Охидын эрхийг хэн хамгаалах вэ

860 2017/10/11 0

Өнөөдөр олон улсын охидын эрхийг хамгаалах өдөр. Тэгвэл энэ өдөр бид яг хэний эрхийг хамгаалах ёстой вэ. Мөн охид гэж хэнийг хэлээд байна вэ. Зарим нь "нөхөрт гараагүй бол охин” гэж тодорхойлж байна. Энэ тодорхойлолтоор насаараа ганц бие явсан "хэнхэг эмээ”-г охин гэж тодорхойлох нь байна, тийм үү? Харин 30 ч хүрээгүй хэрнээ олон хүүхдийн ээж болж, энгэртээ "алдарт эхийн одон” зүүсэн бүсгүйг айлын авгай гэж тодорхойлж, охин гэдэг ангиллаас хасч, энэ өдөр лав эрхийг нь хамгаалах тухай ярихгүй юм шиг байна.

 

Гэвч тийм биш юм. Өнөөдөр "Азийн охидын эрхийг шагнал”-ыг "охидыг эрт гэрлүүлэхийн эсрэг тэмцэгч” Энэтхэг, Балба охид авчээ. Өөрөөр хэлбэл бага балчир насандаа хадамд гарсан тэдгээр "айлын авгай” нарын эрхийг хамгаалж дугарсныхаа төлөө эдгээр охидууд шагнал гардан авсан байна. Дэлхийд охидыг эрт гэрлүүлснээс үүдэн гарч буй олон сөрөг хандлагуудыг эсэргүүцэж тэмцэж байна. 

Харин манайд яадаг вэ. Охидоо эрт гэрлүүлж, хар багаас нь хадмын хаяа дэрлүүлж, зовоогоод байгаа зүйл байхгүй. Гэвч Монгол охидын эрх нүдэн дээр зөрчигдсөөр байгаа. Ядуу тарчиг байдлаас үүдэлтэй охидын эрх өдөр бүр зөрчигдөж, нүднийх нь цог унтарсан залуу хатагтай нартай гудамж талбайд тааралдсаар байна. 

Бэлгийн болоод сэтгэл санааны хүчирхийлэл Монгол охидын эрхийг зөрчсөөр байгаа. Хүчирхийлэл үйлддэг араатнууд бидний дунд амьдардаг учраас охид минь сүүдэр бараадан алхаж байна. Өнөөдөр Монголд тэдгээр охидын эрхийг хамгаалах тухай л ярих нь чухал.

"Эцгийн гэрт жаргал үзээгүй охин хадмын гэрт адлагддаг” гэж эртний үг бий. Нүдэнд нь гуниг хуралдаж, энгэрт нь хүүхэд зүүгдэж, амьдралыг нуруундаа үүрч бас хажуугаар нь нөхрөө халамжилж яваа "охид” энэ өдөр л эрхээ хамгаалуулах учиртай юм. 

Сурч, боловсорч, бусадтай адил хөдөлмөрлөж, нийгмийн харилцаанд орж, өсөн дэвжиж, цалин авч, түүгээрээ өөрийгөө гоёж, хүссэн газартаа аялах энэ бол хувь хүн эрх чөлөө. Гэтэл хүүхдүүдээ халамжилж, хажуугаар нь айлд мод хөрөөдөж өгч, олсон мөнгөөрөө шуудай гурил аваад үүрсээр гэртээ ирэхэд нөхөр нь согтуурхан агсарч байгаа дүр зураг л Монголын өнөөдөр болчихоод байна. 

Сайн ханийнхаа буянд, сайхан эцэг эхийнхээ дэргэд жаргалтай амьдарч байгаа охид олон бий. Дэлхийн боловсролыг эзэмшиж, Гүүгл, Самсунг, Айфли, Майкрософт, Дэлхийн банк зэрэг томоохон корпораци, компаниудад ажилладаг Монгол охидыг би танина. Тэд бол эрхээ эдэлж, өөрийн хүслээр үнэлэмжээ тогтоож, дэлхийтэй хөл нийлүүлэн алхаж яваа. Гэвч тэдэнтэй үе тэнгийн охид тэнгэр газар шиг ялгаатай орчинд, хүний эрхээ, нийгмийн доод түвшинд хүслийн хязгаартайгаар амьдарч байна. Бид яах ёстой вэ?

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.UNDESTEN.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9605-1575 утсаар хүлээн авна.
Сэтгэгдэл бичих
Нэр:*
Сэтгэгдэл:
Та сэтгэгдэл бичихдээ 10 тэмдэгдээс дээш тэмдэгт бичнэ үү.
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Асуулт:
3+3=?
Хариуг энд бичнэ үү:*

САНАЛ АСУУЛГА

УИХ-аар хаалттай хуралдсан өршөөлийн хуулийг зөвшөөрч байгаа юу?