Орхон аймгийн 10 багш хятадад туршлага судална

1993 2017/10/13 1

 


 

2016-2017 оны хичээлийн жилийн ажлын үр дүнгийн үзүүлэлтээрээ тэргүүлсэн ерөнхий боловсролын сургуулийн 10 багш Орхон аймгийн мэргэжлийн аварга болсон байна. Тэгвэл аймгийн Засаг даргын Тамгын газраас эдгээр багш нарыг БНХАУ-ын Ордос хотод туршлага судлах эрхээр өчигдөр шагналаа. 

Мэргэжлийн аварга багш нарт эрхийн бичиг гардуулах ёслолын үеэр Засаг дарга Д.Батлут хэлэхдээ "Хүний хөгжлийн бодлогод багш нарын үзүүлэх үр нөлөө чухал. Та бүхний хичээл зүтгэлээр Монгол Улс, Эрдэнэт хотын ирээдүй бий болно. Тиймээс орон нутгийн засаг захиргаанаас багш нарыг хөгжүүлэх, эрүүл мэнд, нийгмийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор "Багш” дэд хөтөлбөрийг батлан хэрэгжүүлж байна” гэсэн юм.

 
Түүнээс гадна энэ үеэр Орхон аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөрийн дагуу хэрэгжиж "Багш” дэд хөтөлбөрийн хүрээнд 5 сургуульд AR технологи бүхий кабинетын хэрэглэгдэхүүн олголоо. 5, 7, 14,  17, 20-р сургуульд олгосон энэхүү кабинетыг бага ангиуд байгалийн ухааны, хүн, байгаль хичээлд ашиглах бол ахлах ангид анатоми, газар зүй, физикийн хичээлд ашиглах бүрэн боломжтой талаар ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн мэргэжилтэн ярилаа. Энэхүү кабинет нэг бүрийн өртөг нь 3.5 сая төгрөг юм. 
 Дашрамд дурдахад, Орон нутгийн засаг захиргаанаас БСШУС-ын яамтай хамтран Орхон аймгийн дөрвөн сургуульд "Цахим сургууль” төсөл хэрэгжүүлэхээр болоод байна. Уг ажилд нийтдээ 110 гаруй мянган ам.долларын хөрөнгө оруулах юм. 


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.UNDESTEN.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9605-1575 утсаар хүлээн авна.
Сэтгэгдэл бичих
Нэр:*
Сэтгэгдэл:
Та сэтгэгдэл бичихдээ 10 тэмдэгдээс дээш тэмдэгт бичнэ үү.
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Асуулт:
8+8=?
Хариуг энд бичнэ үү:*
  • zochin
  • 2017/10/15 12:19
naad hed dotor chin ajil hayltand oroltsson hun bgaa ym bish bizdee.

САНАЛ АСУУЛГА

УИХ-аар хаалттай хуралдсан өршөөлийн хуулийг зөвшөөрч байгаа юу?