өндөр ургасан. Ингэж анх мод тарьж эхэлсэн түүхтэй. Үүний дараа өөрийн 40 насны төрсөн өдрөөр 40 мод тарихаар гэр бүл болон дүү нартайгаа хамтраад "Улаанбаатар цэцэрлэгч” компаниас Хуш, Шинэс авч суулгаж байлаа. Тэр моднуудыг үндэстэй баглаад боочихсон байсан. Нэг мод гээд гурван мод өгсөн байна гээд баярлаад бүгдийг салгаад тарьсан. Гэтэл салгахгүй тарих байсныг эхнэр бид хоёр мэдэхгүй салгаад тарьчихсан. Ингэж л анх удаа мод суулгаж байлаа. Сүүлд хоёулаа ургахгүй бол яана гээд санаа зовж байсан. Хамгийн гоё нь ургаад эхлэхээр нь хүүхдээ харж байгаа мэт баярлаад, урамшаад сэтгэл санаа сайхан болоод мод тарих хүсэл улам их төрдөг юм билээ. Өөрсдийнхөө сонирхлын хүрээнд хийж байгаа болохоор мэдэхгүй чадахгүй, алдаа оноо зөндөө бий. Мод маань ургаад эхлэхээр хамаг ажил бүтсэн мэт сэтгэл өөдрөг сайхан байдаг. Ургахгүй болохоор бас хэцүү, харамсаж, халаглаад л. Мод тарина гэдэг бол яг л нялх хүүхэд арчилж байгаатай адил. Бөөн асуудал шүү дээ. Гэхдээ л сэтгэл гэгээлэг болж, амьдрах эрч хүч оруулдаг юм.

Манай хашаанд гацуур, хуш, шинэс гээд 400 гаруй мод, бут сөөг байгаа

 

 -Мод тарьж байх үед ургахгүй байх тохиолдол гарч байв уу?

-Гаралгүй яах вэ.Нарантуулхудалдааны төвөөс зүүн урд хүмүүс Нарс модыг уутанд боочихсон худалдаалж байсан. 10 мод авч тарилаа. Ургасангүй . Яагаад ургахгүй байнаа. Би арчилж чадаагүй болохоор ургасангүй гэж өөрийгөө буруутгаад л. Эцэстээ арчилгаанаас болоогүй байсан. Гол үндэс нь гэмтчихсэн болохоор ургаагүй юм байна. Үндэс нь гэмтээд л ургаагүй байж л дээ.

Аавмаань мөн Монгол орондоо өөрийн хөрөнгөөрөө нэг сая мод тариж бэлэглэх ажлыг тухайн үед эхлүүлсэн байсан юм. Мөн гудамжиндаа мод тарина гээд л хашаагаа сунгаад моднуудаа хашаалсан. Зарим хүн дургүйцээд "Мод гэдэг чинь ууландаа ургадаг. Энд юу гэж мод ургаж байдаг юм” гээд эсэргүүцэх тал ч байлаа. Тэгсэнч загнуулсаар л модоо тариад байсан. Сүүлдээ хүмүүс бидний ажлыг ойлгоод юу ч хэлэхээ байсан. Модоотарьчихаадхүүхдүүдтэйгээ гудамжаа цэвэрлэж гудамжныхаа хогийг түүж амьдарч буй орчноо сайхан болгох гээд нэлээд үзсэн дээ. Зарим хүмүүс биднийг хог түүж байхыг хараад тохуурхана. Тэр ард хоцорчээ. Одоо манай гудамжныхан хогоо гадаа хаяхаа байсан. Бүгд цэвэрхэн байх гэж хичээдэг болсон. Манай хашаанд гацуур, хуш, шинэс гэх мэт ойролцоогоор 400 гаруй мод, бут сөөг байгаа. Манай хотын төвийн зам дагуу нэгэн жигд моднууд байгаа биз /хайлаас, шар хуайс гэх мэт/. Би өөрийнхөө хашааг тойруулаад тийм болгоно.Хашааныхаа хоёр талыг ерөнхийдөө тйимэрхүү болгочихсон. Мөн жимсний мод тарьсан. Сайхан ургаж байгаа. Хамаатан садан, найз нөхдүүд маань манай жимсийг түүхээр ирдэг болсон. Би тэрүүхэндээ хөөрнө, нөгөө хэдээ хараад.

-Дэлгүүрээс хүссэн жимс, чанамалаа худалдаж авдаг шиг санагдлаа. Танайх хэчнээн төрлийн жимстэй айл вэ?

