Бүргэдчин охин Айшолпан "Азийн дүрэм өөрчлөгч" болов

4256 2017/11/02 1

"Asia Society” байгууллага 2017 оны "Asia Game Changer Awards” шагналыг Ази тивийн ирээдүйд эерэг өөрчлөлт гаргасан есөн хүнд гардуулж байгаагаа зарласан билээ.  Есөн шагналтны нэгээр Монгол улсын иргэн, Бүргэдээр авлагч Айшолпан Нургайв охин тодорсон. Түүний бага залуу насандаа хүйсээр ялгаварлах үзэл, ойлголтыг өөрчилсөн гавьяаг нь үнэлсэн гэж тайлбарт өгүүлжээ.

Нэр дэвшигчдийг Asia Society байгууллагын дэлхийн сүлжээний 1,000 гаруй гишүүдийн саналаар сонгодог юм байна. Шагналыг 2014 оноос эхлэн Ази тивийн нийгмийн хөгжилд хувь нэмэр оруулсан хүмүүст олгож эхэлжээ. 

 

 

 

Н.Айшолпан охин энэ сарын 1-нд "Asia Game Changer Awards-2017” шагналыг Монголоос анх удаагаа авч байгаа нь бахархалтай үйл явдал юм. "The Eagle Huntress” киногоор дэлхийд танигдсан Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын иргэн, бүргэдчин охин "Хүүхэд насандаа хүйсээр ялгаварлах үзлийн ойлголтыг өөрчилснийхөө төлөө "Азийн дүрэм өөрчлөгч” шагналыг хүртэж байгаа юм.

 

 

 

Энэ жилийн шагналыг буяны үйлстэн Ага Хан, Афганистаны эмэгтэй реппэр Сонита Ализадех, Хятадын такси дуудлагын сүлжээг үндэслэн байгуулагч Жан Лю, Камбожийн байгаль орчныг хамгаалагч Лэн Оук, Энэтхэгийн нийгмийн зүтгэлтэн Дэв Пател, Хятадын хөгжимчин Ву Тон, Японы "Uniqlo” хувцасны үйлдвэрийг үүсгэн байгуулагч Тадаши Янай, боловсролын Sesame Street байгууллага хүртсэн байна.

 


 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.UNDESTEN.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9605-1575 утсаар хүлээн авна.
Сэтгэгдэл бичих
Нэр:*
Сэтгэгдэл:
Та сэтгэгдэл бичихдээ 10 тэмдэгдээс дээш тэмдэгт бичнэ үү.
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Асуулт:
10+10=?
Хариуг энд бичнэ үү:*
  • зззз
  • 2017/11/05 09:41
Баяр хүргье Мундаг охин
НИЙТЛЭЛЧ

САНАЛ АСУУЛГА

УИХ-аар хаалттай хуралдсан өршөөлийн хуулийг зөвшөөрч байгаа юу?