Өвөр Монголчууд эрлийзүүд биш жинхэнэ Монголчууд

14450 2017/10/17 36

 Сонин сэтгүүлийг эргүүлжээ суухад "эрлийзүүд” гэдэг нэгэн сэдвийг хоржин байдлаар хөндөөд байгаа нь харагдах юм. Тодруулж хэлбэл дөрвөн үеийн туршид хуримтлагдсан гомдол хорсол байгаа мэтээр дүрслэх гэж оролдож байгаа нь үнэхээр гайхал төрүүлнэ.


     Тэгэхээр яриагаа Монгол улсад эрлийз цусны хүмүүс хэр зэрэг олон бий вэ? гэдэг асуултаас эхэлье. Ний нуугүй нүцгэн үнэнийг шуудхан хэлэхэд маш цөөхөн гэж хэлж болно. Яагаад гэхээр бидний хойд хөрш оросууд бид нартай хөршилсөн 300 гаран жилийн туршид манай хаяа залгаа Сибирьт маш цөөн тоотой байсан, манай зүүн хөрш манжууд худ ургийн хувьд бидний өвөг дээдсийн сонирхолыг бага татаж байсан. Манай баруун хөрш Дундад Азийн орнууд бидэнтэй сүүлийн 300 гаран жил бараг харилцаа холбоогүй шахам байсан билээ. Бид өмнөд хөрштэй 5000 жил хөршилсөн боловч тэд худ ургийн хувьд манай өвөг дээдсийн хувьд тун бага сонирхол татдаг байсан юм. Тиймээс хятадууд "Биднийг байлдан дагуулсан олон үндэстнийг бид уусгаж чадсан. Гэтэл Монголчууд та нар биднийг байлдан дагуулсан хэрнээ ялагдмагцаа сэгхийгээд бүгд гараад явчихсан” гэж ярьдаг. Үнэхээр ч өвөг дээдэс маань харь нутгаас Монгол цусаа цэвэр авч, гарч ирж чадсан юм.


     Харин Манж дайчин гүрний сүүл үеэр хэсэгхэн цагаач иргэд (хуацяо буюу хужаа) дотор газраас Ар Монголд ирж суурьшсан байсныг Монгол улс тусгаар тогтнолоо сэргээн тунхагласны дараа богдын Засгийн газар 1911-1913 оны хооронд нутгаасаа албадан гаргасан. Архивын нууц баримтаар 100 мянган хужаа нарыг албадан гаргасан байдаг. Автономит Монголын үе буюу 1915 оноос хойш манай нутагт суурьшсан хужаануудын ихэнхийг 1919 онд орж ирсэн гамин цэргийн хамт 1920 оны сүүлч, 1921 оны эхээр нутгаасаа хөөж гаргасан. Ардын ардчилсан хувьсгал ялсны дараа 1929 онд гадаад худалдаанд улс онц эрх тогтоох шийдвэр гарч, 1929-1930 онд хятадын пүүсүүдийг хааж, хужаа худалдаачдыг нутгаасаа албадан гаргасан.


     Өмнөд хөршид 1949 онд ардын засаг тогтсоны дараа 1950-иад онд найрамдлын далбаан дор орж ирж суурьшсан хятад иргэдийг 1960-аад оны эхээр социалист системийн дотор улс төр, үзэл суртлын зөрчил дэгдэж, хямралдсаны улмаас мөн албадан гаргасан юм. Тэднээс нутаг заагдан суухыг зөвшөөрсөн тун цөөхөн нь үлдсэн нь зуу хүрэхтэй үгүйтэй байсан юм. Тиймээс бусад улс үндэстнүүдтэй харьцуулахад манайд эрлийзүүд нүдний гэм шиг цөөхөн гэж хэлж болно. Магадгүй 0,01 хувь байж болох юм. Түүнээс ч бага байж магад.


     Харин Өвөр Монголчууд бол огт өөр хэрэг ээ. Тэд бол цэвэр цусны Монголчууд юм. Харчин байна уу, барга байна уу, үзэмчин байна уу хамаагүй Монгол л хүмүүс. Хэзээ орж ирсэн нь ч бас сонин биш. Тэд Монгол хүмүүсийн хувьд нийт Монголчуудын тусгаар тогтнолын гал голомт болсон Монгол улсдаа амьдрах эрхтэй. Коммунист үзэл суртлын тэмцэл зөрчилдөөний улмаас тэд өөнтөгч хардамтгай үзэл сурталд өртөн зарим нэг хэсэг нь ямар нэгэн хэмжээгээр хэлмэгдэж байсан байж болох талтай. Гэвч хүн амынхаа аль нэг хэсгийг хардаж сэрдэн тодорхой хэмжээгээр хэлмэгдүүлж байсан улс төр, үзэл суртлын мөрдлөг хавчилгыг "социализм” гэгчийг дайран өнгөрсөн 15 улс орон бүгдээр толгой дараалан туулж өнгөрөөгүй гэж үү? Бүхэл бүтэн үндэстнийг цөлж, айл хотлоор нь устгаж, ховын бичгээр хүмүүсийг өчиггүй буудаж алж байсан аймшигт үеийг тэд бүгдээрээ туулж өнгөрүүлээгүй гэж үү? Гэтэл яагаад социалист системийн орнуудыг бүхэлд нь хар сүүдэр мэт дайрч өнгөрсөн тэр үзэгдлийг зөвхөн Монголчууд үйлдэж байсан юм шиг ухуулах, ойлгуулах гэж оролдож байгаа билээ. Мэдээж хэрэг ийм нөхцөл байдал дотроос нэг жижиг асуудлыг сугалж авч, нийт үйл явдлаас нь салган өөрөөр тайлбарлавал огт өөр өнгө аястай болж харагддаг. Тэгэхдээ тэгэж ашиглах хэрэг хэр баргийн хүнд төрдөггүй баймаар сан. Нэг бол эх орон, элгэн түмэндээ хар буруу санасан хүн, эсвэл зүсээ нуусан харь элгийн хүн л ийм юмаар оролдож суудаг даа.


