“Сүрьеэгүй-Сэлэнгэ” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлэв

7495 2017/10/27 0

Монгол Улсад сүрьеэ өвчин газар авч байгаа талаар эмч нар, эмнэлгийн дарга нар явсан газар бүртээ ярьдаг болсон.  Тэгвэл Сэлэнгэ аймаг 2020 он гэхэд сүрьеэгүй аймаг болохоор "Сүрьеэгүй-Сэлэнгэ” хөтөлбөр боловсруулан ажиллаж байна. Сүрьеэгийн чиглэлээр ажиллаж буй эмч, эмнэлгийн ажилтнуудын мэдлэгийг бататгах, мөн хоорондын уялдаа холбоогоо сайжруулахад чиглэсэн сургалтыг аймгийн ЭМГ-т зохион байгууллаа.

 

Энэ удаагийн сургалтын чиглүүлэгч багшаар ХӨСҮТ-ийн Сүрьеэгийн тандалт судалгаа хариуцсан их эмч Янжиндулам урилгаар ажиллаж, сүрьеэ өвчний талаар шинэ мэдээ, мэдээлэл өгч, арга зүйн зөвлөгөө өгсөн байна.

2017 онд Монгол Улсын Засгийн газраас батлан гаргасан Халдварт өвчнөөс сэргийлэх, хянах тухай үндэсний хөтөлбөрт сүрьеэ өвчний нас баралт болон тархалтыг тодорхой хувиар бууруулна гэж заажээ. Тэгвэл яг түүнтэй адил Сэлэнгэ аймаг ч гэсэн 2020 он гэхэд сүрьеэгийн өвчлөл, тархалтгүй аймаг болох зорилт дэвшүүлж, "Сүрьеэгүй-Сэлэнгэ” хөтөлбөр боловсруулан аймгийн ИТХ-аар батлуулсан байна. Өнгөрсөн хугацаанд энэ чиглэлээр нийтийг хамарсан олон ажлуудыг үр дүнтэй зохион байгуулсан байна. Сэлэнгэ аймгийн эмч, мэргэжилтнүүд тандалт судалгааны ажлыг аймгийнхаа есөн суманд явуулж эрт илрү ажлыг зохион байгуулжээ. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.UNDESTEN.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9605-1575 утсаар хүлээн авна.
Сэтгэгдэл бичих
Нэр:*
Сэтгэгдэл:
Та сэтгэгдэл бичихдээ 10 тэмдэгдээс дээш тэмдэгт бичнэ үү.
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Асуулт:
10-2=?
Хариуг энд бичнэ үү:*

САНАЛ АСУУЛГА

Цаазын ялтай орон болохыг дэмжиж байна уу?