"БИД ХАМТДАА-655" аяныхан нэг өрхийг сууцтай болгоно

6605 2017/10/10 0

Политехникийн коллежийн багш, оюутнууд "Бид хамтдаа-655" аяныг эхлүүлжээ     

  Даланзадгад сумын 8 дугаар багийн иргэн н.Оюунаад хувийн орон сууц барьж өгөхөөр Политехникийн коллежийн мэргэжлийн ангийн оюутнууд 9 дүгээр сарын 25-наас ажилдаа оржээ. Иргэн н.Оюунаа нь 4 хүүхэдтэй, өрх толгойлсон эмэгтэй. Гэсэн хэдий ч тэр амьдралын зовлон гунигт сэтгэл гудайлгүй хүүхдүүдээ мэдлэг боловсролтой болгон төлөвшүүлэхийн төлөө хөдөлмөрлөж явна. Барилгын ажил 70 хувьтай явж байгаа бөгөөд ажил нь удахгүй дуусах аж.Амьдралын хатууд хөл алдалгүй, алаг үрсээ мэдлэг боловсролтой зөв монгол хүн болгон төлөвшүүлэхийн төлөө мандах нарнаас шингэх нарны хооронд хөдөлмөрлөж яваа н.Оюунаа эмэгтэй тун удахгүй дүнхийсэн сайхан хувийн орон сууцтай болох нь ээ. 

                                                      

"Бид хамтдаа-655" нийгэмд ээлтэй сайн үйлсийн аяныг дэмжин оролцож буй Даланзадгад сумын Засаг дарга Т.Алтансүх, газрынх нь асуудлыг шийдэж өгсөн Ю.Энхтуяа даргатай ГХБХБГ-ын хамт олон, цахилгааны асуудлыг шийдэж өгсөн Т.Жаргалсайхан даргатай Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн хамт олонд гүн талархал илэрхийллээ.

Эх сурвалж: Өмнөговь аймгийн ЗДТГ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.UNDESTEN.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9605-1575 утсаар хүлээн авна.
Сэтгэгдэл бичих
Нэр:*
Сэтгэгдэл:
Та сэтгэгдэл бичихдээ 10 тэмдэгдээс дээш тэмдэгт бичнэ үү.
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Асуулт:
8+8=?
Хариуг энд бичнэ үү:*
НИЙТЛЭЛЧ

САНАЛ АСУУЛГА

Цаазын ялтай орон болохыг дэмжиж байна уу?