     Польш гаралтай зөвлөлтийн алдарт жанжин, дэлхийн II дайны ялалтын маршалуудын нэг Рокосовский польшийн БХЯ-ны сайдаас огцруулж буй мэдэгдлийг польшийн Засгийн газраас аваад сэтгэл эвдрэхдээ "Би Польшид орос хүн, Зөвлөлтөд польш хүн гэгдэх юм” гэж харуусан дуу алдаж байсан билээ. Түүнтэй адилхан хувь заяатай олон польш хүн байсныг үгүйсгэх аргагүй. Тэдэнтэй төстэй хувь заяаг л манай Өвөр Монгол гаралтай зарим иргэд маань туулж өнгөрүүлсэн. Тэр бол Монголчууд бидний гэм биш, харин социалист системийн гэм байсан юм. Харин ч манайд тодорхой байгууллагын хараа хяналт төдий зүйл байснаас бус бусад социалист орнуудых шиг угсаатны нүүлгэн шилжүүлэлт, үй олноор цөлөх цөллөгийн арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаагүй юм.


     Бидний мэдэхийн бага зэрэг хэлмэгдсэн нэг хэсэг байхад огт хэлмэгдээгүй бас нэг хэсэг байсан. Тэр ч битгий хэл түүний талаар огт дуулаагүй нэг хэсэг ч бас байсан юм. Жишээлбэл: Миеэгомбо гуай Намын дээд сургуулийн захирал, МАХН-ын ТХ-ны Үзэл суртал хариуцсан хэлтсийн орологч эрхлэгч, "Намын амьдрал” сэтгүүлийн эрхлэгчийн албыг (бүр нэвт үзэл сурталжсан социалист нийгмийн үед ийм алба хашиж байсан юм шүү), Хосбаяр гуай Гадаад явдлын яамны орлогч сайдын албыг олон жилийн туршид хашиж байсан. Ийм хүмүүс олон байсан гэдгийг хэлэх хэрэгтэй биз ээ. Тэгэхлээр дөрвөн үе дамжиж гомдоод хорсож тэмцэх гээд байгаа тэр олон хүн хаана байгаад байгаа юм бол доо.


     Хамт ажиллаж байгаад ахиж дэвшихэд нь атаархсандаа "хужаа” гэж хэл ам тараадаг үзэгдэл хааяа гардаг байсан, одоо ч мэр сэр байгаа л байх. Тэр ч битгий хэл улс төрийн будүүлэг зорилгоор хэн нэгнийг дарамталж дарах гэж оролддог оролдлого үе үе илэрч харагддаг. Гэхдээ тэр бол улс төрөөр хөөцөлддөг хүмүүсийн явцуу хүрээнд л ажиглагддаг зүйл болсон. Яагаад гэвэл улс төрийн явуулгад хамгийн арчаагүй арга тархмал байдаг учраас тийм юм. Үүнийг нийт иргэдийн хэмжээнд хиймлээр томруулж аваачих ямар ч шаардлага байхгүй, оролдоод ч нэмэргүй.


     "Угаасан ус, унасан газар нутгаа орхиж яв” гэж уриалан дуудна гэдэг ямар хүний ёс вэ? Энэ уриалга аливаа ёсзүй, эрүүл ухаан, гишгэж буй газар шороо, амьсгалж буй агаар, ундалж буй усандаа тэрслэгчийн үг л ийм баймаар сан. Ийм тэрслэгч үгийг өөрийгөө нэвтэрхий харцтай үлэмж ухаантан гэж андуурсан хүн, эсвэл дуулианы хойноос хэт донтсоор зөв бурууг ялгах чадвараа алдаж, сэтгүүлчийн ёсзүйгээ гээсэн этгээд, эсвэл харийн далд явуулгыг мөнгөөр хийж өгдөг хүн л бичиж тараадгийг дэлхийн улс орнуудын түүх олныг өгүүлж өгч чадна. Энэ гурван этгээдийн аль аль нь яван явсаар эцэстээ буруутаж, түмний хараал хүрдэг жамыг эдэлдэг. Яагаад гэвэл хоёр нь санаандгүй, нэг нь санаатайгаар түмэн олны сэтгэлд хорын үр цацаж явдаг учраас тийм хувь заяанд өртдөг тавилантай гэж хэлж болно. Ард түмэн эцсийн эцэст хэн ил хорлож, хэн далд хорлож байсныг ялгаж салгаж чаддаг. Тиймээс зон олныг тэнэг гэж ханцуйн дотроо ч атугай бүү басамжил.


     Эх орноо өөрсдийнхөө гараараа хөгжүүлж дэвжүүлэх ёстойгоос бус эзэнгүйдүүлж орхих ёсон үгүй билээ. Эх орныхоо ирээдүй, хөгжил дэвшилд итгэдэг итгэлийнхээ тухай дөнгөж саяхан хэвлэлээр яруу тод тунхаглаж агсан хүн тэр нэвтэрхий сайн харсан ирээдүйгээсээ хэнийг хасаж явуулах гээ юм бол доо. Тэдний оронд хэнчүүд ирж тэр жаргалант ирээдүйг эдлэлцэх юм болоо.


