Шүлхийн хорио цээрийг ирэх долоон хоногт цуцална

1029 2017/10/12 0

 Нийслэлийн мал эмнэлгийн газраас мэдээлснээр шүлхийн хорио, цээр одоо ч үргэлжилж байна. Уг өвчнөөр өвчилсөн үхрийг устгаснаас хойш 28 хоногийн дараа хориог бууруулдаг журамтай байдаг. Тиймээс ирэх долоо хоногоос хорио цээрийг цуцлах аж. Үүний дараа шүлхийн улмаас яг хэдий хэмжээний хохирол учирч, ямар зардал гарсныг нэгтгэх юм байна. Малын гоц халдварт шүлхий өвчин энэ жил урьд өмнөхөөс илүү тархаж, Улаанбаатарын ойролцоо амьдардаг өрхийн мал хүртэл халдвар авсан. Өнгөрсөн наймдугаар сарын 25-ны өдөр Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо "Морингийн даваа”-ны задгайд иргэн Ц-гийн 14 толгой үхрээс хоёр үхэрт шүлхий өвчний шинж тэмдэг илэрч, Улсын мал эмнэлэг ариун цэврийн төв лабораторийн шинжилгээний дүгнэлтээр шүлхий өвчин болох нь батлагдсан тул хорио цээрийн дэглэм тогтоосон билээ.

 


 

 

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.UNDESTEN.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9605-1575 утсаар хүлээн авна.
Сэтгэгдэл бичих
Нэр:*
Сэтгэгдэл:
Та сэтгэгдэл бичихдээ 10 тэмдэгдээс дээш тэмдэгт бичнэ үү.
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Асуулт:
10+10=?
Хариуг энд бичнэ үү:*

САНАЛ АСУУЛГА

УИХ-аар хаалттай хуралдсан өршөөлийн хуулийг зөвшөөрч байгаа юу?