Хэнтийчүүдийг эрүүл хүнсээр хангана

6912 2017/10/20 0

 

Хэнтий аймаг нь ногоон хөгжилд суурилсан тогтвортой хөгжлийн хэтийн зорилт бодлогын баримт бичгээ батлуулсан анхны аймаг болсон. Энэ нь гадны төсөл хөтөлбөрүүд манай аймагт хэрэгжихэд ихээхэн түлхэц болж байгаа юм. Тиймээс Европын холбооноос санхүүждэг эрүүл хөрсөнд эрүүл ногоог тарьж иргэдийн амьжиргааг дээшлүүлэх зорилготой "Хэнтий аймгийн хүнсний ногооны салбарын тогтвортой хөгжлийн бодлогод ИНБ-ын оролцоог бэхжүүлэх” төсөл 3 жилийн хугацаатай Хэнтий аймагт хэрэгжиж байна.

Уг төслийг Чехийн Каритас (CCR) байгууллага, Монголын ХААХоршоологчдын Үндэсний Холбоо болон Францын ЖЭРЭС байгуулага хамтран хэрэгжүүлдэг бөгөөд төслийн үйл явц, үр дүнтэй биечлэн танилцахаар Франц улсаас Монгол улсад суугаа бүрэн эрхт элчин сайд Элизабет Барсак, Жерес ОУБ-ын Азийг хариуцсан захирал Лоренс нар дагалдах хүмүүсийн хамт Чингис хотод айлчиллаа.


Европын холбоо нь ногоон үйлдвэрлэлийг дэмждэг 40 жилийн түүхтэй бөгөөд Монгол улсад 7 дах жилдээ үйл ажиллагаагаа явуулж байгаа юм. Орон нутгаас Архангай аймагт анхны төслөө хэрэгжүүлсэн бөгөөд хоёр дах аймгаар Хэнтий аймаг сонгогджээ.


Одоогийн байдлаар уг хөтөлбөрийн хүрээнд МСҮТ болон Биндэр сумын албан бус бүлгийг сонгож, үзүүлэх сургалтын 2 ферм байгуулсан. 27 гишүүнтэй ИНБ-ын сүлжээ байгуулж, ногоочид болон сургагч багш нарыг сургалтад хамруулсан байна. Мөн  Чингис хот, Мөрөн суманд  123 m2 талбайтай гурван улирлын хүлэмж 4 ширхгийг барьж төсөл нь шалгарсан ногоочдод хүлээлгэн өгсөн бөгөөд 60-70 тоннын багтаамж бүхий 2 зоорийг 2017 онд багтаан ашиглалтад оруулахаар ажил явагдаж байна.


Төслийн зүгээс ногоочдод зоорь болон хүлэмжний дэмжлэг үзүүлэхдээ нилээд судалгаа хийдэг байна. Үүнд сүүлийн 10 жилийн ургац хураалтын дүн, ажлын дадлага туршлага, ногооны чиглэлээр тогтвортой ажилласан эсэх, ажлын байр нэмэгдүүлэх боломж, өөрсдөөсөө тодорхой санхүүгийн эх үүсвэртэй байх зэрэг шалгуурууд тавьдаг бөгөөд одоогийн байдлаар Осоржамаа, Эрдэнэцэцэг, Ганзориг нар шаардлагыг хангасан тул төслөөс тодорхой дэмжлэг авчээ.


Энэхүү төсөл нь хэсэг бүлэг ногоочдын бизнесийг дэмжихээс илүүтэй нийт Хэнтийчүүдийг химийн бордоогүй эрүүл хүнсээр хангах үндсэн зорилготой. Өвлийн хүлэмж, зоорьтой болсноор ногоочид маань жилийн 4 улиралд ногоогоо тарих, нөөцөлж хадгалснаар аймгийнхаа иргэдийн ногооны хэрэгцээг хангах боломжтой болж байгаа юм. Ингэснээр нэг талдаа ногоочдын орлого нэмэгдэх, тогтмол орлоготой байх, нөгөөтээгүүр аймгийн иргэд эрүүл чанартай хямд ногоогоор хангагдах зэрэг давуу талтай.


Аймаг орон нутгийн зүгээс ч мөн ногоочдыг бодлогоор дэмжиж хувийн хөрөнгөөр зоорь барьсан иргэнд 1 сая хүртэлх төгрөгийн буцалтгүй тусламж үзүүлдэг. Мөн ногоочдыг орлогыг нэмэгдүүлэх зорилгоор нэгдсэн үзэсгэлэн худалдаа зохион байгуулдаг. Хамгийн сүүлд намрын ногоон өдрүүд үзэсгэлэн худалдааг зохион байгуулсан бөгөөд уг арга хэмжээнд ИНБ-ын 15 ногоочин 25 нэр төрлийн бүтээгдэхүүн борлуулж 2 хоногт  5 сая гаруй төгрөгийн борлуулалт хийжээ. Түүнчлэн Хэрлэн сумын удирдлагууд цэцэрлэг сургуулийн хүнсний хэрэгцээнд аймгийнхаа ногоочдын тарьсан ногоог авахаар шийдвэрлэсэн зэрэг нь ногоочдод маань тодорхой дэмжлэг болж байна.


Төслийн хамт олон аймгийн удирдлагуудтай уулзах үеэр хэлсэн үгэндээ "аймаг орон нутгийн бодлого нь төслийн зорилготой уялдаж байгаад талархалтай байгаагаа дурдаад төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхэд орон нутгийн дэмжлэг зайлшгүй хэрэгтэй байдаг бөгөөд Хэнтий аймаг нь ногоон хөгжлийг эрхэмлэдэг ялангуяа зоорины хэрэгцээ шаардлага байгааг ойлгож дэмждэг зэрэг нь маш их таалагдсан тул цаашид хөтөлбөрөө үр дүнтэй хэрэгжүүлэхэд томоохон дэмжлэг болох бөгөөд хамтран ажиллахад таатай байгаагаа” илэрхийлсэн юм.

Дашрамд сонирхуулахад манай иргэд ногоо тарих ажлыг төдийлөн тоодгүй, хүнд хүчир гэж голдгоос болоод ажиллах хүч дутагдалтай байгаа талаар ногоочид маань ярьж байлаа. Ногоо тарих хүсэлтэй, ажилч хичээнгүй хүмүүс өрхийн орлогоо нэмэгдүүлэх бүрэн боломж байна гэдгийг хэлж байсан юм.

 

Хэнтий аймаг 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.UNDESTEN.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9605-1575 утсаар хүлээн авна.
Сэтгэгдэл бичих
Нэр:*
Сэтгэгдэл:
Та сэтгэгдэл бичихдээ 10 тэмдэгдээс дээш тэмдэгт бичнэ үү.
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Асуулт:
10-3=?
Хариуг энд бичнэ үү:*
НИЙТЛЭЛЧ

САНАЛ АСУУЛГА

УИХ-аар хаалттай хуралдсан өршөөлийн хуулийг зөвшөөрч байгаа юу?