     Бусдын нутагт сайн дураараа очигсод ч бай, улс төрийн орогнол эрж очигсод ч бай харь нутагт хоёрдугаар зэргийн хүн, хар ажилтан болж амьдрах тийм сайхан байдаг юм гэж үү? "Хар гэртээ хаан, бор гэртээ богд” гэгчээр гадаадад зарц болсноос эх нутагтаа эзний хувиар байвал яасан юм. Улс орноо өөрсдийнхөө гараар бусдаас дутуугүй болгох гэж шургуу тэмцэх ёстой болохоос биш харьд дайжих нь үнэндээ хувиа хичээсэн төдий зүйл юм. Их эзэн маань "Бидний тэмцлийн шургууг үр ач нарт минь ойлгуул” гэж бидэнд гэрээслэснийг энэ дашрамд сануулахад илүүдэх юун.


     Нөгөөтэйгүүр Монголыг зэрэмдэг ч атугай ардчилалтай улс гэж өрнөдийнхөн үздэг болсон учраас тэднээс улс төрийн орогнол эрж хандах юм бол хөх инээдийг нь хүргэсэн хэрэг болно. Монгол улсыг аль хэдийнээ "тэрслэгч улсуудын жагсаалт”-аас хасчихсан гэдгийг анхааруулан сонордуулмаар байна. Тиймээс улс төрийн орогнол эрвэл "худалчийн дүр”-д тоглоно гэсэн үг. Өрнөдөд худалч этгээд, зохиомол зүйл ярьж явдаг хүмүүст маш дургүй гэдгийг хэн хүнгүй ойлговол зохилтой.


     Өрнөдийн орнуудад саяхан болтол негрүүдийг хүмүүн бусаар боолчлох боолчлол, боолын наймаа цэцэглэж байсныг хүмүүн төрөлхтөн мартах арай л болоогүй шүү дээ. Цагаан эзэд нь тэднийг мал мэт нөхцөлд байлгаж, зодох, жанчих, ташуурдаж залхаан цээрлүүлэх юу ч биш дуртай цагтаа алах эрхтэй байсан нь харьцангуй саяхных билээ. Өдгөө ч америкт ялгаварлан гадуурхах үзлийн сулавтар хэлбэр үе үе цухалзан илэрч ажиглагдаж л байдаг. Тэглээ гээд африк гаралтай иргэд нь урьд 20 үеэрээ боолчлогдож байсандаа хорсоод тэмцээд байгаа байдал харагддаггүй, тэгэж тэмцэхийг хэн ч уриалан дууддаггүй шүү дээ. Тэд арчаагүй амьтад шиг өнгөрсөнтэй тооцоо хийх гэж гомдож өшөрхөж, өчүүхэн зан гаргадаггүй. Тэд холч ухаан, нинжин сэтгэл, хүнлэг ариун зангаар тэр явдал тухайн нийгэм дэх түр зуурын үзэгдэл байсныг ойлгож ухаалгаар ханддаг. Тиймээс тэнд эх орныхоо хөгжил цэцэглэлтийн төлөө хар, цагаан, шар, улаан арьстнууд, латиносууд бүгд л хамтдаа зүтгэж явдагийг хүн бүхэн мэднэ.


     "Эх орноо хайрлаж чадаагүй хүн эхээ (ээжийгээ) хайрлаж чаддаггүй” гэдэг. Түүний нэгэн адилаар "Эхээ (ээжийгээ) хайрлаж чадаагүй хүн эх орноо хайрлаж чаддаггүй”. Хүн бүхний зүрх сэтгэл, тархи толгой, цус судсанд гүн шингэсэн байх ёстой энэ хоёр ойлголт хоёулаа "эх” гэдэг үгтэй холбоотой болохыг хэн хүнгүй үхэн үхтлээ мартамгүй.


     Монголын тусгаар тогтнол сэртхийн сэргэх бүрийд Баргууд, Буриадууд, Өвөр Монголчууд нийт Монгол угсаатны зүрхэн нутаг болсон Ар Монгол өөд тусгаар тогтнолын төлөө тэмцэхээр бөөн бөөнөөрөө эгээрэн орж ирдэг байсныг манай түүх хэлж өгч чадна аа. Монголын тусгаар тогтнол ХХ зуунд хоёр дахь удаагаа сэргэж, социалист систем бий болж, коммунист үзэл суртал цэцэглэх үе хүртэл тэднийг Ар Монголынхон баяртайгаар гар дэлгэн хүлээн авч заншсан сэтгэлзүйтэй байсан. Тиймээс ч тэд зорьж, зориглож ирсэн их үйлсийнхээ төлөө сэтгэл зүрхнээсээ тэмцэж, харийнхны шоронд босоогоороо амиа алдсан ч, дайсны бүслэлтэд 49 хоног өлөн зэлмэн сууж байлдахад хүрсэн ч эх орныхоо тусгаар тогтнолын төлөө гэх нэгэн үзүүрт сэтгэлээр шантарч буцаагүй. Тэдний баатар зориг, шургуу тэмцлийг бид хэзээ ч мартахгүй үнэлж дээдэлж явдаг.


     Монгол төрийн өмнө үлэмжийн их гавъяа байгуулсан манлай ван Дамдинсүрэн, харчин ван Бавуудорж, Сумъяа бээс, Хасбаатар нарын үр сад гэдгээ бүү мартаарай, залуус минь! Та нар бол тэдний үйлсийг тайван, энх цагт үргэлжлүүлж, эх орноо дээдэлж, хайрлаж хамгаалж, хөгжүүлж дэвжүүлэх агуу их хариуцлагыг тэдний өмнө хүлээсэн улс Монголын бүрэн эрхэт иргэд шүү. Хэн ч тэр эрхийг чинь булаах буюу харлуулж чадахгүй. Атаач арчаагүй зантай ганц хоёр хүний үг, өдөөлтийг нийт хүмүүсийн сэтгэл санаа хэрхэвч дагахгүй. Атаархсан зарим этгээдүүд л аргаа бүр барахдаа "хэрээ хошуулж”, улс төржүүлэх гэж оролддог. Энэ асуудлын гүн рүү орж нарийн ярих юм бол манайд ийм л өчүүхэн төдий оролдлого хааяа гарч харагддаг.


