Хулгайн хэргээр ял эдэлсэн хүн АТГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр ажилладаг

15775 2017/10/11 11

 АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлөөс өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Хурлын үеэр тус зөвлөлийн дарга Г.Баасан дараахь мэдээллийг өгөв.Тэрбээр "АТГ-ын олон нийтийн зөвлөл есдүгээр сарын 25-нд байгуулагдсан. Үүнээс хойш АТГ-ын 2016,2017 оны батлагдсан төсөвтэй танилцаж, зарцуулалтад нь хяналт тавьсан. Туслах үйлчилгээний зардал гэгч зардал байдаг юм байна. Төрийн төв байгууллага болох 109 байгууллагад цалингийн 40 хувийн нэмэгдэл аваад тэнд байгаа ажилчдын хөрөнгө орлогын мэдүүлгийг хариуцдаг 1570 ажилтан байдгийг мэдлээ. Мөн 21 аймагт 300 мянган төгрөгөөр цалинждаг нийслэл, дүүрэг, яам, тамгын газар агентлагуудад 500 мянгаар цалинждаг Олон нийтийн дэд зөвлөлийн гишүүд гэж байдаг юм байна. Энэ хүмүүс яг ямар үр дүнтэй ажиллаж байгааг бид энэ сарын сүүлээр олон нийтэд дахиад мэдээлнэ. 


Олон нийтийн зөвлөлд иргэдээс маш их өргөдөл гомдол ирж байна. Одоогоор 28 өргөдөл ирсэн байгаагаас хамгийн ноцтой нь Улаанбаатар төмөр замын эрх мэдэл бүхий албан тушаалд томилогдсон хүмүүс АТГ-аас ашиг сонирхлын зөрчилгүй гэсэн тодорхойлолт авахгүйгээр шууд томилогдсон юм байна. 2015 онд авлигын хэргээр ял авсан хүн тэнд Хяналт шалгалт, дотоод аудитын газрын даргаар ажиллаж байна. Мөн 80 сая төгрөгийн залилангийн гэмт хэргээр шүүхээс ял завшсан Зоригт гэж хүн Худалдан авах ажиллагааны газрын албаны даргаар томилогдсон байна. 

Зам тээврийн дэд сайд нь өөрийн машины шатахууныг Төмөр замаас авдаг байжээ

Хулгайн хэргээр зургаан жилийн ял эдэлж байсан Оюунчимэг гэдэг хүн Хөдөлмөр харилцааны албаны дарга буюу АТГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр ажилладаг юм байна. Энэ асуудлыг шийдэхийг хүссэн өргөдөл гомдол АТГ-т ирж байсан ч шийдэхгүй өдийг хүрчээ. Тиймээс манай Олон нийтийн зөвлөлд асуудал тавьсан. Бид энэ асуудлаар Улаанбаатар төмөр замд хандахад тэдгээр албан тушаалтнуудыг аравдугаар сарын 2-нд ажлаас халсан гэсэн албан бичиг ирүүлсэн.Өчигдөр ажлаас халсан гүйцэтгэлийг шалгахаар очиход тухайн хүмүүсийг албан тушаал бууруулаад орлогч болгоод, ажлаас нь халаагүй байсан. Монголд чадвартай мэргэжилтэнүүд ажилгүй байхад яагаад заавал залилан, хулгай, авлигын хэргээр яллуулж байсан этгээдүүдийг албан тушаалд нь хадгалаад байгаа вэ гэдэг анхаарал татаж байна.


Мөн "шилэн" хочтой Зам тээврийн яамны дэд сайд Б.Цогтгэрэл Төмөр замаас машин унадаг, бензин тосоо хийлгэдэг, жолооч авч ажиллуулдаг юм байна. Энэ нь ашиг сонирхолын зөрчлийн тухайн хуулийн хоёр заалтыг ноцтой зөрчиж байгаа. Энэ байдлыг АТГ одоо хүртэл зогсоогоогүй байна. Манай олон нийтийн зөвлөлөөс цаашид Монгол Улсын Ерөнхий прокурорын газар, Дээд Шүүх, Цагдаагийн ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, УИХ-ын Хууль зүйн байнгын хороо, Тусгай хяналтын хороо гээд яг АТГ-тай харилцаатай, авилгалын үр дүнг гаргаж байдаг байгууллагуудтай энэ сарын 16-наас уулзалт хийх саналуудаа хүргүүлсэн.


Энэ сарын 04-нд манай Олон нитийн зөвлөлийн утас улайстлаа дуугарч, хөдөлмөрчдөөс маш олон шүүмж хүлээж авлаа. Юу вэ гэвэл АТГ-т улс төрийн захиалгаар ажил явагдаад байгаа юм биш үү. Та нар энэ байдлыг хянаж чадаж байна уу гэж асууж байна. АТГ улс төрөөс ангид байна уу, хэнээс ч хараат бусаар ажиллаж чадаж байна уу гэдгийг бид хянах үүргээ хариуцлагатай гүйцэтгэх болно” гэв. 


