Их эмч Н.Хишигнэмэх: Эрүүл хүүхэд төрүүлэхийн тулд эртнээс анхаарах хэрэгтэй

5219 2017/10/12 1

Гэрэл зургийг Д.Цэрэннадмид

Анагаах ухааны доктор, хүний их эмч Н.Хишигнэмэхтэй иргэдийн  өвчлөл, ялангуяа хүүхдийн өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар  ярилцлаа.

–Таныг саяхан захирлын ажил хүлээж авсан гэж дуулсан. Баяр хүргэе.

-Баярлалаа. Би эмчийнхээ ажлын зэрэгцээ "Тяньши” корпорацийн Монголд үйл ажиллагаа явуулж буй 209 дүгээр салбарын захирлын ажлыг аваад удаагүй байна. "Тяньши” олон улсын корпораци нь ДЭМБ, НҮБ-д хүлээн зөвшөөрөгдөж, гиннесийн номонд бичигдсэн. Дэлхийн хүн амыг эрүүлжүүлж, эд баялагтай хангалуун амьдрахад нь туслах нийгмийн уриатай. Корпораци маань 200 улс оронд үйл ажиллагаа явуулж, 134 оронд албан ёсны төлөөлөгчийн газраа нээсэн байгаа.

–Таныг кальциар хүүхдийн архит, тархины саажилт, түнхний мултрал зэргийг эмчилж байгаа гэж ээжүүд ярилцдаг юм билээ. Энэ талаар яриагаа эхлэх үү? 

-Тэгэлгүй яахав. Манай кальцийн дэлхийд алдаршсан нууц нь үхрийн нурууны яснаас биотехнологийн хамгийн дэвшилтэт технологийн аргаар ионы төвшинд зкальцийн гаргаж авч чадсан явдал юм. Ионы кальци нь юутай ч нэгдээгүй органик шинжийг хадгалсан байдаг. Тиймээс хүний биед 95-98 хувь нь шимэгддэг, цэвэр байгалийн гаралтай бүтээгдэхүүн тул хүний биеийн хэрэгцээтэй газруудад хурдан тархаж кальцийн дутагдлыг эрчимтэй нөхдөг.

Зарим төрлийн кальци эргээд сөрөг гаж нөлөө ихтэй

-Эмийн сангуудаар янз бүрийн оронд үйлдвэрлэсэн кальци борлуулж байдаг. Хоорондоо адилхан уу?

-Манайхаас өөр, зарим төрлийн кальциуд тэр дундаа эмийн кальциуд молекул төвшинд химийн элементүүдтэй нэгдсэн тул хүний биед ороод 25 хувь нь шимэгддэг. Эргээд сөрөг гаж нөлөө ихтэй гэсэн үг. Тухайлбал, давстай нэгдсэн кальци шохой, чулуу, яс ургуулах нөлөөтэй. Иймд манай долоон төрлийн кальцид алтан медаль хүртээсэн байдаг. Өөр ямар ч компанийн кальци ийм үйлчилгээ үзүүлж чадахгүй. Сүүлийн 20 жилд ийм кальци гарахгүй гэдгийг эрдэмтэд судалсан. Хүн төрөлхтөний XXI зууны чимээгүй тахал ясны сийрэгжилт, кальцийн дутагдлаас болж 147 төрлийн өвчинд нэрвэгдэж байна гэж үзээд дэлхий нийтээр 1998 онд ионы кальцийг хэн сайн хийх уралдаан зарласан байдаг. Ингээд эрдэмтдийн зургаан жилийн хөдөлмөрийн үр дүнд энэхүү ионы кальцийн гаргаж авсан түүхтэй.

Сүүлийн жилүүдэд багачууд маань эхээс ямар нэг өвчтэй, гажиг, согогтой төрөөд байгаагийн цаад утга нь эх өөрөө эрдсийн өндөр дутагдлаас болж хор уршиг нь урагт нөлөөлж гарч байгаа нь энэ.  Давхар биетэй болмогц ээж маань ямар нэгэн байдлаар ургаа эрүүл тээж, хамгаалах тал дээр эртнээс анхаарах ёстой. Ингэвэл нөгөө ургийн гажиг, эсвэл амьгүй ураг тээхгүй шүү дээ. Ирж үзүүлж байгаа багачууд бүгд л эрүүл мэндийн асуудалтай. Аргаа бараад л эмч, эмнэлгийн үүд сахиж байна л даа. Тиймээс ээжүүд болон ар гэрийнх нь жирэмснүүдээ жаахан анхаармаар байна. Хоол унд сайтай байлгаж цэвэр агаарт гаргаж, хүнсний нэмэлт амин дэмийг хэрэглүүлж байх хэрэгтэй.  Дээр нь тохиромжтой дасгал, хөдөлгөөн хийх нь чухал.  

