Ц-г Ч-ээр сольсны хор уршиг

8720 2017/11/01 14

 

Монгол хэлний зөв бичих дүрмийг боловсронгуй болгох мэргэжлийн зөвлөгөөнийг хэл бичгийн эрдэмтдийн дунд 2011 онд зохион байгуулсан байдаг. Энэ зөвлөгөөнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх хэлний бодлогын үндэсний зөвлөл, МУИС, МУБИС-ийн хэл шинжлэлийн ухааны докторууд оролцож, санал бодлоо солилцсон бөгөөд эргэлзээтэй бичигддэг гэх 700 үгийн хэрхэн зөв бичих талаар эцсийн шийдвэрт хүрсэн тухай мэдээлж байлаа.

Үүний дараагаас Монголчуудын дунд маш их эргэлзээтэй үгс бичигдэж эхэлсэн. Хэлний зөвлөлд уг нь биднээс дээр мэдлэгтэй улсууд байдаг гэж боддог ч хэл зүйн хувьд гачигдалтай хүмүүс байдаг нь тэдний засварласан 700 үгнээс шууд харагдсан. Өчнөөн баялаг сайхан Монгол үгс байхад нэг үгээр олон утга санаа илэрхийлэхийг хүсч, ирээдүй хойш үеийн минь хэл зүйн хэрэглээг хумьж чадсан нэг талаасаа мундаг эрх мэдэлтэй улс юм даа гэж бодогдож байв.

Тэдний завсарласан нэг үг бол ЧЭЭЖ. Уг нь ЦЭЭЖ гэж бичдэг байлаа. Гэтэл хэл шинжлэлийн эрхэм суутнуудад нэг л биш санагдаж. Тэгээд Ц-г Ч-ээр сольчихлоо. Бидний үеийнхэн болоод биднээс дээшх үеийнхэн хэзээ ч ЧЭЭЖ гэж бичиж, уншиж, ашиглаж чадахгүй юм билээ. Одоо яахав, алдаатай бичдэг нэгэн гээд хэлний зөвлөлийнхөө шийдвэрт гомдож, олон жилийн сурч боловсорсон хайран цаг хугацаагаа л адлаж явахаас. 

Харин энэ цаг үеийнхэн одоо дунд сургуульд сурч байгаа хүүхэд багачууд ЧЭЭЖ гээд бичихдээ нэг их түүртсэнгүй. Ном сурах бичиг нь ч бидний үеийн Ц-г Ч-ээр солиод хэвлэгдчихсэн байна. Хурдан юм аа. Ингээд нэгэн жаран дуусч гэдэг шиг бидний үе 30 ч хүрээгүй байхдаа дуусч, шинэ эрин Ч үсгээр хүний биеийн төв хэсгийн төлөөлөн нэрлэх болсноор даруй таван жил өнгөрчээ. 

Гэтэл Ц-г Ч-ээр сольсон нь утгын алдаатай байсан. Тиймээс хуучнаар нь Ц үсгээ ашиглана гэсэн шийдвэрийг Төрийн хэлний зөвлөлөөс саяхан гаргачихлаа. Ингээд таван жил орчим хэрэглэсэн сурах бичгүүд хог руу явж, шинээр сурах бичгүүд хэвлэгдэж эхэлсэн гэлээ. Бид ч Ц–дээ дасчихсан байсан учир түүртэх зүйл алга. Гэтэл анхнаасаа Ч-ээр бичиж, уншиж сурсан энэ багачууд яах вэ. Зөв бичиг зүйн хувьд ямар хойч үеийг бэлтгэж байгаагаа хэлний зөвлөлийн "зөнөг”-үүд ойлгож байгаа болов уу?

Улс орны хэл гэдэг бол халдашгүй дархан байдлын илэрхийлэл. Гэтэл манай монгол хэл хэдхэн өвгөний цэц булаалдаар солигдож, өөрчлөгдөж байдаг дархлаагүй хэл болчихлоо. Маргааш Ц ч үгүй, Ч ч үгүй болвол яах вэ. Хэн хэлийг минь дархлаатай болгох вэ? Өнөөдөр Ч нь Ц болж өөрчлөгдсөнд толгой нь эргэж суугаа багачууд Монгол улсын минь ирээдүй гэж бод доо.  



