Нийслэлийн захиргааны албаныхан цэвэрлэгээнд гарав

989 2017/10/13 0

Нийслэлийн "төрсөн өдөр”-ийг угтан Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг, харьяа газруудыг хамарсан их цэвэрлэгээг өнөөдөр хийлээ. Их цэвэрлэгээний ажлын хүрээнд харьяа хариуцсан гудамж зам талбайн авто замын зорчих хэсгийн 2 талын зөвхөн явган хүний зам, талбайн ногоон байгууламжийн навч, хог хаягдлыг цэвэрлэх, зам дагуу байрлалтай ААН, байгууллагуудад шаардлага тавьж, цэвэрлэгээнд оролцуулсан байна. Мөн гэрэлтүүлгийн шон, хашаа, хайс дээрх зарлал, наалтыг хуулж цэвэрлэх зэрэг ажлыг хийж буй юм.

Нийслэлийн төр захиргааны байгууллагуудын албан хаагчид Энхтайваны болон Чингисийн өргөн чөлөө, Бага тойруу, Самбуугийн гудамж, Нарны зам, Автобусны эцсийн буудлууд зэрэг нийтийн эзэмшлийн талбайг цэвэрлэсэн бөгөөд  Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас энэхүү ажлыг зохион байгуулжээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.UNDESTEN.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9605-1575 утсаар хүлээн авна.
Сэтгэгдэл бичих
Нэр:*
Сэтгэгдэл:
Та сэтгэгдэл бичихдээ 10 тэмдэгдээс дээш тэмдэгт бичнэ үү.
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Асуулт:
8+8=?
Хариуг энд бичнэ үү:*
НИЙТЛЭЛЧ

САНАЛ АСУУЛГА

Цаазын ялтай орон болохыг дэмжиж байна уу?