-Үхрийн нүд, чацаргана, үрэл, долоогоно гээл хүссэнээрээ ундаа хийж ууна. Жимсээр нь идэж болно. Талхан дээр тавьж иднэ. Гэтэл хүмүүс энэ жил жимс ургацаа бага өгдөг жил гээд байсан. Олны үг ч бас ортой шүү. Энэ жил чацарганы ургац тааруу байлаа. Өнгөрсөн жилүүдэд бол чацаргана шарлаад сайхан ургасан. Гэхдээ чамлахаар чанга атга гэдэг биз дээ.

-Таны энэ цаг наргүй ажилд туслах хүн байна уу?

-Би ганцаараа бүтээгээд байгаа юм биш. Аав ээж ах дүү, эхнэр, хүүхдүүд гээд бүгд тусална. Мод тарьж байгаа хүмүүстэй уулзаж, зөвлөгөө зөвлөмж авна. Туршлагасудална. Одоо манай эргэн тойрны хүмүүс өөрсдийнхөө хүслээр мод тариад орчноо гоё болгож байгаа хүмүүс бас байна. Хавармод ургаад эхлэх үед сайхан,гоёүнэр үнэртээд л. Ээж маань амьд сэрүүн байхдаа модоо үнэрлээд явдаг байсан. Тухайн үед ээжийг юугаа үнэрлээд байгаа бол гэж боддог байлаа. Гэтэл ээж маань модны сайхан үнэрийг, хүн байгалийн амьд харилцаа, шүтэлцээг сэтгэлдээ эртнээс мэдэрсэн байж.

Би ашиг хонжоо бодож мод, жимс тарьдаггүй

 

 -Хүмүүс танаас мод худалдаж авдаг уу. Та энэ ажлаараа мөнгө олж чадаж байна уу?

-Хүмүүс модыг худалдаж авна гэж ирдэг. Бид модоо үнэ хөлсгүй өгнө гэхээргайхаад байдаг юм. Надад мод жимс, ногоогоо худалдаж ашиг, хонжоо олох бодол ер байдаггүй. Өөрсдийнхөө хэрэглээнд зориулж ногоо тарьдаг. Эрүүл хүнс хэрэглэхийг боддог. Өөрийн амьдарч байгаа орчноо сайхан болгож, бусдад үлгэрдуурайлалболохыг хүсдэг. Миний аавЧинагийнГалсан гэж ач буянтай хүн байдаг юм. Монголын ард түмэн бараг таних байх. Аав маань "Галсан” санг үүсгэн байгуулсан. Монгол Улсдаа нэг саямодтарих зорилго тавьж, мод үржүүлгийн газар байгуулсан байгаа. Мод авах хүсэлтэй хүмүүсийг аавынхаа сангийн ажилтай холбоод өгчихдөг юм.Одоо мод тарьж ногоон төгөл байгуулах хүсэлтэй хувь хүн нэлээдгүй болсон байна. Мөн аж ахуйн нэгжүүд ч гэсэн ногоон төгөл байгуулахыг зорьдог болжээ. Харин мод авахаар ирсэн хүмүүсээс хамгийн түрүүнд усандаа ойрхон уу гэж асуудаг. Мод тарихад хамгийн гол зүйл бол ус болон арчилгаа. Тиймээс анхлан таригчдад би чадлаараа зөвлөгөө өгдөг юм. Цагтаа би ч бас тэдний нэг байсан. Манай аавынтөглөөсмод авсан хүмүүс сайхан ургалаа гэцгээдэг. Анхмод тарихаар суулгацнууд худалдажавдаг байлаа. Мод тарьдаг олон найзтай болсон.Найзууд маань зулзаган мод их бэлгэлнэ. Одоо би өөрөө мод үржүүлэх бодол дотроо битүүхэн тээж явна.

-Бэлгэнд хэчнээн мод авч байв?

-Нэлээд их зулзаган модбэлгэндавч байсан. Хүмүүс мод тарина гэхээр том өндөр мод авах сонирхолтой байдаг. Жижигхэн нялх мод суулгахаар хамгийн сайн ургадаг гэдгийг хүмүүс мэддэггүй юм байна лээ.

-Таны хувьд овоо мөнгө зарж авсан мод ургахгүй байх тохиолдол гарч байв уу?

-Байлгүй яах вэ. 40 нас хүрлээ гээд төрсөн өдрөөрөө 40 мод тарихаар боллоо. Нарантуулзахаас зүүн урагшаа хүмүүс гоё мод зарж байна гэж сонсоод очоод хэдийг авлаа. Тэр моднууд бүгд ургаагүй. Тухайн үедээ ихэд харамсаж билээ. Гэхдээ би 40 байтугай модыг тарьж, ургуулж байгаль ээжийнхээ хайрыг хүртэж явна даа.