     Асуудлын нөгөө талаас ярих юм бол чамд атаархаж байна гэдэг бол чи хүчтэй, чадалтай, чиний ажил үйлс бүтэмжтэй яваа гэсэн үг. Тиймээс омог бардам, зовхи нь дээшээ их үйлсийг зорьж, халуун эх оронч сэтгэл зүрхтэй яваарай. Тэр атаач этгээдэд гомдох хэрэг юун билээ. Түүний арчаагүй болхи бодол, мулгуу арга, тэнэгийг нь л өрөвдвөл барав гэж. Тэр бол аргаа барж өчүүхэн болсон амьтан шүү дээ. Түүнийгээ л ил харуулж байгаа гэсэн үг. Тэр тусмаа жинхэнэ Монгол хүнд "хужаа” гэдэг нэр наах гэж оролдож байгаа бол адгийн этгээд мөн.


     Монголчуудыг энэ сайхан нутаг дээр нь хооронд нь мөргөлдүүлэх гэсэн оролдлого, далд санаархалд ухвар мөчдөөр автаж, их өвгөдийнхөө өмнө үлэмжийн их нүгэл бүү хураа. Гадны мөнгөнд дөрлөгдөж, хүсэл тэмүүллээ мөнгөний боол болгож, сэтгэл зүрхээ бүү гутааж доромжлоорой. Ил ч бай, далд ч бай урвагчийн хувь заяа гашуунаас гашуун байдаг гэдэг. "Хэн нэгэн урвагч болох гэж байхад урвуулах гэж байгаа талын хүн бүхэн түүнд дуртай байдаг. Харин уравсан хойно нь хүн бүхэн түүнд дургүй болдог” гэсэн улс төрийн бичигдээгүй зарчим байдаг. Өөрөөр хэлбэл урвагчийг хэрэглэж дуусмагцаа "үнсэнд хаясан шалз” шиг зөнд нь хаядаг гэсэн үг.


     Эх орон хэнийг ч гомдоодоггүй. Харин хүмүүс л бие биенээ гомдоодог. Үүнийг маш сайн ялгаж салгаж ойлгох хэрэгтэй. Аливаад үндэсгүй гомдоод байх юм бол эцсийн эцэст өөрөө өөрийгөө л зовооход хүрдэг. "Муу бодлыг даамжрахаас нь өмнө хөөж бай. Эс тэгвээс буглаж бээрлээд буруу замаар будаа тээлгэдэг” гэх ардын сургааль байдгийг хэзээ ч мартамгүй. Хатуу үнэний өөдөөс эцэг өвгөд шигээ эгц, зоримог харж, ил шулуун явдалтай Монгол хүний ёсоор юунд ч гундаж бууж өгөлгүй хорвоог өнгөрөөж амьдрах сайхаан.


     Хана, хашаан дээгүүр байдаг айхтар үгсийн хувьд бол "овоо босгоогүй бол шаазгай юунд суухав” л гэж хэлэхээс өөр арга байхгүй. Мянга мянган жилийн туршид бидний мал хөрөнгө, удмын сан, оюун санаа өөд үе улиран элдэвчлэн довтлох гэж оролдож байгаагүй бол тийм үзэгдэл яалаа гэж ил гарч үзэгдэхэв. Түүнд жийрхээд байгаа дотор гаралтай хүн өвгөдийнхөө нутагт буцаж очоод айдас хүйтэсгүй сайн сайхан амьдарч болох хувилбар бас бий шүү дээ.


     Монгол нутаг маань дэндүү сайхан нутаг аа. Сайн санаж явдаг гадаадын хүмүүс "хойд насандаа Монголд төрнө” гэж хэлээд буцдаг. Хар муу санаагаар шунаж, атгаг санаа өвөрлөж явдаг нь "нэгтгэж авна” гэж ханцуй дотроо шивнэж явдаг. Эхний бүлэг хүмүүст Монголд ирж ажиллаж амьдарч байгаад нутаг буцсан Бакула римбүүчи тэргүүтэй гэгээнтнүүд багтдаг. Дараагийн бүлэг хүмүүст үнэн санаа нь ил болсон байхад өөрсдийгөө илрээгүй гэж эндүүрч явдаг хүмүүс багтдаг.


     Эцэст нь хэлэхэд хүмүүн бид сэтгэлийн амьтан учраас сэтгэл санаа бол оюун сэтгэхүйд маань хамгийн шийдвэрлэгч үүрэг гүйцэтгэдэг. Чи ямар ч гарал угшилтай бай, ямар ч бие хаатай бай зүрх сэтгэл чинь Монгол хүн гэж цохилж байвал "Чи Монгол хүн” л гэсэн үг. Чи эх орон, элгэн түмэндээ зүрх сэтгэлээсээ зүтгэж чадна гэсэн үг ээ. Үүнийг чинь энэ дэлхий дээр хэн ч, юу ч өөрчилж чадахгүй. Энэ дэлхийн аль ч "эх орон” үеийн үед эх орончдын сэтгэл зүрх, хүчин зүтгэл дээр тогтнож, хөгжиж цэцэглэж ирснийг дэлхийн түүх гэрчилнэ.


Үндэстний соёлоо алдсан ард түмэн

Үндэсгүй ногоо мэт мөхдөг


хэмээх гашуун үнэнийг өгүүлсэн эртний үг бий. Уламжлалгүй шинэчлэл гэж байдаггүй тул улс орон бүр өөр өөрийн уламжлалт соёлоо эрхэмлэн, улсынхаа оршин тогтнох дархлаа, үндэстний хэв шинжээ болгон хамгаалан хөгжүүлсээр ирсний мөн чанарыг бид бүгдээрээ чанд ухаарах ёстой. Тиймээс залуус минь унаж босохын алинд ч эндэж гундаагүй өвгөдийнхөө адилаар эх орон, элгэн түмнийхээ үүх түүх, оюуны их соёл иргэншил, өнгөрсөн баатарлаг үе, одоогоор бахархаж, хатуу чин зориг, шургуу хөдөлмөрөөр ирээдүйг нь дархлахтун!


