Хөвсгөлийг бохирдлоос хамгаалах эко байгууламжууд ашиглалтад орлоо

6690 2017/10/10 0

 "Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газрын орчны бүсийн иргэдийн амьжиргааг дэмжих, тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх нэгдсэн төсөл”-өөс Хөвсгөл орон нутгийг эко ариун цэврийн байгууламжтай болголоо. Тус төсөл нь Ядуурлыг бууруулах Японы сангийн санхүүжилтээр Азийн хөгжлийн банк, Байгаль орчин аялал жуулчлалын яам хамтран хэрэгжүүлсэн бөгөөд гүйцэтгэгчээр "Бест авто тюнинг” компани ажилласан байна. Энэ ажлыг УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан санаачилжээ.


 

Төслийн хүрээнд ариун цэврийн 50 байгууламж, усан зогсоол, нийтийн отоглох цэг, Хатгал, Ханхын нэвтрэх цэг, сумын төв, соёлын төв, эмнэлэг, гэр буудал, өрхийн хэмжээнд загвар болох ариун цэврийн байгууламжийг барьжээ. Үүнээс Хөвсгөл нуурын байгалийн цогцолбор газарт 16 эко ариун цэврийн байгууламжийг нь байршуулснаар нуур бохирдохоос  сэргийлэх боломж бүрдэж байна. 
Сүүлийн жилүүдэд Хөвсгөл нуурыг зорих жуулчдын тоо нэмэгдэж, зориулалтын ариун цэврийн байгууламжгүйн улмаас нуур бохирдох эрсдэлд хүргээд буй. Төслийн зүгээс тус ариун цэврийн байгууламжийн технологийг сонгохдоо цэвэр усны томоохон эх үүсвэр болох Хөвсгөл нуур орчмын байгаль цаг уурт тохирсон, усны зарцуулалт бага буюу огт ус ашигладаггүй, хуурай аргын, хөрс усны бохирдол үүсгэхгүй, жуулчид, аялагчдын тав тухыг хангах зэрэг олон шаардлагыг харгалзан үзэж байж тодорхойлсон гэдгийг хэлж байлаа. 
Орон нутагт эко ариун цэврийн байгууламжуудыг хүлээлгэн өгөх ёслолд Байгаль орчин аялал жуулчлалын яамны ахлах мэргэжилтэн Г.Энхмөнх, Япон улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны 2 дугаар нарийн бичгийн дарга Рейко Хозуми, Хөвсгөл аймгийн Засаг даргын орлогч Ц.Баттогтох, төслийн менежер Т.Эрдэнэжаргал болон төсөл хэрэгжиж буй 6 сумын төлөөлөл оролцлоо.
Б.Гантуяа
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.UNDESTEN.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9605-1575 утсаар хүлээн авна.
Сэтгэгдэл бичих
Нэр:*
Сэтгэгдэл:
Та сэтгэгдэл бичихдээ 10 тэмдэгдээс дээш тэмдэгт бичнэ үү.
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Асуулт:
7+7=?
Хариуг энд бичнэ үү:*
НИЙТЛЭЛЧ

САНАЛ АСУУЛГА

Цаазын ялтай орон болохыг дэмжиж байна уу?