НИТХ-ын шинэ даргын тухай мэдээлэл оросын сайтад нийтлэгджээ

3558 2017/10/10 0

 

Монголын хамгийн үзэсгэлэнтэй телевизийн хөтлөгчийн нөхөр Нийслэлийн Иргэдийн хурлын дарга боллоо гэж ОХУ-ын asiarussia.ru сайтад мэдээлжээ. 

Тус сайтад "...Улаанбаатар хотын НИТХ-ын хаалттай хуралдаж, хурлын даргын асуудалд цэг тавилаа. 2017 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр НИТХ-ын дарга Ц.Сандуй албан тушаалаасаа чөлөөлөгдсөн. Энэ үеэр үл мэдэх хүн хурлын танхимд орж ирж түүн рүү оймс шидэж эсэргүүцлээ илэрхийлсэн юм. Мөн Монгол Ардын намын төлөөлөгчид НИТХ-ын үйл ажиллагааг шүүмжилж, огцруулах хүсэлтээ өргөн барьснаар, түүнийг огцруулж, дараагийн даргад нэр дэвшигчдийг тодруулсан юм. Улмаар иргэдийн хурлын төлөөлөгч С.Амарсайхан шинэ даргаар сонгогдлоо. 

Түүнийг "Оюуны Ундраа групп” компанийн Ерөнхий захирал, чадварлаг бизнесмэн гэдгээр нь Монголчууд сайн мэддэг. Улаанбаатар хотын Налайх дүүргийн уугуул, уурхайчны хүү. Харин түүний эхнэр Ч.Ичинхорлоо нь Монгол Үндэсний Олон Нийтийн Радио телевизэд нэвтрүүлэгч хийдэг, үзэсгэлэнтэй бүсгүйчүүдийн нэг юм” гэжээ. 

Эх сурвалж: asiarussia.ru
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.UNDESTEN.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9605-1575 утсаар хүлээн авна.
Сэтгэгдэл бичих
Нэр:*
Сэтгэгдэл:
Та сэтгэгдэл бичихдээ 10 тэмдэгдээс дээш тэмдэгт бичнэ үү.
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Асуулт:
3+3=?
Хариуг энд бичнэ үү:*

САНАЛ АСУУЛГА

УИХ-аар хаалттай хуралдсан өршөөлийн хуулийг зөвшөөрч байгаа юу?