Вьетнамаас нутагтаа "гүйж" ирсэн Монгол морь

12701 2017/11/04 25

Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумаас 1960 онд цэргийн албанд ирж Улаанбаатар хотын Улаанхуаранд хурандаа Жамган захирагчтай мото буудлагын хорооны бага даргын ротод алба хааж байсан Сангидоржийн Халзан гуайн ротыг 1961 оны намар гэнэт түргэний дохиогоор сэрээн жагсаажээ. Төдөлгүй дарга нар ирж тус хорооноос 300 орчим цэргийг ялган гаргаж үнэмлэх бичиг шийтгэж олгон монгол дээл өмсгөн төмөр замын буудал дээр авч ирээд Вьетнам уруу бэлгэнд явуулж байгаа адуу хүргэх тушаал өгчээ. Арваад вагонд дүүрэн адуу ачсан байх бөгөөд нэг вогонд дунджаар дөч тавиад адуутай. Вагон бүрт 7-8 цэрэг хуваарилагдан өвс усыг нь өгч 7 хоног явахад Халзан гуайн хариуцсан вагонд аргагүй л нүдэнд туссан хур дэлтэй, урт сайхан сүүлтэй, тэгш дүүрэн хондлойтой, өндөр сайхан хүрэн халзан морь явсан. Харин нөгөө вагонд нэг сайхан хар хүрэн азрага явна гэж цэргүүд ярилцаж байлаа. Тэр хоёр морийг цэргүүд шагшин магтаж хайрлан өрөвдөж моринд хайртай буриад цэрэг Төгсөө гэдэг ийм сайхан амьтдыг юунд ингэж хүний нутаг руу явуулж байдаг юм болдоо гэмээн нулимс унагаж байсан гэдэг. 
Тэр хоёр морь вагон дотор хажуу дахь морьдоо хазаж хайрч тас тангаран амьтан хүн ойртуулахгүй уурсан дошгирч байсан бөгөөд тэдэнд өвс тэжээл өгөхөд хаалгаар өгөх аргагүй тул цонхоор л өвс тэжээл хүрздэн өгч явсан ажээ. Ингээд эцсийн зогсоол дээр ирэхэд Вьетнамчууд морьд хүлээн авахад бэлтгээд төмөр замын буудлыг өндөр хашаа барьж битүү торлон хамгаалаад буудал дээр буусан адууг шууд тэр торон хашаанд оруулаад цааш нарийн хоолойгоор дамжуулан авахаар тохируулан бэлтгэсэн байжээ. Буудал дээр ирээд морьд буулгахаар вагоны хаалга нээхэд нөгөө хээр азрага, хүрэн халзан морь хоёр хамгийн түрүүн үсрэн буугаад хээр азрага хамраараа салхи татан хэд хүчтэй агаар сорон үнэрлэснээ тэр өндөр торон хашаан дээгүүр хүрэн халзан морьтой хоёулаа харайн гараад тэр их битүү ой шугуй руу шурган алга болжээ. Хүмүүс хойноос нь хөөцөлдөөд хүрэн халзан морийг нь барьж ирсэн боловч хар хүрэн азаргыг нь барьж чадалгүй алдчихсан гэдэг. 
Гэтэл 1961 онд Төв аймгийн Мөнгөн морьт сумаас тусламжийн агтанд явуулсан адуунаас нэг хар хүрэн азарга 1963 онд нутагтаа гүйж ирсэн нь монгол түмнийг бишрээсэн хайрлам үйл явдал болж билээ.
