Өөрийгөө гоё шүдтэй гэж зүүдэлбэл сайхан мэдээ сонсоно

1521 2017/10/11 0

 

Шүд өвдөх юм уу, унаж байгаа зүүд ихээхэн зүүдлэгддэг. Энэ нь бодит амьдрал дээр хүндрэл бэрхшээл учирч болзошгүй гэдгийг анхааруулж байгаа юм. Түүнээс гадна бусдын нүдэнд тааламжгүй, муухай харагдахаас айсан байж болох талтай.

 

Угаас шүд бол гэр бүл, ойр дотныхны харилцааг бэлэгддэг байна. Хэрвээ танд одоо хувийн амьдрал чинь, хайртай хүний чинь харьцаа чухал байгаа бол шүд унахыг зүүдлэх нь та хоёрын дунд үл ойлголцол үүсэхийн тэмдэг. Та карьер хөөх дуртай хүн бол шүд гэмтсэн, муудсан гэж зүүдлэх нь ажил дээр чинь асуудал гарахын шинж.


Хэрвээ хэд хэдэн шүд зэрэг уналаа гэж зүүдэлвэл нилээд олон хүндрэл бэрхшээл учирна гэсэн үг. Бас гэр бүлийнхний хэн нэгэн өвдөхийг, дампуурал, өлсгөлөнг, унахдаа цус гарч харагдсан бол тэдний хэн нэгний үхлийг зөгнөдөг. Унах гэж ганхаж байгаа шүд зүүдлэх ч мөн л хэн нэгний үхлийг зөгнөдөг. Харин шүдээ эмчлүүлж байна гэвэл тохиолдсон хүндрэл бэрхшээлийг даван туулж чадна гэсэн үг. Эмчээр шүдээ авахуулж байна гэж зүүдэлвэл өвчин тусахын шинж. Харин өөрийнхөө эрүүл, цагаан, гоё шүдийг бахдаж байна гэвэл таныг баяр хөөр, сайхан мэдээ хүлээж байна.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.UNDESTEN.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9605-1575 утсаар хүлээн авна.
Сэтгэгдэл бичих
Нэр:*
Сэтгэгдэл:
Та сэтгэгдэл бичихдээ 10 тэмдэгдээс дээш тэмдэгт бичнэ үү.
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Асуулт:
10-2=?
Хариуг энд бичнэ үү:*
НИЙТЛЭЛЧ

САНАЛ АСУУЛГА

Цаазын ялтай орон болохыг дэмжиж байна уу?