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.UNDESTEN.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9605-1575 утсаар хүлээн авна.
Сэтгэгдэл бичих
Нэр:*
Сэтгэгдэл:
Та сэтгэгдэл бичихдээ 10 тэмдэгдээс дээш тэмдэгт бичнэ үү.
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Асуулт:
10-2=?
Хариуг энд бичнэ үү:*
  • Зочин
  • 2017/10/11 14:05
Баасанд итгэж байна аа. Чи шүү.
  • ЗОЧИН
  • 2017/10/11 14:52
АВЛИГТАЙ ТЭМЦЭХ ГАЗАРЫН МӨРДӨХ ХЭЛТСИЙН ДАРГА ЭНХТӨР ГЭДЭГ ХУУЛЬ ЗАВХАРУУЛАГЧ ЦАГДААГИЙН ДАРГААР ТОМИЛОГДОН ОЧООД АВЛИГ АШИГ СОНИРХОЛЫН ХУУЛЬ НОЦТОЙ ЗӨРЧСӨН НЬ ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫН ДОТООД ХЯНАЛТ ШАЛГАЛТААР ТОГТООГДОЖ ЦАГДААГААС ХАЛАГДСАН СҮХБААТАР АЙМГИЙН ЦАГДААГИЙН ДАРГА АСАН ЦЭРГИЙН ХҮҮ ГЭДЭГ ХҮНИЙГ ЦАГДААД ЭРГҮҮЛЭН АВЧ ХУРАНДАА ЦОЛООР ШАГНАЖ УДИРДАХ АЛБАН ТУШААЛД ТОМИЛОН АЖИЛЛУУЛЖ БАЙГАА. АТГ АЛБА ХААГЧ НАР ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГА ДЭЭР АЖИЛЛАЖ БАЙХДАА АВЛИГИЙН ХУУЛЬ ЗӨРЧСӨН ХҮНИЙГ ЦАГДААД БУЦААН АВЧ УДИРДАХ АЛБАН ТУШААЛД ТОМИЛСОН ЦАГДААГИЙН ДАРГА ЭНХТӨРИЙН ТУШААЛЫН ХАЖУУГААР СОХОР ХҮН ӨНГӨРЧ ОДООГ БОЛТОЛ АМАА ҮДҮҮЛСЭН ЮМ ШИГ ЯВАА. ЦАГДААД АВЛИГ АШИГ СОНИРХОЛЫН ХУУЛЬ ЗӨРЧСӨН ХҮНИЙГ АВЧ АЖИЛЛУУЛАХ ЖУРАМ ГАРСАН ЮМ УУ ГЭХЭЭР ХУУЛЬ ЗҮЙН САЙДБОЛОН АТГ ДАРГА, ЦАГДААГИЙН ДАРГА ЭНХТӨР НАР ХАРИУЛАХ СОНСООГҮЙ ДҮЛИЙ ХҮН ШИГ ЯВАА. АВЛИГИ АШИГ СОНИРХОЛЫН ХУУЛЬ ЗӨРЧСӨН ХҮНД ХУРАНДАА ЦОЛ ОЛГОХ ЖУРАМ ГАРСАН ЮМУУ ГЭХЭД ЦАГДААГИЙН ДАРГА ЭНХТӨР ХАРИУЛТ ӨГӨХГҮЙ БАЙГАА. ЦАГДААГИЙН ДАРГА ЭНХТӨР ГЭДЭГ НӨХӨР ИНГЭЖ ХУУЛЬ ЗАВХАРУУЛЖ БАЙГАА. АВЛИГИЙН ХУУЛЬ ЗӨРЧСӨН ХҮНИЙГ ЦАГДААД АВАХДАА ЭНХТӨР ЯМАР БОЛЗОЛ ШАЛГУУРААР АВСАН НӨГӨӨ 60 ТЭРУМЫН СХУМИЙГ ХЭРГЖҮҮЛЭН АВЛИГ, АШИГ СОНИРХОЛЫН ХУУЛЬ ЗӨРЧИГЧӨӨС МӨНГӨ АВЧ АЛБАН ТУШААЛД ТОМИЛСОН УУ? ЭНЭ БҮГДИЙГ ШАЛГАХ ЁСТОЙ АВЛИГИЙН ХУУЛЬ ЗӨРЧИГЧИЙГ ЦАГДААД АВЧ АЖИЛД ТОМИЛОХ ТУШААЛ ЖУРАМ ГАРААГҮЙ БОЛ АВЛИГЧДЫГ ЦАГДАА БОЛОН ХУУЛИЙН БАЙГУУЛЛАГААС ЗАЙЛУУЛАХ ЦАГ БОЛСОН.
  • Аригмаа
  • 2017/10/11 15:20
Зоригт эмэгтэй Баасанг дэмжицгээе.
  • aaaaa
  • 2017/10/11 16:23
MAH gej ugaasaa buzar nam shu
  • Zochin
  • 2017/10/11 19:48
Amjilt hus'e. Neg daih asuudal bna: shuugch nart holbogdoh hereg ATG deer ih l udaj bna daa! AN, Erunhiilugchiin zugees ene asuudliug udaah sonirhol bna uu daa gej sejiglej bna, heregt holbogdson humuus uul n' hergee huleegeed baisan daa.
  • dfgerg
  • 2017/10/11 19:51
shiren Tsogoo boloh uu
  • зочин
  • 2017/10/11 21:30
Баасан мундаг шуу ийм зөвлөл ажиллаж бгаад баяртай бна
  • Зочин
  • 2017/10/12 06:36
Цогоо хувьдаа машин унаагүй байх. Төрийн ажил хийж байгаа хүн төрийн өмчид байгууллагаас унааны асуудлаа шийдвэрлүүлсэн байна. Чанарын хувьд ялгаагүй.
  • mmmm
  • 2017/10/12 09:03
gemteliin emnelegiin avliga ugch khuuli busaar tomilogdson tur orlon guitcetgegch m.munkhsaikhan ni eruul mendiin said,turiin nariin bichgiin darga ochirbat nartai khamtran khuuli bus uildel khiisen shuu,.udakhgui shalgagdakh bolno,.khamt olnoo khun gej uzdeggui bi bi gej uuriigee duviilgesen medleg chadvar sul,uvdugnii duran,khiimel ue gantc emch khemeen khoshgirch,olon khun khokhirooj mungiig ni avsan shuu,.emnelegiin butetc zokhion baiguulaltiig uuriin khuviin erkh ashigt niitcuulen uurchilsun baina,.emyamnaas tusuv garguulaj zasvar khiij baigaagaa uuruu khiisen met reclamdaad l,...
  • иргэн
  • 2017/10/12 22:09
энэ зөвлөлд амжилт хүсэе. ажилаа мэддэг ухаалаг хууль эрх зүйгээ уншаад ойлгодог сайд хэзээч доорх байгуулагаасаа унаа унахгүй энэ төр юу болоод байгаа вэ Монголын төмөр зам чинь хулгаач нараар дүүрсэн
юм байнаа
  • Уншигч
  • 2017/10/15 02:56
Төрийн эрхийг хууль бусаар авах, сонгуулийг луйвардахыг оролдсонг нь нотлох бичлэг байсаар байтал энэ намыг сонгуульд оролцуулсан нь ТОМ ГЭМТ ХЭРЭГ бус уу?! Дээрх хоёр болон холбогдох заалт, сонгуулийн амлалтаасаа ухарч улсын удирдлагыг ОУВС- д өгсөн , засгийн эрх авснаасаа хойш Монгол Улс , Монгол үндэстний эрх ашгийн эсрэг бодлого явуулж байгаа Хятадын гар хөл бологч м. энхболдыг Монголын баялгийг харийнхантай нийлэн цөлмөж байгаа номтойбаяр, сү. батболд, баяр, д. зоригттой нь цуг ялла ❗️❗️❗️❗️❗️❗️❗️❗️❗️❗️❗️
Ер нь овт шааруудыг хамгаалсан ЭХ ОРНООСОО УРВАГЧИДТАЙ ингэж ёсорхоод яадаг байна аа, шууд л баривчлаач ээ, ЦЕГ, ТЕГ, АТГ - ын дарга , ЕП, Дээд шүүхийнхэн ээ!!! Чадахгүй байгаа юм бол та нар бас тэдний өрөөсөн дугуйнууд болж таарлаа. Бултаараа ОГЦОРЦГОО ❗️❗️❗️❗️