Уг морины эзэн адуучин эр нэг өглөө адуугаа хураахаар хүрээд иртэл адууны захад нэг сарлагийн тугал шиг бөөдийсөн хар юм хэвтэж байж гэнэ. Яваад очвол 3 жилийн өмнө вьетнамын дайнд илгээсэн өөрийнх нь хар хүрэн азрага ижлийнхээ дэргэд ирчихсэн хэвтэж байж. Хамаг бие нь шарх сорви болсны дээр эцэж тураад арьс яс болсон амьтан эзнээ дөхөн очиход толгойгоо өргөн үүрсэж байсан гэдэг. Эзэн нь үүнийг үзээд өөрийн эрхгүй бууж толгойг нь тэвэрч аван уйлж байжээ. Ёстой тураг шувуу нисэж үл хүрэм туурайт хүлэг туулж үл барам тэр хол газраас олон ус мөрөн гатлан, олон улс гүрний хил давж, замын хүнд баригдан тушигдан хүлэгдэж чоно нохойд хөөгдөн шарх сорви олсон ч зөвхөн нутагтаа гүйж ирж чаддаг чанар ганцхүү гайхамшигт монгол адуунд л байдаг байна. Энэхүү азаргыг тухайн үеийн Улаанбаатар захиргаа худалдан авч гүү хураалган Богд ууландаа дархлан тавьсан билээ. 
Монгол морьдын тухай номоос....
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.UNDESTEN.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9605-1575 утсаар хүлээн авна.
Сэтгэгдэл бичих
Нэр:*
Сэтгэгдэл:
Та сэтгэгдэл бичихдээ 10 тэмдэгдээс дээш тэмдэгт бичнэ үү.
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Асуулт:
4+4=?
Хариуг энд бичнэ үү:*
  • zzz
  • 2017/11/04 15:03
shaal hudlaa
  • irgen
  • 2017/11/04 15:55
Manai avligachid uunees dor setgej baina shuu dee/
  • Зочин
  • 2017/11/04 16:14
Гайхалтай түүх бна. Дайны хүлэг гээд нэг кино байдагдаа. Тэрүүн шиг нэг кино хийвэл тээ
  • Бор
  • 2017/11/04 16:49
Энэ үнэн түүх болтой юм билээ. Ер нь адуу гэдэг хайралмаар амьтан. Харин өнөө цагт монгол түмэн маань өөрсдөө ийм сайхан малаасаа дор болсныг бид бүгд мэднэ. Мөнгөний төлөө эх нутгаа, газар шороогоо зарж арилждаг болсон. Гэхдээ тэнэг түмнийг тэнгэрээс харж, тооцож байгаа гэдгийг мэддэг юм болов уу даа
  • юүк
  • 2017/11/04 17:45
манай дарга нар энэ адуунаас адгууснаас дор болж байгаад харамсаж байна. Үнэхээр сайхан түүх юмаа.
  • Зочин
  • 2017/11/04 18:09
ene unen.zoxiolch Xuushaanii mongol mori ex orondoo irsen n gej sxn uran zoxioliin nom ch bg.ene bol bodit unen.mongol morior baxarxaxiin argagui dee.
  • ninj
  • 2017/11/04 18:22
nulims garlaa ene moriig aldarshuulii
  • рхөэн
  • 2017/11/04 18:47
замын үүдээс л зугтсан гэсэн.манайхан яахав дээ моринд дуртай юм болохоор оо хэтрүүлээд л.замд нь өлөн хужаа аль хэдий нь идчихнэ биз дээ
  • зочин
  • 2017/11/04 19:32
үнэхээр огшино гэдэг нь боллоо
  • M
  • 2017/11/04 19:55
gvigeed irsiimuu hahaha. yadaj dawhiad ntr geldee ewgvmbe

