Шүлхийн хорио цээрийн дэглэм үргэлжилж байна

694 2017/10/11 0

 Шүлхийн хорио цээр одоо ч үргэлжилж байгааг нийслэлийн мал эмнэлгийн газраас мэдээлж байна. Шүлхийгээр өвчилсөн үхрийг устгаснаас хойш 28 хоногийн дараа хориог бууруулдаг аж. Тиймээс ирэх долоо хоногоос хорио цээрийг болиулах бөгөөд шүлхийн улмаас хэдий хэрийн хохирол учирч, зардал гаргасан талаарх мэдээллийг нэгтгэх юм байна.

Малын гоц халдварт шүлхий өвчин энэ жил урьд өмнөхөөс илүү тархаж, нийслэл хот орчмын малтай өрхийн малд хүртэл халдварласан. Өнгөрсөн наймдугаар сарын 25-ны өдөр Хан-Ул дүүргийн 10 дугаар хороо "Морингийн даваа”-ны задгайд иргэн Ц-гийн 14 толгой үхрээс хоёр үхэрт шүлхий өвчний шинж тэмдэг илэрч, Улсын мал эмнэлэг ариун цэврийн төв лабораторийн шинжилгээний дүгнэлтээр шүлхий өвчин болох нь батлагдсан тул хорио цээрийн дэглэм тогтоосон юм. Дундговь аймгаас ирж, Морингийн даваа орчимд зусаж намаржсан айлын шүлхийн вакцинд хамруулаагүй малаас халдвар тархсан болохыг албаны хүмүүс тогтоосон.

Морингийн даваа орчимд 4х3 км талбайд тогтоосон хорио цээрийн дэглэмийг бууруулаагүй байхад нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт мөн шүлхий өвчин гарсан. Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны Шижирийн аманд оршин суудаг малтай иргэний 17 үхэр гэнэт үхсэн юм. Тэгвэл үхрээс авсан шинжилгээний сорилд мал, амьтны гоц халдварт шүлхий өвчин байгаа нь батлагдсан тул өвчин гарсан голомтод хорио цээрийн дэглэм тогтоосон билээ.


 

 

 


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.UNDESTEN.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9605-1575 утсаар хүлээн авна.
Сэтгэгдэл бичих
Нэр:*
Сэтгэгдэл:
Та сэтгэгдэл бичихдээ 10 тэмдэгдээс дээш тэмдэгт бичнэ үү.
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Асуулт:
10-2=?
Хариуг энд бичнэ үү:*

САНАЛ АСУУЛГА

УИХ-аар хаалттай хуралдсан өршөөлийн хуулийг зөвшөөрч байгаа юу?