Даланжаргалан сумын иргэд аргаа барж Засгийн газарт хандлаа

6713 2017/10/20 0

 Дорноговь аймгийн Даланжаргалан сумын малчид Live conference center төвдөнөөдөрмэдээлэл хийлээ. Тус суманд Ашигт малтмалын гарын тосны газраас /АМГТГ/ сонгон шалгаруулалтаар олгох гурван хайгуулын тусгай зөвшөөрлийг хаах, тендерийг хүчингүй болгож цуцлуулахыг шаардаж байгаа мэдэгдсэн юм. Даланжаргалан сум 150 гаруй мянган малтай бөгөөд эдгээрийн 80 хувь нь уул уурхайн сөрөг нөлөөлөлд өртөгдөж байгаа гэв. Гэтэл 2017 оны есдүгээр сарын 22-ныөдөр Засгийн газрын дэмжлэгээр АМГТГ тус сумын малчдын гол бэлчээр нутаг болох Алагтолгод, Гашуун,Залаатад 12.664.57 га талбайг хамарсан хайгуулын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын тендер зарлажээ. Энэ сарын 23-нд ялагчийг шалгаруулж тусгай зөвшөөрөл олгоход бэлэн болоод байгаа юм байна. Тендерээр олгох нутагт гурван багийн 40 гаруй өвөлжөө, хаваржаа, 30 гаруй мянган мал бүхий 40 малчин өрх нутгалдаг гэдгийг малчид хэлсэн юм. 

Хайгуул хийсэн компаниуд нөхөн сэргээлт хийхгүй байна

 

 

Даланжаргалан сумын иргэн. Э.Чулуунзүрх: Манай сумын иргэд өнгөрсөн наймдугаар сард сумын байгаль хамгаалах иргэдийн бүлэг байгуулж, нутаг орноо хамгаалахаар ажиллаж байна. Ашигт малтмалын газрын тосны газарт энэ сарын 23-нд хайгуулын тендерийн сонгон шалгаруулах явуулах гэж байгаа. Бид үүнийг эсэргүүцэж, цуцлахыг шаардаж байна. Ашигт малтмал газрын тосны газар болон Ерөнхий сайдад албан бичиг хүргүүлсэн. Мөн УИХ-ын өргөдлийн байнгын хороонд 900 хүний гарын үсэгтэй албан шаардлага бас хүргүүлсэн байгаа. Одоогийн байдлаар бидэнд ямар нэгэн хариу ирээгүй байна. Дорноговь аймгаас сонгогдож УИХ –ын гишүүн Б.Дэлгэрсайхантай өчигдөр уулзаж, нөхцөл байдлын талаар хэлсэн. Гишүүн гэсэн асуудлыг эсэргүүцэж байгаа илэрхийлсэн.

Засгийн газар сонгон шалгаруулалт нэрээр малчдын бэлчээрийг булааж байна. Иймээс бид энэ асуудалтай тууштай тэмцэж ажиллана. Манай сум 404,5 мянган га газар нутагтай, түүний 70 орчим хувьд уул уурхайн үйл ажиллагаа явуулж байна. Тухайлбал, 1990-ээд оноос хойш МАК, Чингисийн хар алт, Штанк коли, Алаг тогоо ХХК зэрэг томоохон компаниуд хайгуулын олборлолт, тээвэрлэлт явуулж байгаа. Гэвч эдгээр компаниуд хангалттай хэмжээнд нөхөн сэргээлт хийхгүй байна.

 Малын бэлчээргүй болсон

 

Өнгөт багийн иргэн Ш.Энх-Амгалан: Уул уурхай үйл ажиллагаа асар ихээр хийгдэж байна. Нөхөн сэргээлт хийхгүй байгаа учраас  шороо тоос ихээр гарч байна. Мөн малын бэлчээр байхгүй болсон. Иргэдийн хувьд амьдрах боломжгүй болж байна. Янз бүрийн хайгуулыг явуулахыг бид эсэргүүцэж байна.

Булаг шанд бүгд ширгэж, дууслаа

 

 Бичигт багийн иргэн Б.Эрдэнэбат: Булаг шанд асар ширгэж, усны хомстолд орж байна. Усны асуудал маш хүнд болж байна. Элдэв баг 22 булагтай байсан өнөөдрийн байдлаар хоёр л булагтай болсон. Өнгөт баг 26 булагтай байсан өнөөдрийн байдлаар гурван булаг шанд байна

Бичигт баг  13 булаг байсан. Одоогийн байдлаар хоёр булаг шанд үлдсэн. Булаг шанд худаг бүгд ширгэж, дуусах гэж байна. Мөн Элдэв багийн иргэдийн эрүүл аюулгүй амьдрах эрх ихээр зөрчигдөж байгаа гэдгийг хэлмээр байна.

 

 Ургамал ургахгүй байна 

 

 Элдэв багийн иргэн П.Пүрэвдулам: Даланжаргалан 2700 хүн амтай 150 мянга гаруй малтай. Малын бэлчээрийн 80 орчим хувьд нь уул уурхайн нөлөөнд өртөж байгаа. Элдэв багт нүүрсний таван уурхай, хайгуулын гурван уурхай үйл ажиллагаа явуулж байна. МАК нүүрсний уурхай 1996 оноос үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Одоогийн байдлаар таван нүүрсний уурхай үйл ажиллагаа явуулж байгаа учраас манай багийн иргэд эрүүл мэндээрээ маш их хохирч байна. Уул уурхай ажиллаж эхлээгүй байхад маш олон ургамал ургадаг байсан. Одоо байгалийн экологи алдагдаж ургамал ургахаа болсон. Малын бэлчээр маш их муудаж байна. Иймээс энэ хайгуулын лицензийг нэмж олгохгүй байхыг Засгийн газар болон Ашигт малтмалын газраас хүсч байна.

Н.Алтанцэцэг

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.UNDESTEN.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9605-1575 утсаар хүлээн авна.
Сэтгэгдэл бичих
Нэр:*
Сэтгэгдэл:
Та сэтгэгдэл бичихдээ 10 тэмдэгдээс дээш тэмдэгт бичнэ үү.
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Асуулт:
10-3=?
Хариуг энд бичнэ үү:*
НИЙТЛЭЛЧ

САНАЛ АСУУЛГА

УИХ-аар хаалттай хуралдсан өршөөлийн хуулийг зөвшөөрч байгаа юу?