Монголчууд ядуурсан шалтгааныг улстөрчдөөс хайя

8442 2017/11/01 3

Үндэсний статистикийн хороо Дэлхийн банктай хамтран Монгол улсын ядуурлын 2016 оны тооцоог гаргажээ.  Ядуурлын түвшинг 2014 оныхтой харьцуулахад 37 хувийн өсөлттэй гарчээ. Энгийнээр өгүүлбэл нийгэмд ядуучуудын эзлэх хувь дээр өгүүлсэн хэмжээгээр өссөн гэсэн үг. Өнгөрсөн онуудад эдийн засаг, нийгэмд гарсан сөрөг цочролуудын улмаас 2014 онд ядуурлаас гарсан иргэд эргээд ядуурчээ гэхээр "Аз жаргал” амласан дарга нар, төр засгийн эрх баригчид ямархуу ажиллаж байгаа нь тодорхой болж байна. Засгийн газар иргэдийн аж амьдралыг өөд татахын тулд ажил хийхгүй байгаа юм болов уу. Үе үеийн сайд, дарга нар элдэв төсөл, арга хэмжээ нэрээр улсын мөнгийг үргүй зарж байгаа нь сүүлийн үед илчлэгдэх нь нэмэгдсэн. Тиймээс монголчуудыг ядуурал руу түлхэхэд улстөрчид, дарга нар дэндүү их хүч гаргасан гэж хэлж болно. Жишээ татан төсвийн мөнгийг хэрхэн үргүй зарж, хувьдаа завшсаныг монголд өрнөж буй үйл явдлаас эргэн харцгаая.

 


Баримт 1 

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нийтийн эрх ашгийг хохироож ТЭЗҮ-гүй, зураг төсөлгүй утааны үйлдвэрт улсын төсвөөс 14 тэрбум төгрөгийг олгосон байдаг. Энэ тендерээс 3 тэрбум 40 сая төгрөг хувь хүний хадгаламжийн дансанд шилжүүлсэнийг аудитын шалгалтаар тогтоосон байна.  Энэ мөнгөөр утааг бууруулах чамлахааргүй ажил хийх байсан.  

 

Баримт 2

Нийслэлийн Нийтлэг үйлчилгээний газрын дарга Ш.Одончимэг, ерөнхий нягтлан бодогч Д.Энхжаргал нарыг 1.5 тэрбум төгрөг хувьдаа завшсан хэргээр АТГ-ынхан 10 дугаар сарын 18-нд саатуулагдсан. Тэд өөр хүмүүсийн нэр дээр орон сууц, гарааж, үл хөдлөх хөрөнгө олноор авсан төдийгүй, дотоодын ажилчдын дансаар урамшуулал нэрээр 500 сая төгрөг шилжүүлсэн зэргээр ихээхэн мөнгө, санхүүгийн асуудалд холбогдоод байгаа юм. Энэ нь нийслэлд авлигын ямар далд, том сүлжээ буйг илтгэж байна.

 

Баримт 3

Улаанбаатар төмөр замын дарга Д.Жигжиднямаа зам засварын машиныг өндөр үнээр худалдаж авсан. Үнийн дүнгийн 50 хувийг шилжүүлсэн асуудлыг АТГ-ын ОНЗ-ийнхөн олон нийтэд дэлгэсэн.   Мөн Улаанбаатар төмөр замын хөдлөх ангид хэрэглэдэг шатах, тослох материалыг өмнө нь ОХУ-аас нэг тонныг нь 4 сая 600 мянган төгрөгөөр худалдаж авч нийлүүлдэг байсныг  2017 оны нэгдүгээр сард нэг тонныг 10 сая 325 мянган төгрөгөөр худалдан авчээ. Төмөр замын ажилчид бүгд өр, зээлтэй амьдардаг. Дээгүүрх дарга нар нь ингэж хууль бусаар мөнгөжиж байхад ажилчдын цалингийн нэмэгдэл, 13 дахь цалингийн өсөлтийн тухай яриад ч хэрэггүй биз ээ.

 

Баримт 4

"Гурван цуврал хөшөөг барьж, Сөүлийн гудамжинд байршуулж 27.4 сая төгрөг болсон” хэмээн Улаанбаатар Захирагчийн ажлын албаны Тохижилт, хог хаягдлын удирдлагын хэлтсийн дарга Г.Ууганбаяр мэдэгдсэн. Улаанбаатарчуудын хүсэл, мөрөөдөл ийнхүү чулуун хөшөө болоод дуусах шив хэмээн иргэд үзэл, бодлоо илэрхийлж эхэллээ.

