Эрүүл мэндийн яам АТГ-ын шалгалтанд бүдрэв

1165 2017/10/11 1

 Авлигатай тэмцэх газар 13 яам, 27 агентлагт авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилттэй танилцсан дүнгээ хэлэлцүүлж байгаа билээ. Энэ удаад Эрүүл мэндийн яам, түүний харьяа агентлагуудад ажилласан тайлангаа Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалтын албаны дарга, ахлах комиссар Л.Сүх-Очироор ахлуулсан баг хэлэлцүүллээ.Ажлын хэсэг тус яамны хүний нөөц, боловсон хүчний томилгоо, төрийн үйлчилгээ, удирдлагаас батлан хэрэгжүүлж буй дүрэм журам, тушаал шийдвэр, төлбөр хураамж, тендер сонгон шалгаруулалт, худалдан авах ажиллагаа, тусгай зөвшөөрөл олгох үйл явц зэрэгтэй танилцаж, дүгнэлт гаргажээ.Эрүүл мэндийн яам хувийн эмнэлгүүдэд магадлан итгэмжлэл олгодог бөгөөд энэ үйл ажиллагааг зохицуулсан журам нь жил бүр өөрчлөгддөг, тусгай зөвшөөрөл олгохдоо хуульд заагаагүй бичиг баримтыг иргэдээс шаардаж байгаа нь мөн хүнд суртал, чирэгдэл, авлига үүсгэх эрсдлийг бий болгож байна гэв. Магадлан итгэмжлэл олгох шалгуур үзүүлэлтээ эргэн харах шаардлагатайг Ажлын хэсэг яамны албан тушаалтнуудад зөвлөлөө.

-Наадмаар яамны бүх ажилчдад 10,2 сая төгрөгийн урамшуулал олгожээ-

 

Тус яамны удирдлагаас 2015, 2016 онд гаргасан тушаал шийдвэрүүдийг хянан үзэхэд хэд хэдэн нийтлэг зөрчил илэрчээ. Тухайлбал, төслийн 8 ажилтны цалингийн хэмжээг тогтоох, Филиппин, Япон, Бангладеш, Вьетнам улсад туршлага судлах, аялал, хуралд 8 мэргэжилтнийг оролцуулах, санхүүгийн ажилтны сургалтын зардалд 5.3 сая төгрөг олгох, эрүүл мэндийн байгууллагын магадлан итгэмжлэх зөвлөлийн хурлын зардалд 1.8 сая төгрөг зарцуулах зэрэг тушаалыг гаргахдаа захиргааны актад тавигдах шаардлага хангаагүй эрх зүйн актаар төсвийн мөнгийг зарцуулахаар шийдвэрлэсэн байна. Мөн 2015 онд Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан яамны нийт албан хаагчдад хавтгайруулан 10.2 сая төгрөгийн урамшуулал олгосон нь төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээг үндэслэн шагнаж урамшуулах тухай хуулийн холбогдох заалтыг зөрчсөн байна. Зөвхөн хоол, унааны зориулалтаар 3.3 сая төгрөг зарцуулсан нь төсвийн хөрөнгөөр ой тэмдэглэх, арга хэмжээ зохион байгуулахгүй байхыг даалгасан Засгийн газрын тогтоолыг зөрчжээ.

Эрүүл мэндийн яамны харьяа Эрүүл мэндийн хөгжлийн төвийн захирлын 2015 оны А/69, 2016 оны А/2 дугаар тушаалаар тус төвийн харуул хамгаалалтын ажлыг гүйцэтгэх гүйцэтгэгчийг, мөн төвийн барилгын ажлыг хийх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Үнэлгээний хорооны бүрэлдэхүүнийг төрийн бус байгууллагын хяналтгүй байгуулж, иргэний хяналт тавих нөхцөлийг бүрдүүлээгүй нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.4-т "Худалдан авах ажиллагааны ил тоод байдлыг хангах зорилгоор Үнэлгээний хорооны бүрэлдэхүүнд тухайн салбарын мэргэжлийн холбоодын төлөөлөл, хувийн хэвшлийн, эсхүл төрийн бус байгууллагын хоёроос доошгүй төлөөлөгч, ... оролцуулна.” гэснийг зөрчсөн байна. Түүнчлэн тус төвийн захирал 2015 оны А/01 дүгээр тушаалаар төлбөр хураамжийн хэмжээг шинэчлэн тогтоосон нь холбогдох хууль болон төвийн дүрмээр өөрт олгогдоогүй эрхийг хэрэгжүүлснээр Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.4-т заасан хориглолтыг зөрчсөн байв. 

