"Орон сууц хөтөлбөр"-ийг дэмжлээ

3690 2017/11/04 0

  Өнгөрсөн 10 дугаар сарын 27-нд  57.1 хувийн ирцтэйгээр хуралдсан Сэлэнгэ аймгийн ИТХ-ын VII хуралдаанаар таван асуудлыг хэлэлцэн шийдвэрлэжээ. Энэ үеэр "Аймаг хөгжүүлэх сан"-г татан буулгаж, зориулалтыг нь өөрчилсөн байна. Төрийн албан хаагч нарт орон сууцтай болоход нь тусламж дэмжлэг үзүүлэх зорилгоор дээрх санг татан буулгаж, "Сэлэнгэ орон сууц” хөтөлбөр рүү үндсэн хөрөнгийг нь шилжүүлсэн юм. 

Мөн хурлаар "Аймгийн эдийн засаг нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийн биелэлтийн явцыг хэлэлцээд 84.6 хувийн гүйцэтгэлтэйгээр дүгнээд, "Аймгийн эдийн засаг нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийн төслийг хэлэлцэн батлав. Эл асуудал дээр төлөөлөгчид төслийн заалт нэг бүр дээр санал бодлоо хэлж, нэмэлт санал оруулж байлаа. Энэхүү 2018 оны үндсэн чиглэл дээр дөрвөн цаг гаруй хэлэлцсэн нь бүрэн эрхийн хугацааны мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх хоёр дахь жилд үр дүнтэй байх ёстой гэж үзэн нягт нямбай, хариуцлагатай хандаж буйн илрэл хэмээн аймгийн хурлын дарга онцоллоо. 2016 оны төсвийн гүйцэтгэлээр Сэлэнгэ аймаг давж биелсэн үзүүлэлтэй байгаа бөгөөд аймгийн 2016 оны төсвийн гүйцэтгэлийн орлогын нийт дүнг 70.37 тэрбум төгрөг, зарлагын нийт дүнг 70.34 тэрбум төгрөгөөр баталлаа. Тус хуралдаанд аймгийн ЗДТГ-ын хэлтсийн дарга, мэргэжилтнүүд, Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний агентлагийн удирдлагууд оролцож төлөөлөгчдийн асуусан асуулт, тодруулгад хариулт өглөө.  

 

 

"Сэлэнгийн мэдээ" сонины сэтгүүлч: Ч.Отгонцэцэг


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.UNDESTEN.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9605-1575 утсаар хүлээн авна.
Сэтгэгдэл бичих
Нэр:*
Сэтгэгдэл:
Та сэтгэгдэл бичихдээ 10 тэмдэгдээс дээш тэмдэгт бичнэ үү.
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Асуулт:
5+5=?
Хариуг энд бичнэ үү:*
НИЙТЛЭЛЧ

САНАЛ АСУУЛГА

УИХ-аар хаалттай хуралдсан өршөөлийн хуулийг зөвшөөрч байгаа юу?