-Та кальци дутагдахад 147 төрлийн өвчин үүсдэг гэж дээр хэллээ. Энэ талаар тодорхой ярьж өгөөч?

-Кальци хүний биед хуримтлагдсан хортой хүчлүүдийг саармагжуулж эсүүдийн хооронд холбоос эд үүсэх үйл явцад идэвхитэй оролцдог. Хүний бие организмын хорт хавдрыг эсэргүүцэх чадвар эсүүдээс хамаардаг болохыг тогтоосон байдаг. Залуудаа кальцийн хуримтлал сайтай бол төдий чинээ залуу насаа хадгалах боломжтой. Иймд өвчтэй хүнд кальцийн агууламж өндөр бүтээгдэхүүн хэрэглүүлэх тусам өвчин хурдан илааршиж эдгэрдэг.  Зарим хүн хэт хурдан жин хассанаас кальцийн дутагдалд орох нь элбэг байдаг. Төрөөд удаагүй ээжүүд үс нь унаж, хумс, үс нь хугараад л яваад байдаг. Энэ бол таны хэрэгтэй кальцийг хүүхэд чинь авч хэрэглэснээс болоод дутагдалд орж байгааг бие мах боди өөрийн хэлээрээ харуулж байна гэсэн үг. Сүүлийн үед жирэмсэн эмэгтэйчүүд кальци нөхөж аваагүйгээс хүүхэд нь тархины даралттай төрж байна. Уйламтгай цочромтгой, дунд чөмөгний толгой дутуу ургах, хэлгүй дүлий, саа саажилттай, тархины усан хавдартай хүүхэд төрөх нь ихэссэн нь харамсалтай. Энэ бүхнээс сэргийлэх бүрэн боломж байгаа шүү, ээжүүд ээ.

Олон хүн бидэнд ирж талархлаа илэрхийлсэн

-Үүнээс сэргийлэх арга байна уу?

-Тяньшигийн кальци ууж байгаад амаржсан эхчүүдээс эрүүл хүүхэд төрж байгааг бодит амьдралаас харж болно. Иймд жирэмсэн болсон цагаасаа ээж та кальцийг зохих тунгаар уусны дараа төрвөл хүүхэд тань эрүүл саруул, өөрөө ч кальцийн дутагдалд орохгүй. Олон хүн бидэнд ирж талархлаа илэрхийлсээр л байгаа. Өвчлөлөөс сэргийлэх, эрсдэлгүй амаржихад бас нэг баталгаа болж байгааг олон ээжүүд хэлдэг юм.

-Кальци дутагдсанаас үүдэн хүний биед ямар сөрөг шинж тэмдэг гарах бол?

Тархины судас хатуурч нарийсах, даралт ихсэн, зүрхний хэм алдагдана. Хүзүү, нуруу шохойжино. Өвдөг, өсгий, өлмий, тохойд яс ургана. Бөөр шохойжих, сахар ихсэх шинж илэрдэг. Таргалах, нойргүйдэх, харшил сэдрэх, өтгөн хатах гэх мэт өвчлөл бүгд кальц дутагдсаны хам шинж юм. Яриад л байвал их зүйл бий. Бид өвдсөнийхөө дараа эмчлэх биш сэргийлдэг болмоор байна. Монголчууд маань цөөхүүлээ шүү дээ. Хүн эрүүл мэндээ алдвал бүхнийг алдсанд тооц гэдэг үг бий дээ.

    Намрын сайхан өдрүүдэд иргэд сайхан алхаасай

-Сүүлийн үед гадуур элдэв төрлийн өвчин ихэсч хүмүүс эм, тариа ихээр хэрэглэж байгаа хэрнээ эрүүлжихгүй байгаагийн учир юу вэ?