hyatdruu aduu niiluuleed baigaa malchintsaruudiig uursdiig hujaaruu gargawal taarna pyazdaanuud malaa ch mallaj chadhgvi hot niigemshij chadhgvi shaarnuud
  • surinam
  • 2017/11/04 21:46
yamar goe yum be
  • BAASANDORJ
  • 2017/11/04 23:05
САЙХАН БАЙНА ДАА. БҮҮР НЗДЭНД ХАРАГДЛАА. КИНО ХИЙВЭЛ Ч САЙХАН БОЛНО ДОО
  • mongol
  • 2017/11/05 00:19
muu nuhroos deer......mongol aduu mash olon boloh boltugai...

holoos davhij irsen aduug guine gej yrdgiimdaa....mon ch saihan tuuh bna....aldarshuuldag bol mon gyo...
  • Эрдэнэбаатар
  • 2017/11/05 08:24
Тэр мориний эзнийг ердөө ойлгосонгүй! Нэр төр хөөж морион хүний нутаг руу явуулчихаад арай хийж буцаад нутагтаа ирхэд нь таван цаасны ашиг хараад зарчихдаг. Юу ч хэлэх вэ дээ!!!
  • ггг
  • 2017/11/05 08:34
энэ дор zzz гэж нэг гөлөг пизда царайлсан муу нохой тэнэгтсэн байна.
  • цогт
  • 2017/11/05 09:24
Ийм түүхийн мөрөөр энэ азарга Вьетнамаас Монгол хүртэл ямар зам чиглэл замаар, ямар улс орон дамжин гүйсэн байж болох талаар зураглал гаргаж судлаж үзвэл сонин байх болов уу? хэдэн хувилбар байж болох бол, сонирхож судалсан хүн байна уу?
  • Hhh
  • 2017/11/05 11:47
Khil garakh aas umnu neg Morin ii khorkhoitoi nukhur uur morior soliod avchikhsan bailgui dee. Tegeed 1 l udur nutag guise biz.
  • bi
  • 2017/11/05 12:58
namaig huuhed bhad ene tuuhiig aav eejuud yaij bhiig zunduu sonsoj baisan da mongol mori gj..
  • zochin
  • 2017/11/05 14:44
ene baij boloshgui zuil !!!! Tuilshrah hereggui.Iimzuild itgehn denduu teneg um. Vietnamiin shirengen oi....china giin uul had..gol moron zereg tumen berhsheeliig davaad ter hol gazraas irne...gedeg bol unenhuu hudlaa shuu. adguus amitan uchraas setgeh chadvargui baidag. Ter tusmaa vagonoor achigdaj ochood guij irne gedeg bol hudlaa. ovormongoloos guigeed irsen gevel unemshij magadgui.
  • иргэн
  • 2017/11/05 17:06
Бодит түүх шүү дээ! Facebook ухахаас өөр юм мэдэхгүй тархи нь хушагны чинээ болсон ҮХЭРНҮҮД минь. Ээж аав эмээ өвөө чинь ярьж өгч байгаагүй юу. Бодвол бас л хушган тархитангууд байж.
  • ТАРХИ УГААЛТ АА ГЭЖ ...
  • 2017/11/06 09:18
ХҮҮХЭД БАЙХДАА СОНСООД ҮНЭМШИЖ БАЙСАН ДОМОГ БАЙНА. ОДОО ЭРГЭЭД БОДОХОД ЯАВ Ч БАЙЖ БОЛОМГҮЙ САНАГДЧИХЛАА. СОЦ. ҮЕД ЗОХИОЛЧ ХУУШААН ГЭДЭГ НӨХРИЙН ЗОХИОСОН "ЗОХИОЛ" БАЙЖ Л ДЭЭ. НАМЫН БОДЛОГО ШИЙДВЭРТ ТААРСАН ЗОХИОЛ УУ, ЭСВЭЛ ЗАХИАЛГА БАЙСАН ЮМ БОЛОВ УУ?
  • зочин
  • 2017/11/06 14:05
монгол адуу бол гайхамшиг, одоогийн гар утасны донтой мангар пацаанууд мэдэхгүй байх нь аргагүй л дээ, хөөрхий
  • Гомбын Батнасан
  • 2017/11/09 09:38
Энэ бол үнэн түүх. Тэр хаалттай нийгмийн үед яагаад ч юм энэ мэдээлэл тарж, Гэхдээ Веьтнамд ачигдсан Монгол морь нутагтаа гүйж иржээ гэсэн мэдээлэл л байсан юм. Мориндоо, Монголдоо хайртай хүн бүр уйлж байсан юмдаг. Харин өнөөдөр арай дэлгэрэнгүйг нь олж үзлээ. Өсөж төрсөн эх нутгаа энэ адгуус шиг санаж, дурсаж, хайрлаж чадахгүй байгаа сүүлийн 20 гаран жил УИХ-ын гишүүн, төрийн түшээ, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нэрээр төрийн толгойд заларсан НАМ хэмээх бүлэглэлд хамарч гадны хулгай нартай нийлж Монголыгоо цөлмөж байгаа хойч үеээ харахаар ой гутах юм даа.
  • монгол
  • 2017/11/10 14:49
Аливаа зүйлд эрүүл ухаанаар,зүй тогтол,логикоор хандаж баймаар байна.Дуртай зүйлээ үнэн гэж муйхарлан шүлсдэн дайрч \ ..сдаа г.м-р хараах \ лалууд шиг дайрах хэрэггүй.Домог .уран зохиол шүү дээ энэ чинь .Говь алтайн зарим нь Цахиур төмөр,Эрдэнэ гээд итгэчихсэн явж байдаг шиг ичмээр юм.
  • зочин
  • 2017/11/11 14:23
Адгуус гэж үнэхээр Ухаантай, Гэтэл манай Төрд байгаа хэд Гадныхантай нийлж Байгалаа ухаж төнхөж, гадагш нь зөөж Баяжицгааж байдаг, Адгууснаас дор ,
НИЙТЛЭЛЧ

САНАЛ АСУУЛГА

УИХ-аар хаалттай хуралдсан өршөөлийн хуулийг зөвшөөрч байгаа юу?