Майкрософт гар утасны зах зээлээс арчигдав

2082 2017/10/11 0

 

Ухаалаг утасны зах зээлд нэвтрэх гэж олон удаа оролдсон ч бүтэлгүйтсээр байсан Майкрософт компани энэ санаагаа бүр мөсөн орхиж байгаагаа зарласан байна. Уг нь тэд Windows 10 загварын гар утсаа танилцуулахаар төлөвлөж байж. Гэвч системийн алдаа гарчээ. Хэдийгээр завсарлаж байгаа ч энэ бүтээгдэхүүнийг зах зээлд гаргах боломжгүй гэж мэдэгдсэн байна. Мөн цаашид гар утасны зах зээлд орохгүй гэдгийг Майкрософт компанийн Windows 10 бүтээгдэхүүний дэд ерөнхийлөгч, PC-Tablet-Phone салбарын тэргүүн Жой Бэлфиор өөрийн твиттер хуудаснаа бичжээ.


Мөн компанийг үүсгэн байгуулагч Билл Гэйтс Windows системтэй гар утас барихаа больж, Андройд руу шилжсэн байна. Түүнээс гадна HP компани дахин Windows системтэй гар утас үйлдвэрлэхгүй гэж мэдэгджээ.

 

Гэтэл Майкрософт гар утасны зах зээлд нэвтрэхийн тулд өнгөрсөн 20 гаруй жилийг зарцуулсан байна. Анх 1996 онд Windows CE хувилбарыг гаргаж байсан бөгөөд хамгийн сүүлд 2000 онд Windows Mobile хувилбараа гаргасан ч хэрэглэгчид Apple, Samsung-ийг илүүд үзсэн юм.

 


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.UNDESTEN.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9605-1575 утсаар хүлээн авна.
Сэтгэгдэл бичих
Нэр:*
Сэтгэгдэл:
Та сэтгэгдэл бичихдээ 10 тэмдэгдээс дээш тэмдэгт бичнэ үү.
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Асуулт:
7+7=?
Хариуг энд бичнэ үү:*

САНАЛ АСУУЛГА

УИХ-аар хаалттай хуралдсан өршөөлийн хуулийг зөвшөөрч байгаа юу?