     Зүрх сэтгэлд нь "Би Монгол хүн” хэмээсэн омог бардам, тэнхээт гал бадарч явдаг тэр хүн жинхэнээс жинхэнэ Монгол хүн мөн.

 

  Ж.Бор

   Д.Баатар

Эх сурвалж:Өдрийн сонин

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.UNDESTEN.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9605-1575 утсаар хүлээн авна.
Сэтгэгдэл бичих
Нэр:*
Сэтгэгдэл:
Та сэтгэгдэл бичихдээ 10 тэмдэгдээс дээш тэмдэгт бичнэ үү.
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Асуулт:
10+10=?
Хариуг энд бичнэ үү:*
  • nergui
  • 2017/10/20 10:13
odoo yaj baina
  • OVOR MONGOL BOL HYATADUUD
  • 2017/10/22 10:46
OVOR MONGOLCHUUDIIN 90 HUVI ERLIIZUUD GEDGIIG BITGII MART BITGII TOLGOI ERGUULEH GEED BALAIRAAD BAI OROSIIN JUULCHIN PREJEVALSKII ALI 1911 ONOO UED AR OVOR MONGOLCHUUDIIN YALGAAG OLJ HARSAN BAISAN AR MONGOLD BAIGAA HUMUUS NI TSEVREEREE TORHTEI MONGOL HUMUUS BAIDAG OVOR MONGOL RUU OROHOOR HYATADTAI NELEED ERLIIZ BOLSON HYATAD TSARAITAI HUMUUS MAL MALLAN MONGOL GERT AMIDARDAG YUM BNA GEJ HARSAN SETGEGDLEE BICHSEN BAISAN
  • mgl
  • 2017/10/24 04:00
bidniig negdehees l aij tiim ali boloh muu zuil bicheed bgaa gj boddog. uvurchuud halimagt hurtel ochij mongol nevtruuleg hiisen b lee..
  • цахар
  • 2017/10/24 09:58
Хятадууд Түвдийг эзлэхийн тулд Өвөр монголын эрчүүдийг толгой дараалан цэрэгт татаж, гэрт нь ажилд туслуулах нэрийдлээр нэг нэг хятад суулгасан гэдэг. Цэрэгт явсан эрчүүд нь нргэж ирээгүй, тэднийг Хятад, Вьетнамын хил дээр суулгасан. Тэгээд л гэрт нь ирж суусан хятадууд хэдэн жилийн дараа гэрийн эзэн болсон болохоор Өвөрмонголд цэвэр монголоор үлдсэн хүн гэвэл 1957 оноос өмнө төрсөн хүмүүс л байж магадгүй
  • ёёёё
  • 2017/10/25 13:33
Ми Энхболдын захиалга уу
  • иргэн
  • 2017/10/25 18:26
Энэ бичигч нар хэтэрхий их мэдэмхийрч дээ:Бараг л захиалгаар бичээ боловуу.Монгол бараг эрлийзгүй гэж яаж бодовоо.Хил залгаа ч гэсэн оросын эрлийз бол харин гарын арван хуруунд тоологдож мөгөдгүй:Хятадын жроийз бол монголоор дүүрэн байнаа,Сэлэнгэ.Ховд.Завхан гээд л бараг айл болгонд байгаа бөйлгүй дээ.Төв аймаг л гэхэд Жаргалант_Борнуур .ЗаамарУгтаал гээд л байнаа байна.Бүр бүхэл бүтэн нэг баг тэр чигтээ бараг эрлийз.хурлийзууд байна.даа.Зүгээр л олны танил эрлийз,хурлийзуудаа захаас нь нэрлэ л дээ. М.Энхболд_Жарантав,Зангад_Бадарч.Жамсранжав,Жархүү гээд л цувах байхдаа.Гэтэгл эрлийг байхгүй гэж бурлаа гэж
  • Өвөр монгол бол Хятад улсын иргэд
  • 2017/10/26 09:05
Монгол улсын Өвөр монголчууд гэдэггүй. Хятад улсын Өвөрмонгол гэдэг. Тэд Хятад паспорттой. Тэд эцсийн дусал цус, амьсгалаа дуустал Хятад улсын хил хязгаар дотор байгаа Өвөрмонголынхоо газар шорооны төлөө тэмцэнэ. Тэр газар шороо нь Монгол улсад, бидэнд огт хамаа байхгүй. Тэд энд тэндээс олсон хэдэн халтар төгрөгөө (Тухайлбал Монголоос) яаж ийж байгаад Өвөрмонголруугаа ХЯТАДРУУГАА аваад л далд орно. Тийм учраас Хятадын иргэн Өвөрмонголчууд бол Хятад улсын иргэд. Яав ч тэд Монголын төлөө биш. Яав ч тэд Монгол хүн биш.
  • ҮНЭН ХЭЛЭГЧ
  • 2017/10/30 17:11
ДОР БИЧСЭН ХҮМҮҮС МУУ Л БАЙНА ДАА.. ӨВӨРМОНГОЛЧУУД БИДНЭЭС ИЛҮҮ МОНГОЛ СЭТГЭЛТЭЙ.. БИДНИЙГ ХҮНДЭЛДЭГ. БИД АДИЛХАН ХҮНДЛЭН ҮЗЭХ ХЭРГТЭЙ Ш ДЭЭ. ЭЛЭГЛЭН ШООЛЖ ГУТААХАА БОЛЬЦГОО.. ХИЧНЭЭН УИЛ ЗҮДЭРЛЭЭ ТЭД МИНЬ ЮУТАЙ БИДНИЙ НЭГ ШҮҮ... МОНГОЛ УЛСЫГ ТУГААР ТОГТНУУЛАХ ГЭЖ ХЭДЭН МЯНГАН ӨВӨРМОНГОЛЧУУД АМЬ НАСАА ЗОРИУЛСНЫГ МЭДЭХГҮЙ БАЙЖ. ХЯТАД ТЭДНИЙГ МААНЬ АРАЙ БАГАА ДЭЭРЭЛХЭЭСЭЙ ГЭЖ БОДОХЫН ОРОНД . ТӨРӨӨ ӨРӨНД ОРУУЛЖ НЭХЭЖ ИДЭД ХЭВТЭЖ БАЙГАА БОЛОХООРОО ЮУ Ч МЭДЭХГҮЙ ЮМАА