Төрийн эрхийг хууль бусаар авах, сонгуулийг луйвардахыг оролдсонг нь нотлох бичлэг байсаар байтал энэ намыг сонгуульд оролцуулсан нь ТОМ ГЭМТ ХЭРЭГ бус уу?! Дээрх хоёр болон холбогдох заалт, сонгуулийн амлалтаасаа ухарч улсын удирдлагыг ОУВС- д өгсөн , засгийн эрх авснаасаа хойш Монгол Улс , Монгол үндэстний эрх ашгийн эсрэг бодлого явуулж байгаа Хятадын гар хөл бологч м. энхболдыг Монголын баялгийг харийнхантай нийлэн цөлмөж байгаа номтойбаяр, сү. батболд, баяр, д. зоригттой нь цуг ялла ❗️❗️❗️❗️❗️❗️❗️❗️❗️❗️❗️
Ер нь овт шааруудыг хамгаалсан ЭХ ОРНООСОО УРВАГЧИДТАЙ ингэж ёсорхоод яадаг байна аа, шууд л баривчлаач ээ, ЦЕГ, ТЕГ, АТГ - ын дарга , ЕП, Дээд шүүхийнхэн ээ!!! Чадахгүй байгаа юм бол та нар бас тэдний өрөөсөн дугуйнууд болж таарлаа. Бултаараа ОГЦОРЦГОО ❗️❗️❗️❗️
НИЙТЛЭЛЧ

САНАЛ АСУУЛГА

Цаазын ялтай орон болохыг дэмжиж байна уу?