Говь-Алтайд хүчтэй газар хөдөлжээ

5373 2017/10/30 0

Говь-Алтай аймгийн Чандмань сумын Өлзийбулаг багийн "Алаг хайрхан ” гэдэг газарт өчигдөр буюу энэ сарын 10.29-ний өдрийн 20:05 цагт 4.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ. Газар хөдлөлтийн талаар Одон орон, геофизикийн хүрээлэнгээс тодруулахад, иргэдэд чичирхийлэл хүчтэй мэдрэгдсэн, мэргэжлийн ангийн 24 хүний бүрэлдэхүүнтэй, 4 ажлын хэсэг сумын төвийн 48 барилгад үзлэг хийхэд, сургууль, цэцэрлэгийн барилгын 64 см-ийн зузаантай тоосгон хана цуурчээ. Мөн ЗДТГ-ын худгийн барилгын блокон хана, иргэн Х-гийн байшингийн 24 см-ийн зузаантай тоосгон хана тус цуурсан байна. Одоогоор аймгийн Онцгой байдал, Мэргэжлийн хяналтын газраас томилогдсон ажлын хэсэг тус суманд ажиллаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ. 

 

 



 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.UNDESTEN.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9605-1575 утсаар хүлээн авна.
Сэтгэгдэл бичих
Нэр:*
Сэтгэгдэл:
Та сэтгэгдэл бичихдээ 10 тэмдэгдээс дээш тэмдэгт бичнэ үү.
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Асуулт:
6+6=?
Хариуг энд бичнэ үү:*
НИЙТЛЭЛЧ

САНАЛ АСУУЛГА

УИХ-аар хаалттай хуралдсан өршөөлийн хуулийг зөвшөөрч байгаа юу?