ӨВӨРМОНГОЛ ХҮНТЭЙ УУЛЗААД ЯРИАД ҮЗЭЭРЭЙ.. ЭНД СЭТГЭГДЭЛ ИЛГЭЭЖ БУЙ ХЭНЭС Ч ИЛҮҮ МОНГОЛ.. 25 ААР НЭГ 2 МАЛЧИН СОЛИГДОЖ АЖИЛЛСАН ДАА.. МАНАЙХ БОЛОХООР 1000 МАЛТАЙ БАЙЖ ШУНААД НООЛУРТАЙ УХНА ӨГӨӨЧ ГЭЭД БАЛАЙ БАЙГАА БИЗ ДЭЭ.... НӨГӨӨХ НЬ САЙХАН МОНГОЛ САНАГДСАН.
  • zochin
  • 2017/10/30 17:53
hi hao tenbudoo
  • Зочин
  • 2017/10/30 19:06
Өвөр монголчууд цэвэр хужаа болсон. Монгол биш
  • яяяяя
  • 2017/10/30 19:23
Их үсрэлтийн бодлогын үед нэг Өвөрмонгол айлд нэг хятад цэрэг байдаг байсан гэдгийг хүн бүхэн мэднэ. Тэгэхээр цэвэр Монгол цус бол 80-90 % нь байхгүй. Харин эрлийз. хурлийзууд бол дүүрэн байгаа байхаа.
  • IRGEN
  • 2017/10/30 19:37
XUWI TAWILANGIIN ERXEER TCUS XOLILDSON CH MONGOLOO GESEN ZURX SETGELTEI XUN BUR MONGOLCHUUD SHU DEE! BID ETCEG EXEE SONGOJ TORDOGGUI GEDEG . OLON XUN SAINTAI MUUTAI CH GEDEG. MONGOL NUTAG MINI , OWOG DEEDES MINI,BI CHINGISIIN XOICH GEJ BAXARXAJ BDAG OLON OWOR MONGOLCHUUDIIG BI TANINA.TA NAR BUX TALAARAA SAIXAN AMIDARCH BNA GEJ TCAANAA L NEG GUNIGTAI YRIDAG YM SHU! DELXII ERTONTC GLOBALCHLAGDCHIXAAD BXAD NUTAG NUGIIN UZEL GARGAAD YAX YM BE? MANAIXAAN!!!!
  • Монгол хүн
  • 2017/10/30 19:44
Тэд бол эрлийзүүд, зарим нь өөрийгөө монгол гэсэн хужаа нар. Тэднийг жинхэн монгол гэж би лав хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй.
  • зөвөөө зөв
  • 2017/10/30 20:34
Өвөр монголын ОДон телевизийг хараад би өөрсдийн тв, өөрийнхөө түүхийн мэдлэг, боловсролоосоо үнэндээ ичсээн. Тэд нар үнэхээр мундаг байж чадаж байна. Энд байгаа хэдэн малын залуусыг эх орноо гэсэн сэтгэлтэй, мэдлэг боловсролтой залуусаар солих юмсан. Монголд юу л байна бөөн хэрүүлч, мэдлэггүй, цээжээ дэлдсэн тэнэг залуус л байна.
  • Бат
  • 2017/10/30 20:44
Хятадтай нэгдээгүй Ар Монголд эрлийзүүд зөндөө байхад дотор нь байгаа Өвөр Монгол зөндөө байх учиртай.
  • zochin
  • 2017/10/30 21:01
Enhboldin zahialgaar bichij bn ovormongol hun hyatadin erliiz 2 ih yalgaatai M.Enhboldin eej tsever hyatad enhbold ooroo erliuz bolj taarch ba bizde ene bichsen zuileeree uy heleh geed bgam be enhboldig tsever mongol geh geed bgam uu humuus lvhytadinberliiz l geed bga dhd olni ug ortoi gedeg biz de
  • swemon
  • 2017/10/30 21:04
ovor mongolchuud bol yaltchgui mongolchuud mon. ih gurnii deerengui uzeld joohon dargdaj bgaa ni unen bolovch bugd erliiz bolchihoogui baihaa. zuunii 20% bj magadguiee. gehdee mongoldoo amidray gesen chin huseltei ovormongolchuudiig avah l heregtei.
  • zochin
  • 2017/10/30 22:22
manai ovormongolchuud hytadiin hucheer uusah bodlogond ortoj ami nas gazar nutag undes ugsaagaa hurtel doromjiluulal zovj irsen bolovch etsesee hurtel MONGOL undes ys ugsaagaa hadgalj irsen baatarlag mah tsusnii mn tasarhai shuudee MONGOLCHUUD MONGOLoo l gej sarvaih gui yum bol bidniig ymar ch undesten bidniig gehgui shuudee OVORMONGOLchuud bol MONGOL humuus
  • гонгор
  • 2017/10/30 22:26
өвөр монголчууд биднээс болж ичиж явдаг. харин тэд биднийг өндөр нэр төртэй байлгахыг боддог. тэд та нар минь өндөр хөгжилтэй чадалтай улс болчих тэгвэл хятадуууд биднийг өөрөөр харна гэдэг. монгол гэдэг нэрийг биднээс ч илүү өндөр өргөе гэж бодож явдаг хүмүүс тэдний дотор бий.. бүр эрлииз нь монгол цустай гэдэгтээ хятадуудтаа бахархаж явдаг нь ч бий. хүнийг хүн ёсоор л ойлгож явах хэрэгтэй . тэгснээрээ бид дэлхийд нэртэй байсан том үндэстэн гэдгээ харуулна. нэг өвөр монголыг хужаа гэж дээрэлхэснээрээ тэнэгээ харуулахаас өөргүй. өвөр монголын тэтгэврийн хүн 7000 юань тэтгэвэр авах энүүхэнд . өөрийн чинь өвөө 450000 \ 1232 юань\ төгийн тэтгэвэртэй байх энүүхэнд . иймд улсаа хөгжүүлсэн хойноо хүнд дээрэлх. ядаж нийслэлээ соёлтой утаагүй болгочоод хүнийг ялгаварла. Хөххот Улаан-Үдэээр явж харьцуул. Парижад монгол хүн нохой 2 орж болохгүй гэсэн бичиг хараад өвөр монгол оросын буриад 2 баярладаг гэж бодоо юу. европын дэлгүүрийн хулгайч нь зөвхөн ар монголынхон байдаг.бодох юм их байгаа шүү
  • Нямка
  • 2017/10/30 22:28
Өвөр Монгол сайхан найзууд надад зөндөө байна Хятадад ...
2000 он хүртэл өвөр үүд ар чуудаа хараад бөөн баяр болдог
Байж билээ... дараа 10 аад жилд бидэнд ..маш их гомддог
Болчихсон. Адилхан 1 эцэг ийн ах дүүс байж биднийг хужаа
Гэдэг гээд л ...... бид ч амиа бодсон лаларууд юм байна лээ
Одоо ах дүүс маань хувь тавиландаа эвлэрцгээцэн байна лээ

