Өнөөдөр болох үйл явдлууд

972 2017/10/12 0

9:00 цагт: Монголбанкнаас санаачлан Санхүүгийн хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах олон улсын бага хурлыг Шангри-Ла зочид буудалд зохион байгуулна.
09:00 цагт: "Хөгжлийн бэрхшээл судлал нь салбар дундын шинжлэх ухаан болох нь” сэдэвт эрдэм шинжилгээний хурал ХНХЯ-ны хурлын танхимд болно.
09:00 цагт: Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн санаачлагаар НҮБ-ын Монгол Улс дахь Суурин зохицуулагчийн газрын дэмжлэгтэйгээр Онцгой байдлын ерөнхий газраас "Эрт сэрэмжлүүлэг, эрт хариу арга хэмжээний төлөвлөлт” сэдэвт семинарийг зохион байгуулна. Төрийн ордны жанжин Сүхбаатарын танхимд болно.
09:30 цагт: НИТХ-ын Тэргүүлэгчдийн хурал Нийслэлийн ЗДТГ-ын "А" танхимд болно.
09:30 цагт: УБОУКН-ын хүрээнд Олон улсын хамтарсан кино бүтээх болон түгээж буй дэлхийн чиг хандлага, шилдэг туршлага ба боломжуудын талаар Монголын киноны уран бүтээлчдэд танилцуулах зорилгоор ОЛОН УЛСЫН КИНО НААДАМ БА БОЛОМЖУУД ба ОЛОН УЛСЫН ХАМТАРСАН КИНО БҮТЭЭЛ БА ТҮГЭЭЛТ сэдвээр хэлэлцүүлэг Анкоре төвд /Мобикомын Тэди төвийн урд талд/ болно.
10:00 цагт:
 Авто тээврийн үндэсний төвөөс "Автотээврийн менежментийг сайжруулах жил”-ийн хүрээнд хийсэн үйл ажиллагаа болон хийж хэрэгжүүлсэн ажлуудынхаа талаар мэдээлэл өгч, сурталчлах, өвөлжилтийн бэлтгэл ажлыг олон нийтэд нээлттэй танилцуулах "ӨВӨЛД БИД БЭЛЭН” нэгдсэн өдөрлөгийг "Сүхбаатарын талбай”-д зохион байгуулна.
11:00 цагт:  Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2017 оны эхний есөн сарын байдлаарх хэвлэлийн бага хурал ЗГ-ын 3-р байрны 204 тоот мэдээллийн танхимд болно.
11:00 цагт: Ялалтын талбайд Монголд анх удаа дөнгөтэй суулт хийж ахмадын орон сууцны санхүүжилтийг Засгийн газраас шаардана. Дархан-Уул аймагт эхэлсэн ахмадын орон сууцны санхүүжилт өнөөдрийг хүртэл шийдээгүй байна.
11:00 цагт: БЗД-ийн 26-р хороо, Дүнжингарав худалдааны төвийн урд 133 дугаар сургуулийн нээлт болно. 
16:00 цагт:  МУЭ-ийн үзэсгэлэнгийн танхимд Олон Улсын хамтарсан үзэсгэлэн нээлтээ хийнэ.
Супер тоноглосон Монголын топ машин, манайд улсад байгаа хамгийн үнэтэй машин, мотоциклын цуглаан болох "Ub auto tuning-2017” энэ амралтын өдрүүдэд Наадам центерт болно. Тус "Ub auto tuning-2017” жилийн шоуг "Тэнгэрийн Модун” ТББ, М77 авто клуб, спорт машин сонирхогчдын холбоо хамтран зохион байгуулж байгаа бөгөөд зохион байгуулагчид Live conference center төвд хэвлэлийн бага хурал зарлалаа. Утас: 96006901
"Байгаль орчны хамааралт өвчний оношилгоо сэргийлэлтийг боловсронгуй болгох асуудал" сэдэвт олон улсын хурал Цэнгэг усны төвийн хурлын танхимд болно. Утас-99062806
МУГЖ, нэрт алиалагч Дамбын Батсүхын нэрэмжит өсвөрын циркчдын 3-р их наадам Дундговь аймагт эхэлнэ.

 


 

 
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.UNDESTEN.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9605-1575 утсаар хүлээн авна.
Сэтгэгдэл бичих
Нэр:*
Сэтгэгдэл:
Та сэтгэгдэл бичихдээ 10 тэмдэгдээс дээш тэмдэгт бичнэ үү.
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Асуулт:
10-3=?
Хариуг энд бичнэ үү:*
НИЙТЛЭЛЧ

САНАЛ АСУУЛГА

Цаазын ялтай орон болохыг дэмжиж байна уу?