У.Хүрэлсүх: Л.Энх-Амгалан, О.Содбилэг нарыг сайдад нэр дэвшүүлэх боломжгүй

3692 2017/10/10 3

 

Яг одоо Төрийн ордонд УИХ дахь МАН-ын бүлэг Засгийн газрын асуудлаар хуралдаж байна. Ерөнхий сайд У.Хүрэлсүх өөрийн танхимын сайд нарын нэрсийг танилцууллаа. Харин эдгээр нэрс дунд тохиролцооны сайдууд ч байгаа аж. Мөн тэрээр нэр дэвшүүлэх хүсэлгүй байгаа хүмүүсийг ч танилцуулсан байна. Тухайлбал, УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, О.Содбилэг нарыг сайдад нэр дэвшүүлэх боломжгүй гэдгээ хэлжээ. Мөн Батлан хамгаалахын сайдад нэр дэвшсэн УИХ-ын гишүүн Н.Цэрэнбатыг тэнцэхгүй гэж мэдэгдсэн талаар эх сурвалжууд мэдээлж байна. Сайдад нэр дэвшигч эдгээр гурван гишүүн нь 9/6 тохиролцоо буюу УИХ-ын дарга М.Энхболдын хүмүүс гэв. Тэгэхээр маргаашийн дотор М.Энхболд сайдад томилох гурван хүнийхээ нэрийг танилцуулах шаардлагатай болж байна.   

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.UNDESTEN.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9605-1575 утсаар хүлээн авна.
Сэтгэгдэл бичих
Нэр:*
Сэтгэгдэл:
Та сэтгэгдэл бичихдээ 10 тэмдэгдээс дээш тэмдэгт бичнэ үү.
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Асуулт:
5+5=?
Хариуг энд бичнэ үү:*
  • Иргэн
  • 2017/10/10 17:33
Маш зөв. Монгол төрийн босго өндөр. Дээр нь Засгийн газар гэдэг бол кабинетийн зарчмаар ажилладаг. Ашиг сонирхлын зөрчилтэй, ажил мэдэхгүй, төрийн ажлын туршлагагүй бол хамтран ажиллахаас татгалзах эрх ерөнхий сайдад бүрэн бий.
  • Шүүмжлэгч
  • 2017/10/10 22:38
Сэтгүүлч эрүүл мэндийг хариуцана гэж юу байхав Онигоо болохын нэмэр
  • Njuty
  • 2017/10/11 14:57
ЦОГТБААТАРЫГ БАЙГАЛЬ ОРЧИНД ТАВИАЧ. гаДААД ХАРИЛЦАА ӨРГӨССӨН. ДИПЛОМОТ ХҮН ШААРДЛАГАТАЙ. ЦОГТБААТАР ӨМНӨ НЬ АЖИЛЛАЖ САЛБАРТ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨГДСӨН ХҮН

САНАЛ АСУУЛГА

УИХ-аар хаалттай хуралдсан өршөөлийн хуулийг зөвшөөрч байгаа юу?