Яаралтай тусламжийн дугаарт хуурамч дуудлага өгвөл торгууль ногдуулна

1177 2017/10/13 0

 Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл, шуурхай удирдлагын төв нь гал түймэр, гамшиг осол, аврах ажиллагааны дуудлага, мэдээллийг 101, 105, гэмт хэрэг, зөрчил, зам тээврийн ослын талаар 102, эмнэлгийн яаралтай тусламжийн дуудлагыг 103 тусгай дугаарын утсуудаар хүлээн авдаг. 

Яаралтай тусламжийн тусгай дугаарын утсуудад ирж байгаа нийт дуудлага, мэдээллийн 20 хувийг тоглосон, андуурсан, эсвэл утсандаа хариу өгдөггүй дуудлага эзэлж, хиймэл ачаалал үүсгэн, тухайн агшинд яаралтай тусламж шаардлагатай байгаа иргэдийн дуудлагыг хүлээн авах үйл ажиллагаанд хүндрэл учруулж байна. Иймд тусгай дугаарт шалтгаангүйгээр олон удаа залгаж ачаалал үүсгэсэн тохиолдолд хуурамч дуудлагатай адилтган үзэж хуулийн хариуцлага хүлээлгэж, хуурамч дуудлага өгсөн тохиолдолд 50,000 төгрөгөөр торгоно   

 

Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 15.9 дүгээр зүйл.
Хуурамч дуудлага, мэдээлэл өгөх

 

1. Гэмт хэрэг, зөрчил, түргэн тусламж, гамшиг, аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой осол, гал түймрийн талаар эрх бүхий байгууллагад хуурамч дуудлага, мэдээлэл өгсөн бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.


 

 


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.UNDESTEN.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9605-1575 утсаар хүлээн авна.
Сэтгэгдэл бичих
Нэр:*
Сэтгэгдэл:
Та сэтгэгдэл бичихдээ 10 тэмдэгдээс дээш тэмдэгт бичнэ үү.
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Асуулт:
2+2=?
Хариуг энд бичнэ үү:*
НИЙТЛЭЛЧ

САНАЛ АСУУЛГА

Цаазын ялтай орон болохыг дэмжиж байна уу?