“Их хотын хямдрал”-д бэлдэцгээе

986 2017/10/13 0

 Нийслэлийн "төрсөн өдөр" удахгүй болож гэж байгаа. Улаанбаатар хотынхоо 378 жилийн ойг угтан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, НЗД-ын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа, НЗД-ын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан, НЗД-ын Ядуурлыг бууруулах, хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан орлогч Д.Энхтөр, НЗДТГ-ын дарга М.Отгонбаяр нар "Зочин” уулзалтаараа нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа худалдаа үйлчилгээний төвүүдийн удирдлагууд, төлөөлөлтэй уулзлаа.

Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг бүтээгдэхүүн үйлчилгээгээ сурталчлах, иргэдэд санхүүгийн бодит хэмнэлт болдог хямдралтай худалдаа үйлчилгээг өргөн хүрээнд зохион байгуулахад идэвхитэй оролцохыг тэдэнд урилга гардуулан өглөө.

Их хотын хямдрал нэгдсэн арга хэмжээний нээлт тун өвөрмөц болно. Хотын мээр энэ сарын 22-нд Улаанбаатар Их Дэлгүүрт хонх цохисноор их хямдрал эхлэх бөгөөд энэ сарын 29-нийг дуустал хямдралтай худалдаа үргэлжлэх юм. Тиймээс бүгдээрээ хямдралыг ашиглан хэрэгтэй зүйлээ бэлдэж хэтэвчний хэдэн төгрөгөө хэмнэцгээе.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.UNDESTEN.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9605-1575 утсаар хүлээн авна.
Сэтгэгдэл бичих
Нэр:*
Сэтгэгдэл:
Та сэтгэгдэл бичихдээ 10 тэмдэгдээс дээш тэмдэгт бичнэ үү.
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Асуулт:
3+3=?
Хариуг энд бичнэ үү:*

САНАЛ АСУУЛГА

УИХ-аар хаалттай хуралдсан өршөөлийн хуулийг зөвшөөрч байгаа юу?