Г.Баасан эгчдээ баярлалаа

5872 2017/10/12 8

О.Магнай Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын даргаар очмогцоо тус байгууллагын хөдөлгөөнд оруулж, Монголын монополь компаниудыг сандаргаж байв. Үнэхээр шударга бус байдал нийгэмд хад чулуу шиг оршин тогтнож байсныг О.Магнай илчилж, олон нийтээс тэр хэмжээгээрээ өндөр үнэлгээ авч байлаа. Шийдвэрлэж, үр дүнг үзсэн асуудал цөөн хэдий ч иргэд шударга бус байдлын эсрэг зогсох зүрх, зориг, итгэл үнэмшилтэй болсон давуу тал бий. Тиймээс иргэд, олон нийт О.Магнайг албан тушаалаа хүлээлгэн өгөхөд нь баяр хүргэж, талархал илэрхийлж байлаа.
 

Тэгвэл О.Магнай шиг "бужигнуулж” мэдэх хүнийг Г.Баасан гэж нэрлэж, бичих боллоо. Тэрээр саяхан Авлигатай тэмцэх газрын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн даргаар томилогдсон. Энэ зөвлөл нь АТГ-ын үйл ажиллагаанд хяналт тавьдаг гэж ойлгож болно.

Тэрээр ажилдаа ормогцоо төмөр замд шургалсан гэмт хэрэгнүүдийг илрүүлж, хулгайн хэргээр ял эдэлж байсан нөхөр АТГ-т ажилладаг болохыг тогтоож, дэд сайд гэх эрхэмийн эрх ямбын талаар мэдээлэл хийв. Үүний уршигаар нэр дурдагдсан эрхмүүд Г.Баасанг муулж, гоочилж эхлэв. Энэ асуудал ингээд л дуусчихгүй нь ойлгомжтой. Мөн Г.Баасанг тэмцэгч нэгэн гэдгийг Монголчууд сайн мэднэ. Тэрээр үүрэгт ажлаа л хийж байгаа. Гэхдээ л биднээс нууж байсан энэ олон асуудлыг ил болгож өгсөн Г.Баасан эгчдээ баярлалаа. 



 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.UNDESTEN.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9605-1575 утсаар хүлээн авна.
Сэтгэгдэл бичих
Нэр:*
Сэтгэгдэл:
Та сэтгэгдэл бичихдээ 10 тэмдэгдээс дээш тэмдэгт бичнэ үү.
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Асуулт:
1+1=?
Хариуг энд бичнэ үү:*
  • orgio
  • 2017/10/12 13:54
шалгах нь зөв гэхдээ хэтэрхий туулширч зөв МАНынханыг шалгаад байгааг гайхаж бна жишээ нь сая сонгуулиар Баттулгын 1тэрбум 800 сая мөн 900 сая гэх мэтийн бэлэн мөнгө тээвэрлэж явсан талаар хэн ч ярихгүй бна хуулийн байгууллага авилгатай тэмцэх газар яг хэний төлөө ажиллаж бна .тэгээд сонгуулийн суртилчаанд ажилсан хүний цалин гэж худлаа тайлбар хийсэн тэгвэл нөгөө шилэн данс чинь яасан юм улаан цайн юмыг шалгах хэрэгтэй Баттулга үүнийгээ болон төмөрийн замын хэрэг ах дүү нарынхаа офишор дансыг далдлах гэж Баасан авгайг тавьсан нь илт бна тэгээгүй бол нөгөө Эрдэнэ гишүүний идсэн нас барсан хүмүүсийг мөнгө ч ил болох л ёстой
  • Шударга
  • 2017/10/12 15:23
Баасан гуай нэг талыг барихгүй шүү. Ардчилсан намын олон нийтийн зөвлөл биш ард түмнийх шүү. Баттулга ерөнхийлөгчтэй холбоотой хэрэг, мөн та өмгөөлөөд байсан Доржзодов гэдэг нөхрийнхөө хэргийг шударга шийдүүлээрэй дээ
  • зочин
  • 2017/10/12 15:49
Тэр нэг талд нь арай илүү алдаа байгаа юм боловуу Зөв л ярьж байна лээ
  • Довдон
  • 2017/10/12 17:26
ЭРгэн тойрон 60тэр бумын бичил биетнүүд таахалзаж байгааг газар газраас, аймаг сумаас ч гэсэн мэдээлээд өг. Баасан даргад базуулчихад тавихгүй дээ, муусайн 60 тэр бумынхныг
  • иргэн
  • 2017/10/13 14:44
Шалгаж болно.Ингэж шалгахгүй.Шударга л юм эхлээд АН-хаан асуудлыг шалгаж үзээд МАН үнэхээр хууль зөрчөөгүй байхад гүтгээд байна уу гэдгээ л гаргах ёстой.Түүнээс биш бусдаас өс хонзонгоо авч байгаа юм шиг намын ажил хийж байгаа юм шиг аливаа асуудалд хандаж байгаа нь хамгийн муухай шударга бус үйлдэл мөн.Хуурамч дүр исгээд байгаад л гол учир нь.энэ авгай тэмцэгч биш бууны л нохой .Баярлаад байх даа яахав дээ палдик зангаа боль энэ сэтгүүлч.
  • Г. Баасан
  • 2017/10/14 15:19
Баярласнаа илэрхийлсэнд талархлаа. Улс төрийн намын харьяалал байхгүй учир туульширахгүй байна гэдэгт итгэж болно. Авлигатай тэмцэх газрын ажил сайжирвал бидний амьдрал дээшилнэ. Сүүлийн 27 жил авлигалд хяналт тавиагүй учраас Улс орны хөгжил доройтож байгаль Дэлхий сүйтгэгдэж баялаг гадагшаа урсаж цөөхөн Монголчууд бид ядуу амьдарч байна. Энэ байдлыг л зогсоохын төлөө өөрөө хувь нэмрээ оруулнаа.
  • зочин
  • 2017/10/17 12:49
Хочин шог ЕРӨНХИЙЛӨНЧ, ЕРӨНХИЙ САЙД-ын өрөөнд дэлгүүр орж байгаа юм орж болдог гээд л байсан.
Улс эх орныг ҮНЭН шударгад хөтлөх УХАМСАР байхгүй. Зүгээр л ӨӨРИЙНГӨӨ баяжуулахын тулд бусдын хөл гар бологч.
  • zochin
  • 2017/10/17 13:25
АН өнгөрсөн 4 жилд идэж ууж улс орон өрөнд баригдаж хүн ард нь хямарч байхад Та яагаад хэлгүй Кандиляра шиг байсийн.Одоо болсон чинь нэг л их шударга хүн.Бусдын гар хөл болсон амьтан байж битгий худлаа шоуд.

САНАЛ АСУУЛГА

Цаазын ялтай орон болохыг дэмжиж байна уу?