ДЭЛХИЙД ЦӨӨХҮҮЛХЭНЭЭ БАЙЖ ТӨРСӨН АХ ДҮҮСЭЭ
Хятаддуудаас ЯЛГАЖ салгаж ЧАДДАГҮЙ .. Муу амьд ҮХДЭЛ ҮҮД МИНЬ
Ийм үндэстэн мөхдөг юм
Энэ дэлхийн хамгийн агүү их хаан ӨНӨӨДӨР БАЙСАН БОЛ
ИНГЭЖ БИЧСЭНЭЭРЭЭ. ТАХИАН ТАРХИТАЙ ИЙМ
МУЛГУУНУУДЫГ ДОР НЬ ТОЛГОЙГ НЬ ЦАВЧААД
ХАЯЧИХНА ДАА.!!!!
  • Зочин
  • 2017/10/30 22:37
Хэдэн монголчууд бие биенээ эрлийзээр нь дуудан холдуулжяах нь вэ. Дээр үеэс л хагалан бутаргах далд санааны зооиос болж одоо их монгол улс маань хэд хувааглчихаад бгаа билээ. Нэгэнт л монгол үндэстний үр хойчийг үлдээх гэж амьдарч бгаа өвөр монгол тува халимаг буриадуудаа эрлийзээр нь дуудаж яах гэсэн юм. Ар монголоо голомтоо гэдэг тэдний сэтгэл рүү ус татах хэрэггүй. Та нар тэд монгол үндэстэн гэдгээрээ хэрхэн бахархдаг гэдгийг мэджхгүй байж гоочлоод яах нь вэ. Дэлхийн монгол айл. Хамаг монгол зэрэг нэвтрүүлгүүдийг үзэж яаж амьдарч байгаг үзэж монгол туургатануудаа хүндэлж байх хэрэгтэй. Би бол халх үндэстэн. Энэ үндэс угсаа жалга довоороо ялгаварладаг үзлээсээ салах юмсан. Энэ биднийг монголчуудыг хүчгүйдүүлсэн шүү дээ
  • Нямка
  • 2017/10/30 23:03
Чингис хаанаа......
8 шарга морио ..... хоймортоо. Хамгийн аятайхан
Газраа шүтээн болгож тавьдаг бүх өвөр монголчууд
Бүгд л бүдүүлэг монгол бичгээ хаяхгүй бичсээр л байна
ХАРИН бид хоймороо хаа хамаагүй түвдүүдийг үхэн
Хатан шүтээд байдаг мөртлөө дагавар . төрсөн охиноо хүчэндэнэ
Ээжийгээ ч .аавийгаа ч нядлана.хулгай. дээрэм . Худлаа ярих бараг л
Худал ч хүнд энгийн үзэгдэл ....Ийм л мулгуунууд ХЯТАДУУДАД ДАРЛУУЛЖ БАЙГАА АХ
ДҮҮСЭЭ ХУЖАА ГЭЖ ДОРОМЖЛОХ ЮМ ДАА..
ХЭЛЭХ ҮГ Ч АЛГА... ТОЛГОЙД нь юу байдаг юм болдоо