-Ёс зүйн зөрчил гарган сахилгын шийтгэл хүлээсэн албан хаагчид арга хэмжээ авч хэрэгжүүлэх ажил дутмаг байжээ- 

Эмч, эмнэлгийн мэргэжилтний ёс зүйд өндөр хяналт тавих учиртай Ёс зүйн хяналтын хороо нь ихэвчлэн сургалт зохион байгуулах, орон нутгаас тайлан мэдээ гаргуулах, аян зохион байгуулах, бүрэлдэхүүн батлах зэргээр ажилладаг байна. Ёс зүйн хяналтын хорооны 2017 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд 16 ажил төлөвлөгдсөнөөс зөвхөн 3-т нь Ёс зүйн зөрчлийн мэдээний санд дүгнэлт өгөх, гомдол санал хүлээн авч шийдвэрлэх, зөрчлийн мэдээний санг боловсронгуй болгох, эмнэлгийн ажилтны ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлууд тусгагджээ. Ёс зүйн зөрчил гарган сахилгын шийтгэл хүлээсэн албан хаагчдын нэгдсэн мэдээллийн сан байдаг боловч түүний мөрөөр шат дараалсан арга хэмжээ авч хэрэгжүүлэх ажил дутмаг гэж Ажлын хэсэг дүгнэв.

Эрүүл мэндийн яаманд иргэд, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн өргөдөл, гомдол, мэдээлэл, тэдгээрийг хэрхэн шийдвэрлэж байгаатай Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг танилцжээ. 2015 онд ирүүлсэн өргөдөл, гомдол, мэдээллийн дийлэнх нь буюу 40.4 хувь нь эрүүл мэндийн байгууллагын эмчилгээ, үйлчилгээний чанартай холбоотой, харин 17.4 хувь нь эмнэлгийн мэргэжилтний чадвар, зан харилцаатай холбоотой байв.

Ажлын хэсгээс фокус ярилцлага зохион байгуулж, тус салбарын мэргэжлийн холбоодтой уулзалт, хэлэлцүүлэг хийжээ. Эрүүл мэндийн хөгжлийн төвд фокус ярилцлагад оролцогчид тус төвийн эмчлэх эрхийн шалгалт, мэргэжлийн зэрэг олгох шалгалт, эрүүл мэндийн байгууллагын магадлан итгэмжлэл, тусгай зөвшөөрөл олгох үйлчилгээнүүдийг "авлигын эрсдэл бүхий” гэж нэрлэсэн байна. Тиймээс үүнд анхаарал хандуулж, шалгалтын явц байдал, шалгалтын үнэлгээг шударга байхад чиглэсэн арга хэмжээг авч хэрэгжүүлэх нь зүйтэй гэж Ажлын хэсэг танилцууллаа. 

 

 

 


 




 


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.UNDESTEN.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9605-1575 утсаар хүлээн авна.
Сэтгэгдэл бичих
Нэр:*
Сэтгэгдэл:
Та сэтгэгдэл бичихдээ 10 тэмдэгдээс дээш тэмдэгт бичнэ үү.
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Асуулт:
10-2=?
Хариуг энд бичнэ үү:*
  • ,,,,,,
  • 2017/10/12 11:22
said,turiin nariin,gazar ,kheltesiin darg bugdiig ni uurchil,.ajilaa meddeggui.medleg,chadvar sul khumuusiin tcugluulga,..uunees ch ikh notctoi asuudluud baigaa
НИЙТЛЭЛЧ

САНАЛ АСУУЛГА

Цаазын ялтай орон болохыг дэмжиж байна уу?