Г. Дэнзэнгийн шүүх хурал нээлттэй үргэлжилж байна

1379 2017/10/13 0

Өнөөдөр 09:00 цагаас эхлэн Монгол Улсын Дээд шүүх Г.Дэнзэн нарт холбогдох хэргийг хэлэлцэж байна. Шүүх хуралдааны эхэнд Г.Дэнзэнгийн өмгөөлөгч н.Дэлгэрням үйлчлүүлэгчийнхээ шүүх бүрэлдэхүүнээс татгалзаж байгаа хүсэлтийг шүүх бүрэлдэхүүнд уншиж танилцууллаа.Учир нь Г.Дэнзэн хорих ангиас Дээд шүүхийн Ерөнхий шүүгчид хандаж шүүх хуралдаанд өөрийн биеэр оролцох, шүүх хурлыг нээлттэй олон нийтийн мэдээллийн хэрэгслээр шууд дамжуулж өгөх гэсэн хоёр хүсэлт гаргасан билээ. Гэвч түүний хүсэлтэд хариу өгөөгүй учир "Хэргийг шударгаар шийдвэрлүүлэх боломж бүрдэхгүй байна" хэмээн үзэж буйгаа өмгөөлөгчөөрөө дамжуулан илэрхийлсэн.  Харин шүүх хурлын бүрэлдэхүүн түүний өмгөөлөгчөөрөө дамжуулан гаргасан шүүх бүрэлдэхүүнээс татгалзах хүсэлтийг түр завсарлан хэлэлцэж, гаргасан хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон. Улмаар Г.Дэнзэн хорих ангиас Дээд шүүхийн Ерөнхий шүүгчид хандаж шүүх хуралдаанд өөрийн биеэр оролцох, шүүх хурлыг нээлттэй олон нийтийн мэдээллийн хэрэгслээр шууд дамжуулж өгөх гэсэн хоёр хүсэлт гаргасаныг хэлэлцэхээр түр завсарлаад байсан.  Харин  шүүх бүрэлдэхүүн шийдвэрээ гаргалаа. Улмаар Г.Дэнзэнгийн шүүх хуралд өөрийн биеэр оролцохыг хүссэн хүсэлтийг хүлээн авах боломжгүй гэж үзэж, хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ. Харин шүүх хурлыг хэвлэл мэдэллийн хэрэгсэлд нээлттэй явуулах хүсэлтийг нь хангав. Ингээд шүүх хурал нээлттэй байдлаар үргэлжилж байна.

 

 

 


 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.UNDESTEN.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9605-1575 утсаар хүлээн авна.
Сэтгэгдэл бичих
Нэр:*
Сэтгэгдэл:
Та сэтгэгдэл бичихдээ 10 тэмдэгдээс дээш тэмдэгт бичнэ үү.
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Асуулт:
10-2=?
Хариуг энд бичнэ үү:*
НИЙТЛЭЛЧ

САНАЛ АСУУЛГА

Цаазын ялтай орон болохыг дэмжиж байна уу?