Өдөрт 2 мянган тн сүү нийлүүлдэг үйлдвэр

7508 2017/10/16 1

Сүүг зөвхөн саалийн хувингаас дэлгүүрийн лангуу руу авчирч худалддаг байдал Монгол орны хаана ч гэсэн үргэлжилсээр л байна. Монголчууд таван хошуу малынхаа буян заяаг дагаж аж төрж ирсэн уламжлалт сэтгэлгээ өнөөдөр ч ноёлсоор байгаа. Бидний мэдэх сүүний технологи өөр, өөр. Манай улсын тэргүүлэх зэргийн компаниуд ч гэсэн сүүн бүтээгдэхүүнийг боловсруулах байдлаараа бусдаас дутахааргүй болж хөгжиж байгааг  хэлэх хэрэгтэй.  ӨМӨЗО-ы "Monmilk” үйлдвэрийн сүү хэрхэн бүтдэг түүхийг нүдээр үзлээ. Тэд сүүгээ сүүний тусгай машинд цуглуулан үйлдвэрт аваачин эрүүл, аюулгүй, чанарын шаардлага хангасан, нас насныхны онцлогт тохирсон олон төрлийн сүүг үйлдвэрлэн олон улсын стандартад нийцүүлэн түгээх болжээ.Манайхан мэдэх байх. "Monmilk” гэсэн шошготой сүүг ууж байсан биз ээ. Энэ компани тэрхүү сүүг үйлдвэрлэн Хятадын бүх газарт нийлүүлдэг аж. Дэлхийн олон орны дэвшилтэд техник, технологийг нэвтрүүлсэн энэ компани 800 орчим хүн ажиллах хүчин чадалтай үйлдвэр гэсэн. Гэсэн хэдий ч техникийн дэвшлийг ашиглан голдуу роботыг зарж ажлаа амжуулснаар үйлдвэрийн автомат удирдлагын хэсэгт ердөө 50 орчим хүнтэйгээр ажилладаг болжээ. Үйлдвэрийн хүчин чадал нь өдөрт 50 мянган тн сүү хүлээн авч боловсруулан хадгалах боломжтой гэнэлээ. Харин өдөртөө 2 мянган тн сүүг зах зээлд нийлүүлдэг байна.

 

 

 

Тэдний уураг ихтэй сүүг гэхэд зах, дэлгүүрт борлуулдаггүй зөвхөн бялдаржуулах, иргэдийг чийрэгжүүлэх төвд худалддаг зэргээр бүтээгдэхүүний чанар, онцлогийг хүмүүс таньж өргөн хэрэглэдэг болжээ. Настнуудад зориулсан кальцитай сүү, хүүхдүүдэд зориулсан өсөлтийг дэмжих сүү гэх мэтээр тусгай жороор бүтээгджээ. Сүүний хэрэглээгээ нэмэгдүүлэхийн тулд тэд байнгын автобустай аялалд цэцэрлэг, сургуулийн хүүхдүүдийг хамруулж, сүү хэрхэн бүтсэн түүхийг нүдээр нь харуулж итгүүлдэг байна. Үүний дараа хүүхдүүдийн сүү уух дуршил нэмэгдэж, сүүнд хандах хандлага нь өөрчлөгддөг гэнэ. Нэгдүгээр дамжааны оюутнууд ч гэсэн автобустай аялалаар ирж сүүн бүтээгдэхүүний түүхийг нүдээр үзээд зарим нь энэ үйлдвэрийн ажилтан болохоор шийддэг гэх мэтээр эерэг өөрчлөлт их гардаг аж. Тэдний хамгийн том хэрэглэгчид бол тамирчид юм. Улсынхаа тэргүүн зэргийн тамирчдын сүүний хэрэгцээгэднийх хангадаг. Үүний зэрэгцээ дэлхийн сагсан бөмбөгийн од, Лигийн тамирчид тэдний сүүг тогтмол хэрэглэдэг гэдгээрээ бахархдаг аж. Энэ бол тухайн сүүний үйлдвэрийн хамгийн чухал сурталчилгаа бас олонд таниулах нэг том арга юм.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.UNDESTEN.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9605-1575 утсаар хүлээн авна.
Сэтгэгдэл бичих
Нэр:*
Сэтгэгдэл:
Та сэтгэгдэл бичихдээ 10 тэмдэгдээс дээш тэмдэгт бичнэ үү.
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Асуулт:
1+1=?
Хариуг энд бичнэ үү:*
  • Зочин
  • 2017/10/20 17:08
Хэдхэн жилийн өмнө сүүнээс нь меламине гэж хорт хавдар үүсгэгч илэрч байсан.
http://www.bbc.com/news/10565838
Энэ нь засарсан юм уу? Өөр төрлийн хорт бодис илрэхгүй гэсэн баталгаа бий юу?
Энэ үйлдвэрийн сүүг хэрэглээд хордвол, хорт хавдар тусвал рекламдсан танай веб сайт хариуцлагыг нь хүлээх үү?
НИЙТЛЭЛЧ

САНАЛ АСУУЛГА

УИХ-аар хаалттай хуралдсан өршөөлийн хуулийг зөвшөөрч байгаа юу?