"Хөгжлийн банкны" гэх тодотголтой шалгагдаж эхэлсэн дараагийн сайд

1119 2017/10/10 0

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс Эрчим хүчний сайд асан М.Сономпилийг яллагдагчаар татсан тухайгаа мэдээлсэн. Тэгвэл түүнийг "Амгалан" дулааны цахилгаан станц болон санхүүжилттэй холбоотой асуудлаар шалгаж байгаа гэх мэдээллийг албаны хүн өгсөн байна. Энэ дагуу өнгөрсөн пүрэв гаригт түүний эзэмшлийн "Залуу Монгол" компанийн байранд болон гэрт нь нэгжлэг хийж, шаардлагатай бичиг баримтуудыг хураан авсан байна. 

"Амгалан" дулааны цахилгаан станцын санхүүжилтийг "Хөгжлийн банк"-наас олгосон. Тэгэхээр Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаяр, Хөгжлийн банкны Гүйцэтгэх Захирал Н.Мөнхбат нарыг шалгах явцад М.Сономпилтой холбоотой асуудал гарч ирсэн байж болзошгүй юм. 

Гэхдээ дан "Амгалан" дулаан цахилгаан станцтай холбоотой асуудлаар М.Сономпилыг шалгаж байгаа гэвэл үнэмшил багатай санагдаад байгаа юм. Энэ ажил М.Сономпилын дараагийн сайд буюу Д.Зоригтын үед дууссан. Тэгээд ч Хятадын "Чайна Машинери Инженеринг Корпораци" ажлыг гүйцэтгэсэн байдаг. Тэгэхээр сайдын мэдлээс гарсан асуудал гэж харагдаж байгаа. Гэхдээ хуулийн байгууллага нэг хэргийн учиг атгасан учраас л М.Сономпилыг шалгаж, ажил болон гэрт нь нэгжлэг хийсэн болов уу. 

Ингээд "Хөгжлийн банкны" гэх асуудалд Н.Алтанхуягийн Засгийн газрын сайд нар нэг нэгээрээ татагдаад эхэллээ.


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.UNDESTEN.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9605-1575 утсаар хүлээн авна.
Сэтгэгдэл бичих
Нэр:*
Сэтгэгдэл:
Та сэтгэгдэл бичихдээ 10 тэмдэгдээс дээш тэмдэгт бичнэ үү.
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Асуулт:
10-1=?
Хариуг энд бичнэ үү:*

САНАЛ АСУУЛГА

УИХ-аар хаалттай хуралдсан өршөөлийн хуулийг зөвшөөрч байгаа юу?