Газрыг чөлөөлж, бүтээн байгуулалтын ажлыг хугацаанд нь дуусгана

760 2017/10/11 0

 
Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүүгээр ахлуулсан ажлын хэсэг Газар чөлөөлөлтийн асуудлаас шалтгаалан саатаад байгаа авто зам барилгын ажлын явцтай өнөөдөр танилцлаа. БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжиж  байгаа Замын цагдаагийн газрын ойролцоо гүүрэн гарц барих төслийн ажил Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн газар чөлөөлөх асуудлаас шалтгаалан саатаад байгаа юм. Засаг даргын орлогч П.Баярхүү гүйцэтгэгч компанийханд газар чөлөөлөх асуудлаар тохиролцоонд хүрч, ажлыг эхлүүлнэ гэж хэллээ. Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо,  Үйлдвэрчний эвлэлийн гудамжнаас Мах импексийн авто зам хүртэлх замын ажлыг эсэргүүцэн зогсоогоод байсан  61 дүгээр байрны иргэдтэй ажлын хэсгийнхэн уулзаж, тус байрнаас 3 метрийн зайтай барихаар тохиролцоонд хүрэв. СХД, 1 дүгээр хорооллын арын замаас Үйлдвэрчний эвлэлийн гудамж руу Москва хорооллын араар холбох шинэ замын траст орсон газрыг яаралтай чөлөөлөх үүргийг Газрын албанд өгч, траст бага зэрэг өөрчлөлт оруулан ажлыг хугацаанд нь дуусгахаар шийдвэрлэлээ.  Хан-Уул дүүрэг, Зайсангийн авто замаас Зайсан толгойн урдуур Богд уулын арын авто замтай холбогдох 2,4км авто замын барилгын ажлын явц 90 хувьтай байгаа бөгөөд "Газрын үр шимт” ХХК-ийн ашиглах зөвшөөрөлтэй газар чөлөөлтийн асуудлаас 130 м орчим замын ажил саатаад байгаа юм.

Ажлын хэсэг газар яаралтай арга хэмжээ авч газар чөлөөлөлтийн асуудлаас саатаад нийтийн эзэмшлийн зам барилгын ажлыг хугацаанд нь дуусгах үүргийг хариуцсан албан тушаалтнуудад өглөө. Ажлын хэсэгт Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын дарга Ж.Тогтохбаяр, орлогч дарга Г.Баттогтох, Зам барилгын хяналтын хэлтсийн дарга Б.Бум-Эрдэнэ, Засвар ашиглалтын хяналтын хэлтсийн дарга Б.Цэрэнсодном,  НГА-ны орлогч дарга Б.Загдсамбар, НЗЦГ-ын дарга Б.Эрдэнэбат болон бусад албаны хүмүүс оролцлоо. 2017 онд  Нийслэлийн төсөв, Нийслэлийн замын сан, Хөгжлийн банкны санхүүжилт болон гадаад зээл гэсэн дөрвөн эх үүсвэрээр авто зам, замын байгууламжийн 39 төслийг хэрэгжүүлж байгаа юм. Нийт ажлын явц 90 хувьтай байгаа бөгөөд  газар чөлөөлөлтийн асуудлуудыг  шийдвэрлэж, бүтээн байгуулалтын ажлыг хугацаанд нь дуусгахыг зорьж байна гэж Нийслэлий Авто замын хөгжлийн газраас мэдээллээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.UNDESTEN.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9605-1575 утсаар хүлээн авна.
Сэтгэгдэл бичих
Нэр:*
Сэтгэгдэл:
Та сэтгэгдэл бичихдээ 10 тэмдэгдээс дээш тэмдэгт бичнэ үү.
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Асуулт:
5+5=?
Хариуг энд бичнэ үү:*
НИЙТЛЭЛЧ

САНАЛ АСУУЛГА

Цаазын ялтай орон болохыг дэмжиж байна уу?