Булган сумын Соёлын төвийг хуурч Г.Жамъянгийн нэрэмжит болголоо

6843 2017/10/20 0

 

Дорнод аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит 5 дугаар хуралдаанаар Булган сумын Соёлын төвийг Ардын жүжигчин, Төрийн шагналт, Зууны манлай морин хуурч Г.Жамъянгийн нэрэмжит болгох тухай асуудлыг хэлэлцэж, баталлаа. Монголын морин хуурын орчин цагийн сургалтыг үндэслэгч, хөгжмийн урлагийн нэрт төлөөлөгч, сурган хүмүүжүүлэгч, профессор, төрийн их хуурч Гомбодоржийн Жамъян нь 1919 онд Дорнод аймгийн Булган сумын Туг уул хэмээх газар мэндэлсэн Булган сумын уугуул, тус сумаас төрсөн суут хүмүүн билээ.


Их хуурчийн гэр бүлийнхэн тус сумын Соёлын төвийг нэрэмжит болгох тухай хүсэлт гаргасны дагуу сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал, аймгийн Засаг даргад хүсэлт ирүүлжээ.


Г.Жамъян хуурч 20 орчим дуу, 2 хөгжимт драмын жүжиг, 14 концертын бүжиг, 1 бүжгийн жүжгийн хөгжим, үндэсний болон европын төрөл бүрийн хөгжмийн зэмсэгт тохируулан бичсэн 50 гаруй зохиол, морин хуур хөгжмийн 2 сурах бичиг, 1 дуурь, 2 киноны хөгжим бичиж, дэлхийн 20 гаруй оронд өөрийн үндэсний урлагаа сурталчлан таниулсан шавхагдашгүй суу билиг, авьяаст хүмүүн юм. Их хуурчийн охин Ж.Цэцгээ Монголын хамгийн нарийн сапрон хоолойтой дуучин бөгөөд түүний хүү нь "Камертон” хамтлагийн ахлагч, Төрийн соёрхолт дуучин  Д.Болд билээ. 

dornod.gov.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.UNDESTEN.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9605-1575 утсаар хүлээн авна.
Сэтгэгдэл бичих
Нэр:*
Сэтгэгдэл:
Та сэтгэгдэл бичихдээ 10 тэмдэгдээс дээш тэмдэгт бичнэ үү.
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Асуулт:
8+8=?
Хариуг энд бичнэ үү:*
НИЙТЛЭЛЧ

САНАЛ АСУУЛГА

УИХ-аар хаалттай хуралдсан өршөөлийн хуулийг зөвшөөрч байгаа юу?