Хүнснийхээ ногоог хашаанаас түүгээд л авчихна

 

 -Сүүлийн үед хүмүүс зөв хоололтын талаар нэлээн ярьдаг болсон. Танай ширээ, ялангуяа оройн хоол баян намрын ургацаар дүүрдэг байх даа?

-Өөрийнхөө боломжийн хэрээр л ногоо тарьж байгаа. Хүмүүс манайхыгэко айл гэдэг. / Инээв/. Төмс, лууван, сонгино,чинжүү, хүрэм жанжин гээд хэрэглээний ногоогоо тарьчихна. Жилд нэг нэмж тарьсаар нэр төрлийг нь нэмсэн. Удахгүй бүх ногоог тарьдаг болно доо. Манайх өмнө нь дэлгүүрээс ногоо худалдаж авна. Авахдаа хамгийн томоос нь шилж авдаг байлаа. Гэтэл ногооны хамгийн жижигнь шимтэйбайдгийг өөрсдөө тариалан эрхэлж байж мэдэж авлаа. Тиймээс хүмүүсээ, хүнсий ногоо худалдаж авахдаа хамгийн жижгээс нь авч байгаарай. Ах нь ногоо тарихдаа янз бүрийн бордоо, элдэв дээдийн юм хэрэглэдггүй. Харин сонгино тарьдаггүй байхдаа дэлгүүрээс л авдаг байлаа. Дэлгүүрийн худалдагч "Танайх сонгиноос өөр ногооиддэггүй юм уу” гэж асууж байж билээ.

-Тариаланч хүмүүс ургацаа хураагаад баян намрын хишгээ мялааж ургацын баяраа хийдэг дээ. Танайх яадаг вэ?

-Хийнээ. /Инээв/. Энэ жил хөдөө, гадаа яваад ногоо хураалтанд бага оролцсон. Хүүхдүүд маань хураасан. Үхрийн нүдийг нэлээн эрт хураасан. Одоо жаахан үрэл, чацаргана үлдсэн. Түүнийгээ хураана. Хүнсний ногоогоо хүйтрэхээс өмнө гээд бараг хураачихсан.

-Та тариаланч болохоосоо өмнө ямар ажил хийж байв. Газар, тариалангийн чиглэлийн мэргэжлийн хүн шиг санагдлаа?

-Ах нь нийтийн тээвэрт жолооч хийж байгаадсүүлд хувиараа юм хийдэг болсон. Харин манай эхнэр банк санхүүгийн мэргэжилтэй, салбартаа бас ажилласан. Хамгийн сүүлд Улаанбаатар банкинд ажиллаж байсан. Тэр салбар татанбуугдсан ч эргээд эхнэрийг маань ажиллах уу гэж санал тавьсан. Тэр үед эхнэрийн биеийн байдал жаахан тааруу байсан болохоор ажилдаа эргэж ороогүй. Одоо гэр бүлээрээ мод, жимсээ тариад сэтгэл амар сайхан аж төрж байна. Би нэг жуулчны компанид гэрээгээр ажилладаг. Зун болохоор жуулчин аваад аймгуудынхаа үзэсгэлэнт сайхан газраар аялаж өгнө дөө.

Аавынхаа хайранд өлгийдүүлж сайхан амьдарч байна

 

-Хувиараа хөдөлмөр эрхлэхэд гэрийн хүнээс гадна танд тусалж дэмждэг хүн байв уу?

-Мэдээж байлгүй яах вэ. Манай аав гэж агуу хүн байна шүү дээ. Ямар ч үед надад тусладаг. Аавынхаа буянд, хайр энэрэлд нь би сайхан амьдарч байна. Би тэр агуу хүний үргэлжлэл учраас сайхан амьдрах ёстой. Эцэг хүний хувьд ч гэсэн би үр хүүхдийнхээ ирээдүйг төлөө сайхан амьдрах учиртай. Надаас гадна манай дүү бас мод тарьдаг. Бид хэд чинь хамтраад байгаль ээжтэйгээ их ойр байх гэж хичээдэг юм. Аав маань өөрийн хөрөнгөөр нэг сая мод тарина гээд ажиллаж байхад бид яаж зүгээр суух билээ. Одоогоор аавын маань мод тарих ажил нэлээн ахицтай байгаа шүү. 700 мянга гаруй мод ургуулсан байх шүү. Бүгдээрээ л эрвийх дэрвийхээрээ ажиллаж байна.

-Энэ ажилсаг гэр бүл хэдэн гишүүнтэй вэ. Бүгдээрээ байгаль хамгаалагч болж байгаа байх даа танайхан?

