Сэлэнгэ аймгийн ОБГ-ынхан 487 иргэний амь насыг авран хамгаалжээ

2516 2017/10/10 0

Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газар 2017 оны 10 сарын 7, 8-нд тохиолдсон цаг агаарын аюулт үзэгдэлийн үеэр цасанд суусан, төөрсөн, замын хажуу руу орсон гэх дуудлагуудын дагуу ажиллаж нийт 487 иргэний амь насыг авран хамгаалжээ. Тодруулбал: -Баянгол сум дахь Гал түймэр унтраах, аврах 40-р ангийн алба хаагчид тус сумын Хараа багийн "Хустайн даваа”, "Сэтэрхийн хөтөл”, "124-ын даваа”, "Тахилтын даваа” Гонир багийн "Бөө булгийн даваа” гэдэг газруудад их цас орсны улмаас автозамын зорчих хэсэг мөстөж, тээврийн хэрэгсэл зорчиход хүндрэл үүссэн, замын зорчих хэсгийг хааж автомашин зогссон, замын хажуу руу автомашин гулсан орсон тухай дуудлагаар нийт 443 хүнийг аварч, 102 автомашиныг цаснаас татан гаргажээ.

Сайхан сум дахь Гал түймэр унтраах, аврах 61-р ангийн алба хаагчид тус сумын Гавшгай багийн "Гавшгай”  гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 5 км-т/ их цас орсны улмаас автозамын зорчих хэсэг мөстөж, тээврийн хэрэгсэл зорчиход хүндрэл үүссэн, замын хажуу руу автомашин гулсан орсон тухай дуудлагаар ажиллаж, 9 автомашиныг цаснаас татан гаргаж, 42 хүнийг аварчээ.


Баянгол сумын Гонир багийн "Хүн чулуутын хөшөө” гэдэг газар Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын харьяат иргэн Л /26 настай, эрэгтэй/, Б /16 настай, эрэгтэй/ нар малаа хариулж яваад сураггүй алга болсон тухай дуудлагаар /2017.10.08-ны өдрийн 16:40/ Баянгол сум дахь Гал түймэр унтраах, аврах 40-р ангийн алба хаагчид, орон нутгийн иргэдтэй хамтран эрэн, хайх ажиллагааг зохион байгуулж, Төв аймгийн Сүмбэр сумын "Шавар хэрэм” гэдэг газраас 2 иргэнийг эсэн мэнд олж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.UNDESTEN.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9605-1575 утсаар хүлээн авна.
Сэтгэгдэл бичих
Нэр:*
Сэтгэгдэл:
Та сэтгэгдэл бичихдээ 10 тэмдэгдээс дээш тэмдэгт бичнэ үү.
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Асуулт:
3+3=?
Хариуг энд бичнэ үү:*

САНАЛ АСУУЛГА

УИХ-аар хаалттай хуралдсан өршөөлийн хуулийг зөвшөөрч байгаа юу?