-Шинжлэх ухаан хөгжихийн хэрээр хүний удамшилд нөлөөлөхүйц хүчтэй эм, химийн бодисыг дэлхий нийтэд ихээр үйлдвэрлэх болсон. Хүчтэй антибиотек, тайвшруулах, өвчин намдаах эм нь үр удамд ямар гай тарихыг бид хэлж, таашгүй юм. Антибиотек гэдэг нь АНТИ-эсрэг БИОС-амьдрал гэсэн утгатай үг. Эндээс харахад ойлгомжтой. Харин өндөр хөгжилтэй орны хүмүүс эм, тарианаас татгалзан баяжуулсан хоол хүнс, нэмэлт тэжээлийг түлхүү хэрэглэж, эрүүл зөв дэдлыг эрхэмлэх болжээ. Бид ч гэсэн тэднээс юугаараа дутах юм бэ. Гэтэл манайхан эсрэгээрээ эм тариаг хоол шиг хэрэглэж насаа богиносгож өөрсдийгөө хорлосоор байна. Одоо энэ хоцрогдмол байдлаа өөрчлөх цаг болжээ. Ядаж эрүүл мэндийнхээ төлөө эмээ ч байна уу, залуухан хүүхэн ч байна уу, өвөө нар ч гэсэн өдөрт 30 минут дасгал, хөдөлгөөн хийх хэрэгтэй. Ядаж л ажил, гэрийнхээ хооронд, дэлгүүр, сургууль руугаа явахдаа унаанд битгий суу. Намрын сайхан өдрүүдэд иргэд сайхан алхаасай. Цагтаа чанартай хоол, унд хэрэглээсэй. Ажлаа цаг, нартайгаар амралтаа тааруулж байхгүй бол гэнэт их ажилтай гээд суугаад байвал хүний бие эргээд л өвддөг. Ялангуяа оюутнууд хоосон явж, явж гэнэт чанаргүй зүйл ихээр иддэг. Тэд маань ирээдүйн ээж, аавууд шүү дээ. Залуус маань ходоод руугаа юу хийж байгаагаа анхаарахгүй бол "Хүүхэд маань ийм төрчихлөө яах вэ. Төрсөн цагаасаа байнга уйлаад унтдаггүй” гэх мэтээр асуудал ярьсан эцэг, эх битгий олон бодоосой. Эрүүл явбал мянган лан гэж эртний сайхан үг бий дээ.

-Утааны улирал эхэлж байна. Энэ үед ялангуяа бага насныхан, эхчүүд нэлээд  өвчилдөг. Ямар үйлчилгээтэй бүтээгдэхүүн байдаг вэ?

-Бие организмыг хоргүйжүүлэн цэвэрлэх, хэрэгцээтэй эрдсийг нөхөх тэжээх, дархлаа эсэргүүцлийг тэнцвэржүүлэх олон төрлийн бүтээгдэхүүн манайд бий. Эрүүл байхын үндэс нь цэвэр байх. Үүнийг бид хувийн ариун цэврээ сахих төдийхнөөр бодож болохгүй. Хүн хэт их өөх, тос идсэнээс биеийн дотоод орчин болон цус, тунгалаг, хоол боловсруулах эрхтэн судас бодисын солилцоогүй болдог. Ямар ч хорт нэгдлүүд гэдэсний хананд шавар, шлонк үүсгэн цусанд ордог. Ингээд судас хатуурч өтгөрсөн цуснаас эс рүү хэрэгцээт шим тэжээл очиж чадахгүй эрүүл мэндэд хортой нөлөө үзүүлж өвчлүүлдэг. Биеийн бохирдол туйлдаа хүрч экзем, диатез, харшил, загатнаа, уйланхай, геморрой, цаашлаад эс гэмтэж хавдар үүсдэг. Захын эмнэлгээр ороход л нэг их дугаарласан хүмүүс харагддаг. Энэ бол иргэд эрүүл мэндээ алдсаныхаа дараа эмчилгээ, үйлчилгээ авах гэж байгаагийн бас нэг баримт л даа. Ингэж байхаар гэдэс, цус, судас цэвэрлэдэг целлюлоз, хитозан өөхлөг бууруулах цайг эртнээс хэрэглэж аливаа өвчнөөс сэргийлж болно. Бага насны хэрнээ нэлээн жинтэй хүүхдүүд сүүлийн үед харагдах боллоо. Эцэг, эхчүүд амараа бодоод захиалгын, хүргэлтийн хоол хэрэглэж байгаа нь залуучуудыг жин нэмэхэд нөлөөлж байна. Манайх кальциараа алдаршсан корпораци, энэ кальцийг дэлхий нийтээрээ хэрэглэдэг, бүгд танидаг болжээ. Ионы кальцийг уухад хүний эд, эс нь таниад шууд хүлээгээд авч байна. Тиймээс монголчууд маань эрүүл мэнддээ дор бүрнээ анхаарцгаая. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл 99091474 утсаар холбогдож болно.

Ярилцсан Д.Мягмар

 




 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.UNDESTEN.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9605-1575 утсаар хүлээн авна.
Сэтгэгдэл бичих
Нэр:*
Сэтгэгдэл:
Та сэтгэгдэл бичихдээ 10 тэмдэгдээс дээш тэмдэгт бичнэ үү.
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Асуулт:
10+10=?
Хариуг энд бичнэ үү:*
  • Unshigch
  • 2017/10/13 20:59
Ene kalitsiig haanaas avch boloh ve
НИЙТЛЭЛЧ

САНАЛ АСУУЛГА

Цаазын ялтай орон болохыг дэмжиж байна уу?