Өнөөдөр болох үйл явдлууд

1041 2017/10/13 0

 09:00 цагт: Дэлхийн стандартын өдрийг тохиолдуулан "Стандарт нь хотыг илүү ухаалаг болгоно" сэдэвт семинарыг Стандарт, хэмжил зүйн газраас зохион байгуулна. Кемпински зочид буудал "Алтай" танхимд

09:00 цагт: "МОНГОЛ УГСААТНЫ НҮҮДЛИЙН СОЁЛ ИРГЭНШИЛ БА ОРЧИН ҮЕ” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал ХААИС-ийн Эрдмийн зөвлөлийн танхимд болно.
09:00 цагт: "ГЭМТЭЛ СОГОГ СУДЛАЛЫН ОРЧИН ҮЕИЙН ОНОШЛОГОО ЭМЧИЛГЭЭ" сэдэвт гэмтэл согог судлалын үндэсний XIX чуулган  Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн хурлын зааланд болно.
09:00 цагт: Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор "Буддын мэдлэг ухаан ба орчин үеийн шинжлэх ухаан” сэдэвт эрдэм шинжилгээний хурал ШУТИС-ийн Төв байрны III давхрын хурлын танхимд эхэлнэ.
10:00 цагт: Солонгосын нэгдсэн эмнэлэгүүд манай улсын эмч, эмнэлэгийн байгууллагуудтай бизнес уулзалт хийнэ.
Blu Sky-ийн 3 давхарт
10:00 цагт: НМХГ-ын 5 давхарын хурлын танхимд "Арьс ширний үйлдвэрүүдэд хийсэн хяналт шалгалт"-ын талаар мэдээлэл хийнэ.
10:00 цагт: Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын 2 дугаар байрны хурлын заланд эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлттэй үйлчлэх 32 хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудтай гэрээ байгуулах үйл ажиллагаа болно.
10:30 цагт: Улаанбаатар хотын ОРОН СУУЦ НИЙТИЙН АЖ АХУЙН УДИРДАХ ГАЗРЫН 70 жилийн ойн хүндэтгэлийн БАЯРЫН ХУРАЛ, КОНЦЕРТ болно. Corporate Hotel & Convention Centre
11:00 цагт: Шүүхийн ерөнхий зөвлөлийн 102 тоот хурлын танхимд хэвлэлийн бага хуралтай. Монгол Улсын шүүхийн шүүн таслах ажлын 2017 оны III дугаар улирлын дүн мэдээг Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан танилцуулна.
11:00 цагт: Соёл урлагийн салбарынхан цалин хөлс, нийгмийн хамгааллаа сайжруулахын төлөө хамтын тэмцэлд нэгдэхээ илэрхийлж хэвлэлийн бага хурал зарлаж байна. Хэвлэлийн бага хурал МҮЭХ-ны төв байр, 4 давхарт
13:00 цагт: Улаанбаатар хотын аварга шалгаруулах Ахмадын хөлбөмбөгийн тэмцээний хаалтын ажиллагаа "Эрчим" клубын задгай талбайд болно.

14:00 цагт: Нийслэлийн өдрийг угтсан намрын бүх нийтийн их цэвэрлэгээ эхэлнэ.

15:00 цагт: "Англи хэлний багш нарын холбоо”-ноос жил бүр зохион байгуулдаг Олон улсын англи хэлний холбооны 11 дэх удаагийн хурлын нээлт МУБИС-ийн 4-р байр буюу Гадаад хэлний сургуульд дээр болно.
15:00 цагт:  ГХЯ, АНУ-ын ЭСЯ-наас хамтран хэрэгжүүлж буй АНУ-ын визийн асуудлаарх кампанит ажлын нээлтийн арга хэмжээ "Чингис хаан" олон улсын нисэх буудлын Дотоодын нислэгийн хэсэгт болно.


 


 


 
 
 
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.UNDESTEN.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9605-1575 утсаар хүлээн авна.
Сэтгэгдэл бичих
Нэр:*
Сэтгэгдэл:
Та сэтгэгдэл бичихдээ 10 тэмдэгдээс дээш тэмдэгт бичнэ үү.
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Асуулт:
3+3=?
Хариуг энд бичнэ үү:*
НИЙТЛЭЛЧ

САНАЛ АСУУЛГА

Цаазын ялтай орон болохыг дэмжиж байна уу?