 

Баримт 5

Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн барилгыг оффис болгон өөрчлөх явцад 3.2 тэрбум төгрөгийн өртөг бүхий MRI аппарат гэмтсэн. Тус эмнэлгийн дарга, дэд хурандаа Л.Баттөрийн ярьж байгаагаар MRI аппаратыг цаашид ашиглахын тулд нийт 1.9 тэрбум төгрөгийн хөрөнгө  шаардлагатай. Мөн уг аппаратыг авахад одоогийн зах зээлийн ханш нь 4 тэрбумаас дээш аж. Энэ асуудал нь Хууль зүйн сайд Х.Тэмүүжинтэй холбогддог юм. Гэвч өнөөдрийг хүртэл энэ эрхэм уг асуудалд ямар нэгэн хариуцлага хүлээгээгүй. Түүний буруу шийдвэрээс болж улсад 3,2 тэрбум төгрөгийн хохирол учирсныг учир мэдэх хүмүүс ярьж явна.

... Энэ их мөнгийг төсөвт үлдээсэн бол олон сайхан ажил Монголыг хөгжилд нэмэр болох байсан биз ээ. Лаатай айлууд цахилгаанд холбогдож, хорт утааг тодорхой хэмжээгээр бууруулах байв. Элгээрээ хэвтсэн эдийн засагт хэмнэлт, зөв зарцуулалт чухал. Илэрч байгаа иймэрхүү маафаанууд нь дөнгөж энэ. Элдэв төсөл, хөтөлбөрийн мөнийг хэн, хааш нь зохицуулж, зувчуулж байгааг өнөөх Л.Балхжавын хэлдгээр бид таашгүй. Эрх баригчид мөнгийг ингэж хэдэн тэрбумаар нь ил, далдуур сороод  байхад энэ Монгол Улс маань хөгжих тухай яриад хэрэг байна уу. Түүний оронд луйварчид, төрийн, төсвийн мөнгөөр баяжигчдийг торны цаана суулгадаг, хариуцлага үүрүүлдэг болгоё. Нийгмийн  тэгш бус байдал Монголчуудын амьдралыг заналхийлсээр л байна. Тиймээс л ядуурлын түвшин 37 хувийн өсөлттэй гарсан хэрэг. Аз жаргалтай болохыг хүсч, мөрөөддөг хотын, улсын иргэдийг ядууруулсан улс төрчдөд хатуу хариуцлага ногдуулдаг болох юмсан. 30 орчим сая төгрөгөөр чулуун хөшөө босголоо гээд хотынхон аз жаргалтай болох нь юу л бол. Эсвэл "бид нэгэн цагт ийм мөрөөдөлтэй байсан юм шүү” хэмээн хойч үедээ хэлэхээр хөшөө босгосон гэж ойлгогдохоор байна, хотын даргаа. Нийслэлд шийдлээ хүлээсэн олон асуудал бий. Аз жаргалыг тунхагласан хөшөө тэднээс дээгүүр орох чухал ажил юм гэж үү.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.UNDESTEN.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9605-1575 утсаар хүлээн авна.
Сэтгэгдэл бичих
Нэр:*
Сэтгэгдэл:
Та сэтгэгдэл бичихдээ 10 тэмдэгдээс дээш тэмдэгт бичнэ үү.
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Асуулт:
4+4=?
Хариуг энд бичнэ үү:*
  • -
  • 2017/11/01 17:28
МОНГОЛЧУУД ЯДУУРААГҮЙ БАЙНАА. УЧИР НЬ ТЭД УЛС ТӨР ГЭДЭГ ТОГЛООМООР ТОГЛОЖ БАЙГАА ЭТГЭЭДҮҮДИЙН ХАА ХҮРТЛЭЭ БАЯЖИЖ ТОГЛОХЫН ЭЦСИЙГ ХАРАХ ГЭЭД ХАГАРХАЙ ГУТАЛТАЙ Ч ЯВАА ЮМ БОЛ УУ.
  • irgen
  • 2017/11/03 21:20
ard tymen teneg heveeree l baina, hezee ene hymyysiig zeverleh ve, daraagiin songuuliar uu ???? esvel dahiad l songoh uu ???
  • zochin
  • 2017/11/26 12:26
yaduurliin undsen shaltgaan ny namchirkhal, taltsal, mongoliin ard tumnii khuvaagdal ene asuudal ardchilsan namaas ekhtei ted engersen 4 jild 17 khuviin eselttei baisan ediin sazgiin eseltiig teg bolgoson bas mongol oron yaduurliin tevshingeer delkhiid 2 dugaart Zimbabv-giin daraa orokh bolson asar ikh erend unagaasan odoo gazar nutgaa tavij baij l ene ernees salna. tiimees ene baidald khurgesen ardchilsan namiin nekhdiig ekhleed taazlakh kheregtei shuu
НИЙТЛЭЛЧ

САНАЛ АСУУЛГА

Цаазын ялтай орон болохыг дэмжиж байна уу?