Хан-Уул дүүрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх сарын аян зарлалаа

718 2017/10/11 0

 Хан-Уул дүүрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх сарын аян зарлажээ. Аяны хүрээнд Хан-Уул дүүргийн прокурорын газраас хуваарийн дагуу хороодод ажиллаж иргэдтэй уулзах, санал хүсэлтийг сонсох, шинээр гарсан хууль тогтоомжуудыг сурталчлах, прокурорын байгууллагаас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнүүдийн талаар иргэдэд мэдээлэл өгөх болон иргэд байгууллага, аж ахуйн нэгжүүдэд тодорхой сэдвүүдээр сургалт явуулах ажлыг зохион байгуулахаар төлөвлөжээ. "Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх” сарын аянд Хан-Уул дүүргийн аж ахуйн нэгж, байгууллага, цэцэрлэг, сургууль, иргэд идэвх санаачлагатай оролцон " Гэмт хэргээс хамтдаа урьдчилан сэргийлцгээе” хэмээн зохион байгуулагч нарын зүгээс уриалсан. Тус аяны хүрээнд 33 арга хэмжээ зохион байгуулагдахаар төлөвлөгджээ.Үүнд:

Аж ахуйн нэгж байгууллагууд гадна орчиндоо гэрэлтүүлэг, камержуулалт хийхЦагдаагийн алба хаагчдын "Нэгдсэн эргүүл” арга хэмжээ"Урамшуулалт эргүүл” тусгай арга хэмжээАж ахуйн нэгж байгууллагуудаар гэмт хэргээс урьдчилан сэргийлэх туг аялуулахУрьдчилан сэргийлэх "Нээлттэй хаалганы өдөр”Ерөнхий боловсролын сургуулиудын ахлах ангийн сурагчдыг шүүхийн үйл ажиллагаатай танилцуулахИх, Дээд, Ерөнхий боловсролын сургуулиудын сурагчдад урьдчилан сэргийлэх, үүрэг, хариуцлагын чиглэлээр сургалтыг зохион байгуулах юм байна.


 


 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.UNDESTEN.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9605-1575 утсаар хүлээн авна.
Сэтгэгдэл бичих
Нэр:*
Сэтгэгдэл:
Та сэтгэгдэл бичихдээ 10 тэмдэгдээс дээш тэмдэгт бичнэ үү.
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Асуулт:
7+7=?
Хариуг энд бичнэ үү:*
НИЙТЛЭЛЧ

САНАЛ АСУУЛГА

Цаазын ялтай орон болохыг дэмжиж байна уу?