ДҮҮ
  • Захиалга
  • 2017/10/31 08:02
Захиалгат бичлэг гэдэг нь илэрхий байна. Өвөрмонголын тухайд жинхэнэ монголоороо ч бий эрлийзүүд ч бий. Харин ар монголын тухайд гэхэд лав л намайг хүүхэд байхад 32н тойрог 9 дүгээр дэлгүүр хайлааст гээд маш их хужаатай газар байсан. 32н тойрогт хятад сургууль байдаг. Зун хичээл нь орохоор бөөнөөрөө яг манай хашааны хажуугаар явдаг. Бид тэр үеэр нь чулуу шидээд нөгөө хятад хүүхдүүд зугтаад л явдгийг санаж байна. Тэр хавийн 16 57 17 гээд маш их эрлийз хүүхдүүдтэй сургууль байсан. Одоо тэд хужаа гэж ялгагдахаа байсан баына лээ.
  • monolg
  • 2017/10/31 08:45
Yunii umnu uvurmongolchuud bol bidnii mah tsusnii tasarhai mongolchuud gedgiig mun yeiin ued mongolchuudiig hoorond ni hagaralduulj temtselduulj baih gesen daisnuud hutgan uimuulegchid baisan odoo ch baigaa gedgiig yamagt sanaj yav bid daisnuud hutgan uimuulegchdiin nuluund orj uursdiin bii bolgoson augaa ih gurnee taraaj bas hoorondoo alaltsaad unuugiin yaduu buurai uls bolsnoo yamagt sana .Erliizuud gene tegeed yu gej erliiz geheer bugd muu humuus bish tednii sudsaar ch mongol tsus guij baigaa harin ene uursdiin mongolchuud dotor uudgui yrvaach sharvaach shunaltanguud zunduu bii shuu anhaaraltai baih hergtei ttim bolohoor erliizuud gej uzen yadah hereggui
  • зочин
  • 2017/10/31 09:00
өвөрмонголчууд тэр чигээрээ хужаа болсон байна лэ ш дэ. Хөдөө орон нутаг нь л юу гэхээс Хөх хотод бол эмнэлэгт нь нэг ч өвөр монгол хүн байхгүй монгол хүн очоод нэвтрэх маш хэцүү байна лээ. Өвөр монголчууд өөрсдөө таг хужаа болчихсон байна да
  • Са ах
  • 2017/10/31 09:28
Улс гүрнийг заруулагч хэрээ хошуут үл итгэгч хэт мэдэмхийрэгч худал эх оронч амин авилгачидын балаг одоо хүртэл үл тасармуу.1911 ОНЫ ҮНДЭСНИЙ ИХ ХУВЬСГАЛ энэ мэт хэрээ хошуутаас болж орос хэмээх шар хятад,хятад хэмээх хар хятадуудын идэш болсон бөгөөд дээлийн чинээ газар нутгаа жинхэнэ эх орончид амиараа солин бидэнд өвлүүлсэн гэдгийг сана.Буриад,тува,өвөр монгол хичнээн сайхан эх орончид сөөм газрын төлөө амиа өргөснийг мартах учиргүй,одоо архивын материалуудыг ил болгох эрдэм шинжилгээ,уран бүтээлийн эх сурвалжуудыг хойд үедээ нээж түүхийг ямар нэг улс төрийн бохир заваантай холболгүй үнэнээр нь гаргах цаг болсон,Монгол үндэсний эх бичигээ монгол хүн бүр сурч сэргээх хэрэгтэй.Худал яриаг тас цохих хэрэгтэй.
  • zochin
  • 2017/10/31 09:30
manai mongolchuudiig hagalan butargaj oirtuulahgui baih oros hiatadiin bodlogiig oilgohgui tednii uhuulgad itgej eleg negt ahan duusee muu helj tsaash tulhej bgaa humuus bol oros hiatadiin tagnuul hutgan uimuulegch esvel oorsdoo jinhene nuugdmal erliizuud bgaa da. odoogiin ene tseejee deldej hudlaa eh orinch tsarailsan sugselzuuruud golduul hariin gar hol bolson etgeeduyd baidag yum bilee. nogoo dayar mongol hoh mongol geh met bulgiin udirdagch nar ni jinhene erliiz hulgaich deeremchid baisan shu.
  • Са ах
  • 2017/10/31 09:30
Улс гүрнийг зардуулагч хэрээ хошуут үл итгэгч хэт мэдэмхийрэгч худал эх оронч амин авилгачидын балаг одоо хүртэл үл тасармуу.1911 ОНЫ ҮНДЭСНИЙ ИХ ХУВЬСГАЛ энэ мэт хэрээ хошуутаас болж орос хэмээх шар хятад,хятад хэмээх хар хятадуудын идэш болсон бөгөөд дээлийн чинээ газар нутгаа жинхэнэ эх орончид амиараа солин бидэнд өвлүүлсэн гэдгийг сана.Буриад,тува,өвөр монгол хичнээн сайхан эх орончид сөөм газрын төлөө амиа өргөснийг мартах учиргүй,одоо архивын материалуудыг ил болгох эрдэм шинжилгээ,уран бүтээлийн эх сурвалжуудыг хойд үедээ нээж түүхийг ямар нэг улс төрийн бохир заваантай холболгүй үнэнээр нь гаргах цаг болсон,Монгол үндэсний эх бичигээ монгол хүн бүр сурч сэргээх хэрэгтэй.Худал яриаг тас цохих хэрэгтэй.
  • mongol
  • 2017/10/31 09:48
TSEBER UBUR MONGOL ODOO BAIHGYI. 1950 ONOOS UMNU TURSUN NI TSEBER BAIH. YYNIIG M.ENHBOLD, ELBEGDORJ NARIIN ZAHIALGAAR BICHIJ TARAAJ BAIGAA.
  • mendee
  • 2017/10/31 10:12
Ovormongolchuud bol hajuu ailiin batiinh, dorjiinh shuu dee. Setgeldee mongol gej baival jinhen mongol bolno. 1.3 ter bum hayatadiin 95 huv n han undesten baina. 4-5 saya ovor mongolchuud baina ted bol jinhen mongolchuud.

НИЙТЛЭЛЧ

САНАЛ АСУУЛГА

УИХ-аар хаалттай хуралдсан өршөөлийн хуулийг зөвшөөрч байгаа юу?