Дэлхийн эдийн засгийн гол тоглогч болсон биткоины талаар бид юу мэдэх вэ

1615 2017/10/12 0

 

Онлайн ертөнцөд нэвтрээд буй шинэ хөрөнгө оруулалт бол Биткоин юм. Өнөөдөр биткоины ханш 4000 ам.долларт хүрснээр бизнесийн акулуудын анхаарлыг татах боллоо. Ердөө зургаахан жилийн дотор хөрөнгө зах зээлд нэвтэрч чадсан тоглогчийг сонирхохгүй байхын аргагүй. Биткоины талаар Онлайн худалдааны И-Бэе/e-bay/ компанийн гүйцэтгэх захирал Жон Донахьо "Энэ бол гайхалтай зүйл. Цаашид PayPal/интернетээр төлбөр хийх үйлчилгээ/-ийн ирээдүйд чухал үүрэг гүйцэтгэгч байх болно” гэж мэдэгдсэн байна. Дэлхий даяар биткоиныг онлайн үйлчилгээний төлбөрийн хэрэгсэл болгон ашиглаад эхэллээ.

 

Жишээлбэл, Дэлхийн хамгийн том аялал жуулчлалын захиалгын expedia.com сайт үйлчилгээний төлбөрөө биткоиноор хийхийг зөвшөөрсөн байна. Мөн Microsoft компани биткоиныг хүлээн зөвшөөрсөн талаар мэдээлсэн байна.

Гэвч улс орны санхүүгийн байгууллагууд биткоинтой болгоомжтой харьцахыг анхааруулсаар байгаа билээ. Дэлхийн хамгийн нөлөө бүхий хүн гэгдэж байгаа ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин крипто мөнгөн тэмдэгт буюу биткоины талаар өөрийн байр суурийг илэрхийлсэн байна.

Тэрээр "Олон улс крипто мөнгөн тэмдэгтийг бүрэн утгаараа төлбөрийн хэрэгсэл болгочихсон байна. Мөн хөрөнгө оруулалтад ч ашигладаг болжээ. Гэвч энэ хэрэглээ нь ноцтой, эрсдэлтэй гэдэг банкны тайлбаруудтай би санал нэг байгаа” гэж ярьсан байна.

Монголын төв банкнаас ч мөн адил эрсдэлтэй гэдэг тайлбарыг хийж байгаа. Гэвч иргэд фейсбүүк, твиттерт донтдог шиг биткоинд ч бас татагдаад эхэлсэн. Гэтэл цаана нь үүсч болзошгүй эрсдлүүдийг, гэмт хэргийн гаралтай мөнгө угаалт, татвараас зугтах явдал, терроризмийн санхүүжилт, луйврын сүлжээ зэрэг эрсдлүүдийг тооцохгүй байна.

Биткоин бол ил тод биш. Энэ л эргэлзээг маш ихээр төрүүлдэг. Яг энэ асуудалтай холбоотойгоор В.Путин "үл мэдэгдэх эх үүсвэрээс үлэмж хэмжээгээр хэвлэгдэж байгаа явдал нь буух эзэн буцах хаяггүй, хариуцлага тооцох эзэнгүй гэж ойлгогдож байна” хэмээн тайлбарласан байгаа юм.

Оросын эрх баригчид энэ зах зээлийг хэрхэн зохицуулах, аялдан дагаж, хохирол амсаж магадгүй байгаа иргэдийг хэрхэн хамгаалах талаар судалж байгаа гэнэ. Мөн крипто мөнгөний арилжааг зохицуулах хууль гаргахаар төлөвлөж байгаа тухай ч мэдэгдсэн байна.

Пирамид хэлбэрийн луйврын сүлжээг Монголчууд мэддэг, ойлгодог болсон. Харин биткоин түүнээс ямар ялгаатай, мөн ямар эрсдэлтэй вэ гэдгийг иргэд төдий л ухаарахгүй байна. Өөрөөр хэлбэл мэдлэг, мэдээлэл дутмаг байна. Энэ талаар Монголын санхүүгийн байгууллагуудаас тодорхой мэдээлэл, зохицуулах бодлого гаргах шаардлагатай болоод байна.

Үнэндээ биткоин хэрхэн төлбөрийн хэрэгслээс хөрөнгө оруулагч болон хувирч байгааг бид нүдээрээ харж байна. Богино хугацаанд ашиг олох, эсвэл юу ч үгүй болох хөрөнгийн салбарын энэ шинэ урсгалын талаар бидэн оновчтой зөв мэдээлэл хэрэгтэй болчихлоо. Эрсдэлтэй бол түүнийг тайлбарлаж, ашигтай бол эндээс мөнгө босгох арга техникийг зөвлөнө гэж найдаж байна. Дэлхий биткоин гэх төлбөрийн хэрэгслийг ашиглаад эхэлчихээд байхад Монголчууд "юу юм бол" гэж гайхаж байна. Тийм ээ, төөрөлдөж, эргэлзэж байгаа хүмүүст мэдээлэл хэрэгтэй байна.




АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.UNDESTEN.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9605-1575 утсаар хүлээн авна.
Сэтгэгдэл бичих
Нэр:*
Сэтгэгдэл:
Та сэтгэгдэл бичихдээ 10 тэмдэгдээс дээш тэмдэгт бичнэ үү.
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Асуулт:
1+1=?
Хариуг энд бичнэ үү:*

САНАЛ АСУУЛГА

Цаазын ялтай орон болохыг дэмжиж байна уу?