Nissan Motor компани 1,2 сая машинаа зах зээлээс эргүүлэн татна

817 2017/10/10 0

 

Японы автомашин үйлдвэрлэгч Ниссан Мотор компани зах зээлд нийлүүлсэн 1,2 сая шинэ машинаа эргүүлэн татах шийдвэр гаргажээ. Ниссан Мотор компанид сүүлийн 3 жилийн хугацаанд үйлдвэрлэгдэн, зах зээлд нийлүүлсэн сая 200 мянган машиныг техникийн зохих үзлэгэнд хамруулалгүйгээр зах зээлд гаргасан учраас ийнхүү эргүүлэн татах шийдвэр гаргасан байна.

Ниссан Мотор компанийн зах зээлээс эргүүлэн татаж байгаа машинуудад техникийн ямар нэгэн асуудал тулгарсан талаар мэдээлэхгүй байгаа ч зохих мэргэжилтнүүдийн үзлэгээр оруулж, худалдан борлуулах зөвшөөрөл аваагүй гэсэн шалтгаанаар эргүүлэн татаж байгаа юм. Ниссан Мотор компани энэ шалтгаанаар 2014 оны 10-р сараас 2017 оны 9-р сарын хооронд дотоодын зах зээлд нийлүүлсэн  сая 200 мянган машинаа эргүүлэн татаж байна. Ниссан Мотор компани зах зээлээс эргүүлэн татаж байгаа машинууддаа техникийн үзлэг шалгалт явуулж, жолооны хүрд, тоормосны систем, хурдны хайрцаг зэрэгт техникийн паспорт гаргуулан, энэ ажиллагаанд 25 тэрбум иен буюу ойролцоогоор 220 сая доллар зарцуулах нь ээ.

Эх сурвалж: http://tv5.mn/ 
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.UNDESTEN.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9605-1575 утсаар хүлээн авна.
Сэтгэгдэл бичих
Нэр:*
Сэтгэгдэл:
Та сэтгэгдэл бичихдээ 10 тэмдэгдээс дээш тэмдэгт бичнэ үү.
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Асуулт:
5+5=?
Хариуг энд бичнэ үү:*

САНАЛ АСУУЛГА

УИХ-аар хаалттай хуралдсан өршөөлийн хуулийг зөвшөөрч байгаа юу?