Хуулийн салбарынхны өдөрлөг энэ сарын 16-нд болно

1161 2017/10/13 1

Энэ сарын 16-нд Жанжин Д.Сүхбаатарын талбайд хуулийн салбарынхны хамтарсан өдөрлөг болно. Нийслэлийн 378, Монголын Нотариатын байгууллага үүсэн байгуулагдсаны 92 жилийн ойн өдрийг тохиолдуулан энэхүү арга хэмжээг хийж байгаа юм. Нийслэлийн ЗДТГ, Монголын нотариатчдын танхим, Монголын өмгөөлөгчдийн холбоо, Монголын хуульчдын холбоо хамтран өдөрлөгийг зохион байгуулах юм. Энэ үеэр хууль зүйн болон нотариатын үйл ажиллагааг олон нийтэд таниулах, сурталчлах, иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор Монголын нотариатчдын танхимын нийслэл, 21 аймгийн салбарын нотариатчид бүх төрлийн үйлчилгээг үзүүлж, эрх зүйн зөвлөгөөг үнэ төлбөргүй өгөх аж.

Түүнчлэн ХЗДХЯ, Нийслэлийн ЗДТГ-ын Хууль эрх зүйн хэлтэс,  Монголын нотариатчдын танхим, Монголын өмгөөлөгчдийн холбоо, 9 дүүргийн Засаг даргын Тамгын газар, Монголын хуульчдын холбоо, Нийслэлийн Шүүх, Прокурор, Цагдаагийн газрынхан оролцож өөрсдийн үйл ажиллагааг танилцуулхаас гадна, иргэдэд салбар чиглэлийн дагуу зөвлөгөө, туслалцааг үзүүлнэ.

Нийслэлийн Засаг даргаас 2017 оныг "Иргэдийн оролцоотой эрх зүйн шинэтгэлийн жил” болгон зарлаж энэ ажлын хүрээнд нийслэлийн Засаг даргын Тамгын газраас иргэдэд хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөгийг нийслэлд сар бүр тогтмол зохион байгуулан ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.UNDESTEN.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9605-1575 утсаар хүлээн авна.
Сэтгэгдэл бичих
Нэр:*
Сэтгэгдэл:
Та сэтгэгдэл бичихдээ 10 тэмдэгдээс дээш тэмдэгт бичнэ үү.
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Асуулт:
10-1=?
Хариуг энд бичнэ үү:*
  • ЗОЧИН
  • 2017/10/13 15:09
ИРГЭНД ЗӨВӨЛГӨӨӨГДӨГ ХУУЛИЙН БАЙГУУЛАГА ЗАХРИГААНД ХЭРЭГТЭЙ БАЙНА ХОХИРЧ,ЭРХ АШИГ НЬ ХӨНДӨГДСӨН ИРГЭД ЗӨВӨЛГӨӨ АВАХ ГЭХЭЭР ҮНЭ ХӨЛС ТӨЛЖ ЗӨВӨЛГӨӨ АВЧ ДАВХАР ХОХИРЧ БРГЭН БҮРАЙНА. ХЭДЭ ХОНГОГИЙН ХУГАЦАТААЙ ӨДӨРЛӨГ ЭРХ АШИГ НЬ ХӨНДӨГДСӨН ИРГЭН БҮРТ ХҮРЧ ЧАДАХГҮЙ БАЙНА. ЗӨВХӨН ӨДӨРЛӨГИЙН БОЛХООС ӨМНӨ ЭРХ АШИГ ХӨНДӨГДСӨН ИРГЭДИЙН 10 ХҮРЭХГҮЙ НЬ ХУВЬ ҮЙЛЧИЛГЭЭ АВААД ӨДӨРЛӨГ БОЛСНООС ХОЙШ ЭРХ АШИГ ХӨНДӨГДСӨН ИРГЭД ӨМГӨӨЛӨГЧ ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВӨЛГӨӨ ӨГДӨГ ГАЗРААС ҮНЭ ХӨЛС ТӨЛЖ ДАВХАР ХОХИРЧ ЯВНА ЭНЭ АСУУДЛЫГ АВЧ ХЭЛЭЦЭН ДҮҮРГҮҮДЭД ХУУЛИЙН ХЭЛТЭС ГЭНҮҮ, ХУУЛЬ ЗҮЙН ТУСЛАЛЦАА ҮЗҮҮЛЭХ ТӨВ ГЭНҮҮ ЯМАР НЭГЭН НЭРТЭЙ ТӨРИЙН БАЙГУУЛЛАГЫГ ЯАРАЛТАЙ БАЙГУУЛЖ ӨГӨХ ХЭРЭГТЭЙ БАЙНА. ДАРГА НАР МИНЬ НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАРТ БАЙГАА ХУУЛИЙН ХЭЛТЭС ЧИНЬ ЗАХРИГААНЫХАА БИЧИГ БАРИМТЫН АСУУДАЛААС ИЛҮҮ ГАРХАГҮЙ ЮУН ТЭР ИРГЭНД ЗӨВӨЛГӨӨ ӨГӨХ ЗӨВЛӨГӨӨ ӨГДӨГ ГАЗАР БАЙГАА ГЭЖ ИРГЭДЭЭСЭЭ ХӨНДИЙРЧ ИРГЭН ЧИНЬ ЭРХ ЗҮЙН ТУСЛАЛЦАА АВЧ ЧАДАХГҮЙ ХОХРИЧ ДЭЭР НЬ МӨНГӨ ТӨЛЖ ЗӨВӨЛГӨӨ АВЧ БАЙНА
НИЙТЛЭЛЧ

САНАЛ АСУУЛГА

Цаазын ялтай орон болохыг дэмжиж байна уу?