Увс аймагт мах бэлтгэх үйлдвэр баригдаж байна

6754 2017/10/14 1

 Өнгөрсөн зургаадугаар сард Увс аймгийн Тариалан суманд 1000 тонн мах бэлтгэх үйлдвэр баригдаж эхэлсэн билээ. Энэхүү үйлдвэр ашиглалтад орсоноор нэг ээлжиндээ 40-50 бод, 120-150 богийн мах бэлтгэж, жилдээ 1000 тонн мах, 600 тонн хагас болон бэлэн боловсруулсан бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай байх юм байна. 

Манай улс ОХУ, БНХАУ-д мах нийлүүлэхэд эрүүл мэнд, ариун цэврийн шалгуурыг хангахгүй гэх шалтгаанаар хэд хэдэн удаа гэрээ цуцлагдаж байсан. Тэгвэл Увс аймаг дахь мах бэлтгэх үйлдвэр нь малчидтай урьдчилан гэрээ байгуулж, мал сүргийг им, тэмдэг, бар кодын систем ашиглан бүртгэлжүүлж,  урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулснаар дээрх асуудлыг таслан зогсоох боломж бий болно.

Үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ эхний ээлжинд дотоодын зах зээлд нийлүүлж, цаашид хүнсний аюулгүй байдлын НАССР, ISO тогтолцоог нэвтрүүлж баталгаажуулснаар ангилж савлан шинэ болон хөлдөөсөн мах, төрөл бүрийн хиам, махан бүтээгдэхүүн, махан нөөш, дотор махан бүтээгдэхүүн үйлдвэрлэж, экспортлохыг зорьж байна. Тус үйлдвэр ашиглалтад орсноор 70-80 хүний ажлын байр шинээр бий болох аж.

 


 


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.UNDESTEN.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9605-1575 утсаар хүлээн авна.
Сэтгэгдэл бичих
Нэр:*
Сэтгэгдэл:
Та сэтгэгдэл бичихдээ 10 тэмдэгдээс дээш тэмдэгт бичнэ үү.
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Асуулт:
3+3=?
Хариуг энд бичнэ үү:*
  • Зочин
  • 2017/10/17 19:41
МАШ ЗӨВ. ДЭМЖИЖ БАЙНА.
НИЙТЛЭЛЧ

САНАЛ АСУУЛГА

УИХ-аар хаалттай хуралдсан өршөөлийн хуулийг зөвшөөрч байгаа юу?