Дорноговьд хөршийн хяналтыг сэргээж эхлэв

5593 2017/10/28 0

Монгол орны хаана ч гэсэн хөршийн хяналт, харилцаа сул байгаа. Иргэд, оршин суугчдын шилжилт хөдөлгөөн ихэсч, хөрш зэргэлдээ айлууд бие биенээ төдийлөн сайн танихгүй байх, ахуйн хүрээнд үйлдэгдэж буй гэмт хэргийн талаар холбогдох байгууллагад мэдээлэхгүй байх явдал ихсэж байгаа гэнэ. Иргэд, оршин суугчдын оролцоонд тулгуурлан ахуйн хүрээнд гарч буй гэмт хэрэг, зөрчлийг бууруулах, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, сайн хөршийн холбоог бий болгох зорилгоор Дорноговь аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн 2017 оны 57 дугаар тогтоолоор "Хөршийн хяналт хөтөлбөр”-ийг батлан хэрэгжүүлж байна. Хөтөлбөрийг 2 үе шаттай. 2017 онд Сайншанд сумын 2, 3 дугаар багт энэхүү төслийг хэрэгжүүлж байна.

Хөтөлбөрийг олон нийтэд таниулахаар багуудад Өртөөчилсөн сургалт зохион байгуулж, гарын авлага, холбогдох материал тараажээ. Уг хөтөлбөрийн хүрээнд иргэд, оршин суугчид Хөршийн хяналтын бүлэг үүсгэн сайн дураараа бүлгийн зохион байгуулалтад орж оршин суугаа нутаг дэвсгэрийнхээ аюулгүй, тав тухтай байдлыг хангахад өөрсдийн хэмжээнд оролцох бөгөөд илэрч буй зөрчил, гэмт хэргийн талаар холбогдох байгууллагад мэдэгдэнэ. Хөршийн хяналтын бүлгийн ахлагч, цагдаагийн хэсгийн байцаагч, багийн Засаг дарга, СӨХ-ийн гүйцэтгэх захирал нарын эрх үүргийг тодорхойлсон итгэлцлийн гэрээний дагуу хууль сахиулах байгууллагад иргэд, оршин суугчдын ирүүлсэн мэдээллийг чандлан хадгална, шаардлагатай тохиолдолд тухайн иргэний аюулгүй байдлыг ханган ажиллана. Нийт бүлгийг хөтөлбөрт тусгагдсан шалгуур үзүүлэлтийн дагуу дүгнэж, хамгийн өндөр оноо авсан 2 бүлгийг мөнгөн шагналаар урамшуулах аж.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.UNDESTEN.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9605-1575 утсаар хүлээн авна.
Сэтгэгдэл бичих
Нэр:*
Сэтгэгдэл:
Та сэтгэгдэл бичихдээ 10 тэмдэгдээс дээш тэмдэгт бичнэ үү.
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Асуулт:
5+5=?
Хариуг энд бичнэ үү:*
НИЙТЛЭЛЧ

САНАЛ АСУУЛГА

УИХ-аар хаалттай хуралдсан өршөөлийн хуулийг зөвшөөрч байгаа юу?