Салат навчийг ингэж хурдан ургуулдаг байна

4245 2017/10/13 2

Шинжлэх ухаан, техникийн дэвшлээр ямарваа ургацыг богино хугацаанд чанартай авч байгаа туршлага ӨМӨЗО-ы Баяннуур аймгийнханд түгээмэл байх аж. Цагаан сарын дараагаас эхлээд л эртийн ногооны тариалалт нь эхэлдэг гэж байв. Манайхан салат навч гэж ярьдаг даа. Мах ороож идэхэд илүү амттай гэцгээдэг. Энэ ногоон дэлбээг өвөрлөгч нар ургуулахад эхлээд газрын хөрсөнд үрсэлгээ хийдэг байна. Үрсэлгээ бэлэн болмогц цаашдаа хөрс, шороо огтхон ч хэрэггүй. Усан технологиор ургуулдаг байна. Ногоон хоёр дэлбээгээ гэмтээчихгүй ишийг нь тойруулаад гадуур нь парлон хийж хүлэмжийн нөхцөлд бордоотой усанд хөвүүлэх маягаар 20 гаруй хонуулаад ургацаа авдаг байна. Зурагт салат навчийг хэрхэн тарьж байгааг та харж байна. Монгол орны нөхцөлд цаг агаараас шалтгаалан салат навч Улаанбаатар хотын хүлэмжинд 45 хоног ургадаг талаар сонсож байсан юм. Тэд ийм хугацаанд хоёр ч удаа ургац авчихдаг нь гайхалтай.

Хоол, үйлчилгээний чиглэлээр мэргэшсэн Монголын хэд, хэдэн компаниуд ногоон хүлэмжийн үйлдвэрлэлийг эрхлэх болсон байна лээ. Тэд өөрсдийн зоогийн газар, рестораныхаа хэрэгцээний нарийн ногоог тарьдаг болсон нь импортын ногоог багасгаж байгаа бас нэг сайн үзүүлэлт юм.  



 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.UNDESTEN.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9605-1575 утсаар хүлээн авна.
Сэтгэгдэл бичих
Нэр:*
Сэтгэгдэл:
Та сэтгэгдэл бичихдээ 10 тэмдэгдээс дээш тэмдэгт бичнэ үү.
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Асуулт:
8+8=?
Хариуг энд бичнэ үү:*
  • 78
  • 2017/10/14 12:03
HUVISAL ONOL HUDLAA BAIDAGIIN UCHIR N SETGELGUIGEER AMITAD HUVISAHGUI HEREV HUVISVAL ZUUD MET BOLJ HUN TORLOHTON HAR DARJ ZUUDLENE
  • Зочин
  • 2017/10/16 19:15
Салатны навч байлгүй дээ. Эсвэл энэ ургамал нь шинжлэх ухааны бүртгэлд салат навч нэрээр орсон юм болов уу?

САНАЛ АСУУЛГА

УИХ-аар хаалттай хуралдсан өршөөлийн хуулийг зөвшөөрч байгаа юу?