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.UNDESTEN.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9605-1575 утсаар хүлээн авна.
Сэтгэгдэл бичих
Нэр:*
Сэтгэгдэл:
Та сэтгэгдэл бичихдээ 10 тэмдэгдээс дээш тэмдэгт бичнэ үү.
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Асуулт:
8+8=?
Хариуг энд бичнэ үү:*
  • Энээ
  • 2017/11/01 11:43
Угаасаа ссүүлийн энэ өөрчлөлтүүд ямар ч зохиоцолдоогүй БУРУУ өөрчлөлтүүд ш дээ ЭХ хэлээ доромжилсон утгыг нвАЛДАГДУУЛСАН
  • Зочин
  • 2017/11/01 15:03
60, 70, 80, 90-д онуудад бичиж болоод байсан бичиг үсгийг өөрчлөөд сууж байдаг, яасан ч завтай хүмүүс вэ дээ. Одоо тэгээд дахиад бас өөрчлөөд. Мунхагы нь дуудаад ч нэмэргүй юм шив дээ. Заримдаа бухимдмаар байх юмаа.
  • Зочин
  • 2017/11/01 18:42
Маргааш Еэж гээд л зогсож байна даа. Ерөөсөө ч, ц авиа монгол хэлд байдаггүй гэнэ гэвэл яах вэ? Бид мөн л хоосон шогширцгоогоод л өнгөрнө. Хожиж үлдэх нь дэд сайд авгайн хэвлэлийн компани. Өөрийгөө хэлний шинжлэлийн мундаг эрдэмтэн гээд итгэчихсэн, Ренчин гуайн хойд дүр гээд зарлачихсан зөнөг өвгөнд хэдэн төгрөг атгуулчихна. Дараа жил нь бас л нэг өөрчлөлт бодож олно. Бас л дэд сайдын компани хожино. Тийм л байсан. Иймээрээ л дуусна. Бидний хувь тавьлан энэ.
  • Тулга
  • 2017/11/02 14:30
Дараа нь эрвээхий гэдэг нэг үгийг засах юм гэхдээ таван жилийн дараа.
  • 1
  • 2017/11/03 15:45
бас зөөлний болон хатуугийн тэмдэг 2-ын асуудал байна аа байна
  • арайчдээ
  • 2017/11/05 16:29
энэ бол сурах бичигээр тоглож наймааны арга. Хэлний мэргэжлийн хүмүүс гэж мэдлэггүй цалин авагч нар
  • xaxa
  • 2017/11/06 22:07
ene bol zugeer bussiness mongold uhsen huurniih ni ertemten mergeduud bdgin herev bdg bol tednar yu hiisiin yu hiij bgn ene shinjleh uhaani hureelengin erdemted nertei hudla ongirogchnor yu hiigeed bnaa xaxa orovdmoor
  • зочин
  • 2017/11/07 22:09
Эрвээхэй гэдэг сонсголонтой, өхөөрдсөн хэлбэртэй бичдэгийг эрвээхий гэхээр нэг л утгагүй санагдаад... за тэгээд энэ зөнөгүүд шинэ нээлт хийж байна цол хамгаалж байна гэж боддог юмуу хаашаа юм дураараа дургих юм. Бидний үеийн зөв бичгийн дүрэм, сургалт гуйвах дайвах юмгүй сайхан байсаан.
  • zurehnii hilen
  • 2017/11/09 19:52
bucaagaad baisan ymiig baisan gazar ny tavihad emeh cegctei boldog biz dee.70garui jil hergelsen bichgee bucaaj bairand ny tavisan ny deer 5jil uzsen huuhduud zolios l boloh ym bna hurdan bairand ny tavy
  • bayaraa
  • 2017/11/10 10:35
naad zunusun heden hiih ajilgui uomnuudaa boliulaach ee 70jil nozoldoj baij ene dainii bolgoson durem shuudee
  • jak
  • 2017/11/14 09:38
цээж, чээжийн ялгааг сайн ойлгохгүй байна. ер нь ингэж үг үсгийн дүрэм өөрчилж байхаар монгол хэлний сургалтанд анхаарал хандуулмаар юм. их дээд сургууль төгссөн хүмүүс зөв бичих дүрмийн тал дээр маш их асуудалтай байна.
  • bid
  • 2017/11/14 20:01
ene tsag ued maluud ireedui yer mini ih togloj bn da,uhej dald oroosoi
  • зочин
  • 2017/12/03 12:56
эх болсон монгол хэлээр ингэж дуртай нэг хужаагаар нь оролдуулаад баймааргүй байна. Үүний цаад зорилго санааг би бодохдоо ингэж үсэгүүдийг сольж дуудлагыг нь сольсноор монголчуудыг аажмаар хятад хэл аялагад чихийг нь дасгах гэсэн хужаа санаа байж мэднэ.Худал гэвэл тэр өвөрмонголчуудыг хар хужаа аялага ороод Ц үсгийн оронд Ч-г хэрэглэж байгаа. Хар малууд минь өөр оролдох юмаараа оролдоорой. Мори, хони гэж бичинэ гэж бас хуцаад байлуу муу эрлийз чинь
  • Иргэн
  • 2017/12/05 16:05
Энэ хэл бичгийн хүрээлэн юу хийж байдгийн бэ???
Эсвэл хужаагийн эрлийзүүд ингээд байна уу???
Өөрсдөө хэлж бичиж чадахгүй болохоор өөрчлүүлээд байгаа бус уу!!!
Удахгүй Р үсэг байхгүй болж бүгд Л болохын байна даа!!!
Хэдэн телевизийн хөтлөгч нар нь бөөрөнхий хэлтэй. Та нар хараарай даа.
Хэлний бэрхшээлтэй хүмүүсээр хөтлөгч хийлгэмээргүй байна.
НИЙТЛЭЛЧ

САНАЛ АСУУЛГА

Цаазын ялтай орон болохыг дэмжиж байна уу?