- Манайх ам бүл зургуулаа. Дөрвөн хүүхэдтэй. Том охин маань нисэхэд ажилладаг. Хүү маань эх орноо хамгаалахаар цэрэгт явсан. Дунд хүү хоёрдугаар курсийноюутан. Бага хүү маань гуравдугаар ангид сурдаг. Эхнэртэйгээ ханилаад 26 жил болжээ. Хүний амьдрал дандаа төгс байдаггүй. Хүнд хэцүү үе байлаа. Айлын кармаа өрөөнд хүртэл амьдарч явлаа. Сүүлд хоёр өрөө байртай болсон. Ганцхан том хувцасны түмбүүшигтэй, тэндээ бүгдээрээ хувцсаасайхан эвхэж хийж багтаагаад л, хүүхдүүд бүгд бага байлаа. Хүүхдүүд өвдөнө. Нэг нь эмнэлэгт хэвтэж хүүхдээ сахихад нөгөө нь ажлаа хийж хэдэн төгрөгний хойноос явна. Тухай үед их л хэцүү санагдаж байсан. Одоо эргээд харахад сайхан санагдаг юм байна.Хэцүү бүхнийг даваад одоо өдий зэрэгтэй сайхан амьдарч байгаа маань бусдад туслах сэдэл өгдөг байх. Хүүхдүүд маань ч том болцгоогоод тусад ороод сайхан амьдарч байна.

-Цэрэгт явсан хүүгээ санаж байгаа биз дээ. Том залуугийн тус үгүйлэгдэж байгаа биз дээ?

-Том хүү маань бидэнд нэлээн тусалж, дэмждэг байжээ. Мод их засаж янзалдаг. Одоо цэрэгт явчихсан болохоор бас үгүйлэгдэж байна шүү. Хүүгээ гэртээ байхад нь "Бидэнд туслахгүй байна” гээд загнаад л байдаг байж. Тэр их буруу байжээ. Хүүхэд цэрэгт яваад удалгүй хаврын ажил эхэлсэн. Хүүгээ их санаж үгүйлсэн шүү.Хүний тусыг байхгүйд нь мэдэрдэг гэж үнэн юм байна. Тангаргийн баяраар нь очихдоо "Хүү минь бидэнд их тусалж байсан байна шүү” гэж хэлсэн. Хүүхдийг ямагт урамшуулж байх хэрэгтэйг ойлгож авлаа.

- Танай энэ хоёр авдар их түүхтэй байх даа. Одоо хүмүүс гэртээ авдар тавихаа байсан. Харин танайх сүрхий данхайж байна шүү. Ааваасаа өвлөж авсан уу?

-Одоо хүмүүсавдраагадаа гаргаадамбаартаахийчихдэг болсон байна лээ. Дөрвөн жилийн өмнө Сэлэнгэ аймагт байдаг танил эмээгийндээ очсон.Тэднийгадаа хоёр авдар байсан юм. Хөөрхий, хүүхдүүд нь голоод гаргачихсан байхгүй юу. Тэгэхээр нь би эмээгээс " Надаа өгөөч, болох уу” гэтэл нүд нь гэрэлтээд ав ав гэсэн. Тухайн үедээ унааны боломжгүй учраас авалгүй явсан. Өнгөрсөн жил эмээ унаанд манайх руу дайгаад явуулчихсан байсан. Одоо будгийг нь сэргээж, янзлах гээд байж байна.

Н.Алтанцэцэг

 


 


 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.UNDESTEN.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9605-1575 утсаар хүлээн авна.
Сэтгэгдэл бичих
Нэр:*
Сэтгэгдэл:
Та сэтгэгдэл бичихдээ 10 тэмдэгдээс дээш тэмдэгт бичнэ үү.
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Асуулт:
7+7=?
Хариуг энд бичнэ үү:*
  • irgen
  • 2017/10/07 19:32
saihan zov setgeltei ajilsag ger byl baina daa, az jargal hysie
  • YnjA
  • 2017/10/10 09:13
Yasan goe ym be
  • ET
  • 2017/10/10 10:11
Yanaa ter dund n baigaa myyxai amitaniig xaraarai, az jargaltai ger buld amjilt.
  • 123
  • 2017/10/11 02:17
Mundag ajilsan humuus bainaa, manaih nogoon baiguulamjaa sain usguusei bilee, bairnuud SUH-uud ch gesen gadaa baishingiinhaa ergen toirond mod, but tariad baival agaarin bohirdol ch buurna shdee
  • tom akh
  • 2017/10/14 12:20
sain hunii ur suut guunii unaga yum bna argagui l
НИЙТЛЭЛЧ

САНАЛ АСУУЛГА

Цаазын ялтай орон болохыг дэмжиж байна уу?